ТАНХИМЫН ТЭРГҮҮНҮҮД

2015 оны 05 сарын 13 12757

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Баттогоогийн ЦОГТ

Улаанбаатар хотод төрсөн

“Шинжээч XXI” Нийгэм эдийн засгийн дээд сургууль;
Удирдлагын академийг тус тус төгссөн. Эрх зүйч, улс төр судлаач, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

2002-2005 онд Улсын Дээд шүүхэд ерөнхий шүүгчийн туслах, ахлах зааварлагч;
2005-2007 онд Улсын Дээд шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах-шинжээч;
2007-2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч;
2012-2013 онд Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч;
2013-2017 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Хээмчигийн СОНИНБАЯР

Ховд аймгийн Булган суманд төрсөн.
1985 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй хууль зүйн ухааны магистр зэрэгтэй
Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дэд түшээ” зэрэг дэвтэй.
1986-1991 онд Налайх дүүргийн шүүхэд шүүгч, Ерөнхий шүүгч;
1991-1993 онд Улаанбаатар хотын хууль зүйн газарт хот дүүргийн шүүх хариуцсан зааварлагч;
1993-2012 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгч;
2012-2015 онд Улсын Дээд шүүхийн шүүгч;
2015 оны 03 дугаар сарын 24 -ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.

 

 

 

 

 

 

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ТАНХИМЫН ТЭРГҮҮН

 

Мишигийн БАТСУУРЬ

Булган аймгийн Булган суманд төрсөн

“Шихихутаг” Хууль зүйн дээд сургууль; Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль; Удирдлагын академи тус тус төгссөн. Эрх зүйч, бизнесийн удирдлагын менежер, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн “Дөтгөөр түшээ” зэрэг дэвтэй.

1999-2001 онд “М and P” ХХК-д хуулийн зөвлөх;
2001-2003 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд захирлын туслах;
2003-2009 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуульд багш;
2009-2011 онд Худалдаа, хөгжлийн банканд Хуулийн газрын захирал;
2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч;
2013-2014 онд Улсын Дээд шүүхийн шүүгч
2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүнээр ажиллаж байна.