Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-01-25
Тогтоолын дугаар 37
Хэргийн индекс 106/2017/0263/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Баттогоогийн Цогт
Шүүгдэгч Б.Ц нарын 34 хүн
Зүйл заалт 22.1.1., 22.1.2., 22.1.3.
Улсын яллагч Э.Амарбат
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Б.Ц нарын 34 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батцэрэн даргалж, Танхимын тэргүүн Б.Цогт, шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат, шүүгдэгч Т.М-ы өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүгдэгч Б.Оюуийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Т.Баярбат, шүүгдэгч И.Нийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, шүүгдэгч И.Н, Д.М, Ц.А нарын өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Ц, Д.Ж нарын өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүгдэгч Б.Ц-ий өмгөөлөгч О.Сайнгэрэл, шүүгдэгч М.Э-гийн өмгөөлөгч О.Баяраа, шүүгдэгч Н.Ба-ын өмгөөлөгч Н.Дэлгэрнасан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 639 дүгээр магадлалтай Б.Ц, Т.М, Д.Н, И.Н, М.Э, Б.Ө, Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Э.Н, Ч.Э, Б.О, Доо.С, Д.С, Т.Г, Р.М, Д.Д, Г.Ба, Я.Х, Д.Ж, Э.Б, Б.М, Л.А, Б.Оюу, С.О, Б.На, Ц.Бо, Н.Ба, А.С, Н.Сү, Н.А, Ц.А, Д.Мнарт холбогдох эрүүгийн 201601000036 дугаартай хэргийг шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүгдэгч Б.Оюу, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Т.Баярбат, шүүгдэгч И.Н, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Д.Батбаяр, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл, О.Сайнгэрэл, шүүгдэгч Д.Ж-ын өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан гомдлыг үндэслэн, Танхимын тэргүүн Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн 1970 онд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн Ц нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэн, хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах”, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Т-ийн М нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэн, хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д-ийн Н нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1966 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт И-ийн Н нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, Б овогт М-ийн Э нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

6. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Б-ийн Ө нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Хээл хахууль авах” гэмт хэрэгт,

7. Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Г-ийн Б нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

8. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ө овогт Я-ийн Д нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

9. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ын Э нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

10. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эмэгтэй, 37 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Н-ын Н нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

11. Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э-ын Н- нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

12. Монгол Улсын иргэн, 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ч-ын Э нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

13. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ийн О нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

14. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Бо овогт Доо-гийн С нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

15. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С овогт Д-ийн С нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

16. Монгол Улсын иргэн, 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ийн Г нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

17. Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, эрэгтэй, 37 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н овогт Р-ийн М нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

18. Монгол Улсын иргэн, 1957 онд төрсөн, эрэгтэй, 60 настай, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Д-ын Д нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

19. Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч овогт Г-ийн нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

20. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Я-ийн Х нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

21. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ийн Ж нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

22. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ял,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 3 жил 6 сар хорих ял оногдуулж, өмнө буюу Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн буюу 2007 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг албадан ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 350 цаг албадан ажил хийлгэх ялыг ажлын нэг хоногт тооцож, 14 хоног баривчлах ял болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.5 дахь хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 3 жил 6 сар 14 хоног хорих ялаар тогтоож, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдөр 2 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, З овогт Э-ы Б нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

23. Монгол Улсын иргэн, 1978 онд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт зааснаар нийт 680.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 260 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 28.080.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Х овогт Б-ын М нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

24. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, 46 настай, дээд боловсролтой,

Зүүнбаян гарнизоны Цэргийн тусгай шүүхийн 1991 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 276 дугаар зүйлийн 276.3 дахь хэсэгт зааснаар 10 сар хорих ялаар шийтгүүлж, Ардын Хувьсгалын 70 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 480 дугаартай тогтоолоор 3 сар 3 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Л-ийн А нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

25. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, эмэгтэй, 49 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Б-ийн О нь Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах”, мөн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Бусадтай бүлэглэн, хясан боогдуулах замаар, давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

26. Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эмэгтэй, 41 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт С-ын О нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

27. Монгол Улсын иргэн, 1984 онд төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт Б-ын Н нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

28. Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц-ийн Б нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

29. Монгол Улсын иргэн, 1973 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Н-ын Б нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр хээл хахууль авах” гэмт хэрэгт,

30. Монгол Улсын иргэн, 1988 онд төрсөн, эрэгтэй, 29 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт А-ийн С нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

31. Монгол Улсын иргэн,  1978 онд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ийн Сү нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

32. Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Н-ийн А нь Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалтанд хээл хахууль өгөх” гэмт хэрэгт,

33. Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, эрэгтэй, 58 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т овогт Ц-ын А нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтанд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт,

34. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Д-ын М нь Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан “Мөрдөн байцаалтанд худал мэдүүлэг өгөх” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор “... Нийслэлийн прокурорын газраас Б.Өд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

Доо.С-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Б.Ө, Доо.С нарыг цагаатгаж,

Н.Нд холбогдох хэргээс Б.Өд 200.000 төгрөгийн хээл хахууль өгсөн үйлдлийг,

И.Нт холбогдох хэргээс Доо.С-аас 650.000 төгрөгийг хээл хахуульд авсан үйлдлийг,

И.Н-ийн Б.Ө-тай бүлэглэж хээл хахууль авсан үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгож,

Б.Ц-ийг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

С.О-тэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд,

Т.М-ыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Д.Н-ийг бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

И.Н-ийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

М.Э-г давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Б.Оюу-ийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Н.Ба-ыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Э.Н, Р.М, Л.А, Б.На, Б.М нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

С.О-г албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Цтэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд,

Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Д.С, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Д.Ж, Э.Б, Ц.Бо, А.С, Н.Сү, Н.А нарыг албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Ц.А, Д.М нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял,

Т.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял,

Д.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жил хасч, 2 жил 6 сар хорих ял,

И.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял,

М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял,

Б.Оюу-ийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил 6 сар хорих ял,

Н.Ба-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар  1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Б.На, Л.А, Р.М нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ял, Б.Мыг 3 жил 6 сар хорих ял, Э.Н, С.О нарыг тус бүр 3 жил 7 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Доржийн Сүхбаатар, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Д.Ж, Э.Б, Ц.Бо, А.С, Н.Сү, Н.А нарыг тус бүр 1 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 1 жил 6 сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Д.М-ыг 1 жил хорих ял тус тус оногдуулж,

Б.Ц-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял,

Б.Оюу-т Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил 6 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 6 жил 6 сар хорих ялаар тус тус тогтоож,

Т.М, М.Э, Н.Ба, Э.Н, Л.А, Р.М, Б.М, Б.На нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Б.Ц, И.Н, Н.Н, Д.Н, Д.Ж, Б.Оюу, С.О, Т.Г нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид,

Г.Б, Б.О, Я.Д, Б.Э, Ч.Э, Д.С, А.С, Н.А, Г.Ба, Я.Х, Ц.Бо, Д.Д, Э.Б, Н.Сү, Ц.А, Д.М нарт оногдуулсан тус бүрийн хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр шийтгэж,

цагдан хоригдсон Б.Ц-гийн 293 хоног, Т.М-ы 113 хоног, Н.Ба-ын 92 хоног, М.Э-гийн 239 хоног, И.Н-ийн 292 хоног, Э.Н-ын 173 хоног, Б.На-ын 144 хоног, Б.М-ын 112 хоног, Б.Оюу-ийн 64 хоног, С.О-гийн 22 хоног, Р.М-гийн 22 хоног, Л.А-ын 22 хоног тус бүрийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцож,

нэр бүхий шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй,

Д.Н, Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Доржийн Сүхбаатар, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Э.Б, Ц.Бо, А.С, Н.Сү, Н.А, Ц.А, Д.М, Д.Ж, цагаатгагдсан этгээд Б.Ө, Доо.С нар цагдан хоригдоогүйг дурдаж,

Д.Н-т оногдуулсан 2 жил 6 сар, Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Д.С, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Э.Б, Ц.Бо, А.С, Н.Сү, Н.А, Ц.А нарт оногдуулсан тус бүрийн 1 жил 6 сар, Д.М-т оногдуулсан 1 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, тэдгээр хяналт тавихыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар харъяа дүүрэг, сумдын Цагдаагийн хэлтэст даалгаж,

Д.Ж-д оногдуулсан 1 жил 6 сар хорих ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст даалгаж,

Д.Н-т оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс,

Б.Оюу-т оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар үндсэн ялыг эдэлж дууссан үеэс тус тус эхлэн тоолж,

Б.Ө-ын гэр, гар цүнхнээс хурааж авсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 82 ширхэг, 10.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 100 юанийн дэвсгэрт 6 ширхэг, 50 юанийн дэвсгэрт 1 ширхэг, 100 ам.доллар 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгож,

Хээл хахуульд авсан Б.Ц-гийн 15.040.000 төгрөг, Т.М-ы 15.500.000 төгрөг, И.Н-ийн 6.100.000 төгрөг, М.Э-гийн 1.550.000 төгрөг, Б.Оюу-ийн 6.280.000 төгрөг, Н.Ба-ын 1.700.000 төгрөгийг тэдгээрээс тус тус гаргуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгож,

Т.М-ы гэрт нэгжлэг хийх явцад хураан авсан 100 долларын дэвсгэрт бүхий 25 ширхэг буюу нийт 2500 ам.доллар,

20.000 төгрөгийн дэвсгэрт бүхий 2 боодол буюу 100 ширхэг мөнгөн дэвсгэрт, 73 ширхэг буюу нийт 273 ширхэг 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт буюу 5.460.000 төгрөг,

Н.Н-ын И.Н-ээр дамжуулан гаалийн улсын байцаагч Б.Ө-д өгсөн гэх 200.000 төгрөгийн үлдэгдэл 180.000 төгрөг, 

2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр И.Н-ийн ажлын өрөөнд нэгжлэг хийж түүний хэтэвчнээс хураан авсан биет 518.590 төгрөг,

И.Н-ийн гар цүнхнээс хураан авсан 1 дүгээр багц мөнгө 500.000 төгрөг, 2 дугаар багц мөнгө 670.000 төгрөг,

2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр И.Н-ийн гэрт нэгжлэг хийж хураан авсан биет 4.500.000 төгрөг, БНХАУ-ын 1100 юань зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ХААН банкин дахь 5003811272 дугаарын данстай, E M гэсэн бичиглэл бүхий 9496 1818 0331 5092 дугаартай ногоон өнгийн виза карт 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хууль ёсны эзэмшигчид,

“COACH” гэсэн бичиглэлтэй бор өнгийн 2 давхар цаасан хайрцаг бүхий эмэгтэй хүний хар өнгийн, өндөр өсгийтэй гутал 1 хосыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 88 дугаар зүйлийн 88.1.4-д зааснаар Б.Ц-д тус тус буцаан олгож,

Яллагдагч Н.Б-ын ХААН банкин дахь 5031583524 дугаартай данснаас хураагдаж, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Авлигатай Тэмцэх газрын Төрийн сан дахь 900033401 дугаартай дансанд байршуулсан 5.000.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгож,

Т.М, Б.О, М.М нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2201017099 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын 4А-12 тоот хаягт байршилтай 190 м.кв талбай бүхий орон сууц,

Б.Оюу, иргэн Н.Нар нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204025873 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Нарны зам /13311/ гудамж 405 байр, 12 тоот хаягт байршилтай 114,86 м.кв талбай бүхий орон сууц,

Б.Ц, иргэн Д.Мөнх нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203006202 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 22 дугаар байрны 16 тоот хаягт байршилтай 39 м.кв талбай бүхий орон сууц,

М.Э, иргэн Г.Ган нарын өмчлөлийн 0096782 дугаарын гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, Төмөр замын 24 дүгээр байрны 47 тоот хаягт байршилтай 30 м.кв талбай бүхий орон сууц,

Н.Ба-ын нэр дээр бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Оранж хотхон 61А байрны 16 тоот, ү-2206019603 гэрчилгээний дугаартай 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 хороолол, 11-5 тоот, ү-2205008375 гэрчилгээний дугаартай 3 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 21А-18 тоот ү-2205048408 гэрчилгээний дугаартай автозогсоол, 09-80 УНГ улсын дугаартай Тоёота прогресс маркийн автомашин, ХААН банкны 5063308663 дугаартай дансан дахь 22.325.571 /хорин хоёр сая гурван зуун хорин таван мянга таван зуун далан нэг/ төгрөг,

И.Н-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013903 дугаартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Баруун Сэлбэ гудамж 8/8 дугаар байрны 24 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар тус тус хүчингүй болгож,

Б.Э, Н.Н, Б.Ө, Г.Б, Я.Д нарын гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлснийг цуцалж,

бага насны Э.Г-г асран хамгаалж, харгалзан дэмжихийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар эцэг П.Эрдэнэбаярт,

бага насны Н.С-ыг асран хамгаалж, харгалзан дэмжихийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар эцэг Н.Наранбаатарт тус тус даалгаж” шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 639 дүгээр магадлалаар “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: Нийслэлийн прокурорын газраас Ц.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар, Д.М-т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгсэхгүй болгож, Товогт Ц-ын А, М овогт Д-ын М нарыг цагаатгаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Б.Ц-ийг давтан үйлдлээр, урьдчилан амлаж, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, С.О-тэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэснийг “Б.Ц-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн, нийтийн албан тушаалтан өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдад хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэж,

“Т.М-ыг давтан үйлдлээр, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Т.М-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“И.Н-ийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “И.Н-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“М.Э-г давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “М.Э-г нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“Б.Оюу-ийг давтан үйлдлээр, хясан боогдуулах замаар, бусадтай бүлэглэж хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусадтай бүлэглэж, төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас Гааль Татварын Ерөнхий газарт их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд” гэснийг “Б.Оюу-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“Н.Ба-ыг давтан үйлдлээр хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Н.Ба-ыг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд” гэж,

“Э.Н, Р.М, Л.А, Б.На, Б.М нарыг албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэснийг “Э-ын Н, Р.М, Л.А, Б.На, Б.М нарыг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд” гэж,

“С.О-г албан тушаалтанд давтан үйлдлээр, хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Б.Ц-тэй бүлэглэж, бусдад хээл хахууль өгөх гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд” гэснийг “С.О-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд” гэж,

 

5 дахь заалтын “Б.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял” гэснийг “Б.Ц-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 8 сар хорих ял” гэж,

“Т.М-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял” гэснийг “Т.М-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил 8 сар хорих ял” гэж,

“И.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял” гэснийг “И.Н-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 4 жил хорих ял” гэж,

“М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял” гэснийг “М.Э-г Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 296 хоногийг (296х15.000) 4.440.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 7560 нэгжтэй тэнцүү хэмжээний 7.560.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.” гэж,

“Б.Оюу-ийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил 6 сар хорих ял” гэснийг “Б.Оюу-ийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих ял” гэж,

“Н.Ба-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сар хорих ял” гэснийг “Н.Ба-ыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 160 хоногийг (160х15.000) 2.400.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж үлдэх 7600 нэгжтэй тэнцүү хэмжээний 7.600.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай.” гэж,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэгт зааснаар Б.На, Л.А, Р.М нарыг тус бүр 3 жил 5 сар хорих ял, Б.М-ыг 3 жил 6 сар хорих ял, Э.Н, С.О нарыг тус бүр 3 жил 7 сар хорих ял” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н, Б.М нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял,

Б.На, Л.А, Р.М нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 8 сар хорих ял,

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.О-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил хасч, 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт цагдан хоригдсон 101 хоногийг (101х15.000) 1.515.000 төгрөгийн ял эдэлсэнд тооцож, эдлэх ялаас нь хасаж, үлдэх 4485 нэгжтэй тэнцүү хэмжээний 4.485.000 төгрөгийн торгох ял оногдуулсугай” гэж,

 

6 дахь заалтын “Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн  32.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил 6 сар хорих ял” гэснийг “Б.Ц-д Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 4 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийн 2 жил хасч, 8 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил 8 сар хорих ял” гэж,

“Б.Оюу-т Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 6 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил 6 сар хорих ялын зарим болох 6 сар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 3.000.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 6 жил 6 сар хорих ял” гэснийг “Б.Оюу-т Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 3 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил хасч, 4 жил хорих ял” гэж,

 

7 дахь заалтын “Т.М, М.Э, Н.Ба, Э.Н, Л.А, Р.М, Б.М, Б.На нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Б.Ц, И.Н, Б.Оюу, С.О нарт оногдуулсан хорих ялуудыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Цд оногдуулсан 4 жил 8 сар хорих ял, Т.М-д оногдуулсан 2 жил 8 сар хорих ял, И.Нт оногдуулсан 4 жил хорих ял, Б.Оюу-т оногдуулсан 4 жилийн хорих ял, Э.Над оногдуулсан 1 жил хорих ял, Б.Мо-д оногдуулсан 1 жил ял, Б.На-д оногдуулсан 8 сар хорих ял, Л.А-д оногдуулсан 8 сар ял, Р.М-д оногдуулсан 8 сар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

8 дахь заалтын “Цагдан хоригдсон Б.Ц-ийн 293 хоног, Т.М-ы 113 хоног, Н.Ба-ын 92 хоног, М.Э-гийн 239 хоног, И.Нийн 292 хоног, Э.Н-ын 173 хоног, Б-ын На-ын 144 хоног, Б.М-ын 112 хоног, Б.Оюу-ийн 64 хоног, С.О-гийн 22 хоног, Р.М-гийн 22 хоног, Л.А-ын 22 хоног тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Ц-ийн 308 хоног, Н.Ба-ын 81 хоног, Т.Мы 113 хоног, М.Э-гийн 239 хоног, И.Н-ийн 292 хоног, Э.Н-ын 173 хоног, Б.На-ын 144 хоног, Б.М-ын 112 хоног, Б.Оюу-ийн 64 хоног, С.О-гийн 22 хоног, Р.М-гийн 22 хоног, Л.А-ын 22 хоног тус бүрийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай.” гэж,

 

12 дахь заалтын “... Б.Оюу-т оногдуулсан Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хассан нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус эхлэн тоолсугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Ц-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил, Т.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил, И.Н-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил, Б.Оюу-т оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жил, Э.Над оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, Л.А-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, Р.М-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, Б.Мод оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссаны дараа, С.О-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил, Н.Ба-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил, М.Эд оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил тус тус хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тус тус тоолсугай” гэж,

 

14 дэх заалтын “Хээл хахуульд авсан Б.Ц-ийн 15.040.000 төгрөг, Т.М-ы 15.500.000 төгрөг, И.Н-ийн 6.100.000 төгрөг, М.Эгийн 1.550.000 төгрөг, Б.Оюуийн 6.280.000 төгрөг, Н.Баын 1.700.000 төгрөг тэдгээрээс тус тус гаргуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгосугай.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт тус тус зааснаар хахууль авсан Б.Цийн 15.040.000 төгрөг, Т.Мы 15.500.000 төгрөг, И.Н-ийн 6.100.000 төгрөг, М.Э-гийн 1.550.000 төгрөг, Б.Оюу-ийн 6.280.000 төгрөг, Н.Ба-ын 1.700.000 төгрөгийг тэдгээрээс тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.” гэж,

 

15 дахь заалтын “2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр И.Нийн гэрт нэгжлэг хийж хураан авсан биет 4.500.000 төгрөг, БНХАУ-ын 1100 юань зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь заалтыг биелүүлэх зорилгоор Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Сум дундын прокурорын газрын прокурорын хураан авах, нэгжлэг хийх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.” гэж тус тус өөрчилж,

2. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дахь хэсэгт тус тус зааснаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 100900005407 тоот дансанд 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр И.Нийн төлсөн 6.100.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр М.Э-гийн төлсөн 1.550.000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Н.Ба-ын төлсөн 1.700.000 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О-д оногдуулсан 4.4850.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, М.Э-д оногдуулсан 7.560.000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд, Н.Ба-д оногдуулсан 7.600.000 төгрөгийн торгох ялыг 3 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.О, М.Э, Н.Ба нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.” гэсэн,

мөн “Ц.А, Д.М нарт холбогдох 4 дэх заалтын “Ц.А, Д.М нарыг мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.”, 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Ц.А-ыг 1 жил 6 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар Д.Мыг 1 жил хорих ял тус тус шийтгэсүгэй.”, 10 дахь заалтын “Ц.А-д оногдуулсан 1 жил 6 сар хорих, Д.Мт оногдуулсан 1 жил хорих ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар тэнсэж, тус бүрийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзан, тэдгээр хяналт тавихыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар харьяа дүүрэг, сумдын Цагдаагийн хэлтэст даалгасугай.” 22 дахь заалтын “Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.А, Д.М нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр байлгасугай.” гэснийг тус тус хүчингүй болгосугай.”,

“С.О, М.Э, Н.Ба нарыг нэн даруй сулласугай.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Ц, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, ялтан Т.М, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, ялтан И.Н, түүний өмгөөлөгч Д.Батбаяр, ялтан Б.Оюу, түүний өмгөөлөгч Т.Баярбат, Т.Мөнхтуяа, ялтан Н.Ба, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, Н.Дэлгэрнасан нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.М гаргасан гомдолдоо “… Анхан шатны шүүх намайг хээл хахууль авах гэмт хэргийг бусадтай үгсэн тохиролцож, удирдан зохион байгуулж үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлд хэргийг бүлэглэж үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй, хэрхэн яаж бүлэглэсэн, хэргийг яаж удирдаж зохион байгуулсан нь нотлогдохгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг шууд журамлан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн болно. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 11, 14, 16.2 дугаар зүйлийн 1.1, 16.3 дугаар зүйлийн 9, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг зөрчиж мөн хуулийн 39.7 зүйлийн 1.3 дахь хэсэгт заасанчлан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж Т.М надад ял халдаасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх намайг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо хэргийн материалд буй ямар баримтанд үндэслэсэн нь тодорхойгүй байсан бол давж заалдах шатны шүүх яллах талын нотлох баримт болгон дараах баримтуудыг дурдсан байх ба тэдгээр баримтууд нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэх миний ямар үйлдэлтэй хэрхэн холбогдож байгаа талаар хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ миний хүү Эрхэсийн дансанд орсон мөнгө Ц, М нарын өр төлбөрийн мөнгө байсныг нотолсон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гэрч М-ын мэдүүлэг, түүгээр давхар нотлогдсон Цийн мэдүүлэг зэрэг баримт хэрхэн яаж үгүйсгэгдэн няцаагдсаныг тодорхой заагаагүй байх тул дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн болно. Ямар ч хангалттай баримт нотолгоогүй бусдын ам дамжсан үнэн худал нь эргэлзээтэй нэг нь нөгөөгөөс сонссон гэх яриа, учир битүүлэг таамаглалд үндэслэн эрүүдэн шүүх хэлбэрээр хэргээ хүлээ гэж тулгалт хийж олон хоногоор хорьж эрүүл мэндээр хохироон /хоригдсон хоногийг ч олон хоногоор дутуу тооцсон/ ажил албаны нэр төрд халдаж шийтгэсэнд туйлаас гомдолтой байна. Миний бие эрүүл мэндийн хүнд асуудалтай ч Төв аймгийн мөрдөн гэх ус, эм тариа оруулдаггүй, эмнэлэггүй, тариа хийж чаддаггүй эмчтэй хатуу дэг жаягтай хорих газарт 2 сар хоригдох хугацаанд 1 удаа л байцаалт авч бусад хугацаанд хэргээ хүлээх болоогүй юу, ядаж 1 удаагийн мөнгөн шилжүүлгийг хахууль гээд хүлээ гэх тулгалтын эсрэг болсон асуудлыг үнэн зөвөөр нь тогтвортой хэлж суусаар сахарын өвчин хүндэрч арга буюу Улаанбаатар хотын цагдан хорихын эмнэлэгт шилжин хоригдож байсан. Гэвч ийм явуургүй болхи жүжгүүдээр эгэл жирийн албан хаагчийн зүрхийг мохооно гэвэл эндүүрэл болно хэмээн миний хувьд үзэж, үнэн ялна гэдэгт итгэж Улсын хэмжээний Дээд шүүхэд учраа өчин гомдол гаргаж байх тул хэргийг хуулийн хүрээнд шударгаар шийдвэрлэн гэм буруутай үйлдэл хийсэн нь нотлогдож тогтоогдоогүй байхад намайг шийтгэсэн дээр дурдсан шийтгэх тогтоол болон магадлалын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Оюу гаргасан гомдолдоо “… Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зүйл ангийг миний бие хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч уучлал гуйж байна. Миний хувьд төрд болон хувь хүнд учруулсан хохирол, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан бөгөөд эрүүл мэндийн хувьд зүрх судасны өвчнөөр удаан хугацаагаар өвчилж, одоо чихрийн шижин, даралт ихсэх, цөс чулуужих өвчнөөр өвчлөн, 140 гаруй хоног цагдан хорих 461 дүгээр ангид хоригдохдоо 60 гаруй хоногийг тус ангийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Цагдан хорих 461 дүгээр хорих ангийн нэгдсэн эмнэлэг болон Улсын клиникийн төв эмнэлгээс яаралтай хагалгаанд орох гэсэн оноштой ял шийтгэлээ эдэлж байгааг шүүх бүрэлдэхүүн онцгой анхааран үзнэ үү. Ар гэрийн амьдралын хувьд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг, 10 сар, 7 нас, 11 нас, 16 настай 4 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага охин Сондор одоо 10 сартай нялх байгаа, үлдсэн 3 нь хүү бөгөөд нялх охиноо асрамжлах, 3 хүүгийнхээ цаашдын сурлага хүмүүжилд эх хүний хувьд анхаарал халамж тавих бололцоогоор хангаж өгөхийг шүүх бүрэлдэхүүнээс туйлын их хүсэж байна. Иймд надад оногдуулсан ял шийтгэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ял шийтгэлийг торгох ял болгож өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүн, төрөөс хичээнгүйлэн гуйж, хүсэж байгааг хүлээн авна уу” гэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Н гаргасан гомдолдоо “… М.Э, Н.Ба нарт оногдуулсан ялыг торгуулийн ялаар сольж шийдвэрлэсэн атлаа намайг хорих ялаар шийтгэж ялгаварлан гадуурхаж, хуулийг ялгамжтай байдлаар буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлж, ийм хэрэгт холбогдсондоо маш их харамсан гэмшиж байна. Төрийн байгууллагад 25 жил ажилласнаас Гаалийн байгууллагад 22 дахь жилдээ ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа төрийн байгууллагын үйл ажиллагаанд хоёргүй сэтгэлээр үнэнчээр зүтгэж байсан байдал, улсын төсөвт оруулсан орлого, хувь нэмэр, гаргасан ололт амжилтыг төрийн байгууллага маань үнэлж “Гаалийн зөвлөх цол” олгосон. Өндөр 87 настай, хагас харвалттай, миний асрамжинд хэвтрийн дэглэмд байдаг эхтэй, 2016 оны 5 дугаар сарын 4-нд төрсөн ой 5 сартай Э.Гэгээннаран охинтой, эрүүл мэндийн хувьд цагдан хоригдох хугацаандаа 32 өдөр өлсгөлөн зарласныг улмаас цусан дахь бөөмийн хэмжээ багасаж, дархлаа суларсан, зүрх судасны үйл ажиллагаа алдагдаж дутмагшилд орсон, цөсний архаг үрэвсэлтэй. Амьдралын эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж надад хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц гаргасан гомдолдоо “… намайг 20 жил Монгол төрийн тусгай албанд хоёргүй сэтгэлээр үнэнч шударгаар зүтгэж байсныг үнэлж Гаалийн, зөвлөх цол тэмдэг, Төрийн Алтан гадас одон медалиар шагнаж байсан ба харин би бага залуу наснаасаа спорт гэдэг их айлын хойморт заларч байсныхаа хувьд намайг үндэслэлгүйгээр олон хоног цагдан хорьсон хар дарсан хоногуудыг, АТГ-ын комиссарууд нь хэргийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд анхнаасаа элдэв аргаар намайг болон энэ хэрэгт холбогдсон бүх хүмүүсийг эрүүдэн шүүж байсныг мөрдөгч, прокурор нь хэргийн бодит үнэнийг олохын төлөө биш, зөвхөн намайг яллахын тулд надтай хүнлэг бус харьцаж байсныг тамирчин хүний тэсвэр хатуужлаар даван туулж хамгийн сүүлийн шатны буюу Улсын Дээд шүүхээс надад холбогдох үйлдлийг шударгаар шийдвэрлэж үнэнд дүйцсэн шийдвэр гарахыг өөрийн сэвтэж үзээгүй нэр төр, алдар хүнд, ёс суртахууныг эрхэмлэн хүлээж байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Л.Г-ын хэргийг үндэслэлгүйгээр тусгаарлан намайг түүний мэдүүлгээр яллаж байсанд гомдолтой байгаа болно. Л.Гэрэлт-Одод холбогдох хэргийг надад холбогдох хэрэгтэй хамт 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлгээр хянаж шийдвэрлэсэн бол намайг болон түүнийг авлига авсан, өгсөн гэх гэмт хэрэгт гэм буруугүй, байцаан шийтгэх ажиллагаа ямар аймшигтай явагдаж бидний мэдүүлгийг цуглуулсныг шүүх бүрэлдэхүүн ойлгож мэдэх боломж байсан юм. Би шударга үнэн гэж байдаг юм байна, шүүх өмгөөлөгчийн маань өмгөөллийн үгийг хүлээн авч хэргийг буцаах нь гэж бодож байтал бүх зүйл эсрэгээрээ болж шүүх шийдвэрээ уншихдаа намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн байсан. Миний эрх зүйн байдлыг дээрдүүлэхийн тулд хэргийн бодит байдалд дүн шинжилгээ сайн хийх байх гэж би шүүх бүрэлдэхүүнд бас итгэж байсан боловч мөн л надад холбогдох үйлдэлд хамааралтай хэрэгт цугларсан баримтуудыг дутуу судалж намайг гэм буруутай гэж үзсэнд гомдолтой байгаа.  Л.Г бидний хоорондын дансны гүйлгээ, яллагдагч Л.Г, С.О-гийн мэдүүлэг, эмнэлгийн өвчтний түүх, ажилд гарсан хуваарь, ажилд томилсон тушаалууд, ажил үүргийн хуваарь, Л.Гэрэлт-Одын гаалийн бурдүүлэлт хийсэн гэх баримтууд, хуримын урилга, гэрч Мөнхсайхан, О.Эрдэнэбат, Аюушжав, Баттулга нарын мэдүүлэг бусад баримтуудыг шат шатны шүүхээс харьцуулан үзэж өөрсдийн дотоод итгэлээр судалсан тохиолдолд намайг хээл хахуулийн гэмт хэрэгт гэм буруугүй гэдгийг тогтоож болно. Б.Ц би шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан өмгөөлөгч нарынхаа гомдлыг дэмжиж байгаа бөгөөд надад холбогдох Л.Г бидний хооронд авлига өгсөн, авсан гэх 15 үйлдлийг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсч энэхүү гомдлыг гаргаж байна” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч О.Сайнгэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тотгоол, магадлал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэхүү хэрэг нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн хэрэг юм. Давж заалдах шатны шүүх илтэд хүндрүүлэн зүйлчилсэнд гомдолтой байна. Хуучин болон шинэ хуулийг буцаан хэрэглэхдээ сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байтал давж заалдах шатны шүүх хүндрүүлж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн Б.Ц тухайн гэмт хэргийн субьект нь биш. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байвал тухайн этгээд гэмт хэргийн субьект гэж үзнэ гэж заасан. Шүүх хорих ял оногдуулсан мөртлөө албан тушаал эрхлэх эрхийг хасаж байгаа нь үндэслэлгүй байна. 2015 оны 5 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 15 удаагийн үйлдлээр хээл хахууль авсан гэж дүгнэсэн. Гэтэл авлига авсан гэх цаг хугацаанд огт ажиллаж байгаагүй бөгөөд ээлжийн амралт, чөлөөтэй байсан гэдэг нь нотлогддог. Ээлжийн амралттай байгаа хүнийг хахууль авсан гэж дүгнэсэн. Иргэн Гэрэлт-Одтой “Мобайл банк” ашиглан гүйлгээ хийсэн үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй. Шүүгдэгч Б.Ц гаалийн байцаагч мөн бөгөөд шүүхийн дүгнэсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект биш юм. Мөн авлига авахаар завдсан гэж дүгнэн ял шийтгэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Цг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө нийтийн албан тушаалтан гэж дүгнэн зүйлчлэх боломжгүй байсан. Мөн шүүгдэгч Б.Ц нь өөртөө яаж давуу байдал бий болгосон нь тодорхой бус байхад өөртөө давуу байдал бий болгосон гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Мөн өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос цагаатгах талаар гаргасан баримтуудыг анхаарч үзэхийг хүсэж байна. Баттулгаас шүүгдэгч Б.Ц-д шилжүүлсэн 5 сая төгрөгийг буцааж төлөх нөхцөлтэй байсан гэдэг нь хэрэгт авагдсан гар утасны захидлаар хангалттай нотлогдож байдаг. Авлигатай тэмцэх газар нэг талыг баримталж уг хэргийг шийдвэрлэсэн. Цагдан хорих газар очиж үйлчлүүлэгч нартайгаа уулзсаны төлөө өмгөөлөгч нарыг шалгаж байсан. Зөвхөн Гэрэлт-Одын өгсөн мэдүүлгийг үндэслэж тухайн хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар анхан шатны шүүхэд хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын эрх хэрхэн зөрчигдсөн тухай баримтуудыг гарган өгч хэлсэн боловч шүүх бүрэлдэхүүн анхаараагүй. Гаалийн хяналтын бүсээр ямар дугаартай, ямар тээврийн хэрэгсэл оруулсан, тухайн тээврийн хэрэгслийг хэн гэдэг гаалийн байцаагч оруулсан эсэх нь эргэлзээтэй байхад зөвхөн Гэрэлт-Одын өгсөн мэдүүлэгт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой. Учир нь Эрүүгийн хуульд сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй гэж заасан бөгөөд зөвхөн шүүгдэгч Гэ-ын мэдүүлгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Шүүгдэгч Б.Ц-гийн 15 удаагийн үйлдлээр авсан гээд байгаа мөнгө нь хэн хэнээс ямар учиртай, хэзээ, яаж, хэрхэн авсан, мөн хэнээс зээлсэн байсан зэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Цгийн өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хууль зөрчиж явагдсан, оролцогч нарын эрх хэрхэн зөрчигдөж байсан, нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан, хууль зөрчиж цуглуулсан нотлох баримтуудыг шүүх үнэлсэн зэрэг талаар гомдолдоо тодорхой дурдсан. Энэ хэргийг анх гүйцэтгэх ажлын шугамаар илрүүлсэн гэдэг. Б.Ц нь тухайн гүйцэтгэх ажлын үед хэн нэгнээс мөнгө авч байсан үйлдэл байхгүй. Тухайн 15 гүйлгээг нарийвчлан шалгах ёстой байсан боловч мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн. Дээрх 15 үйлдлээс 2 үйлдлийг зайлшгүй хасах шаардлагатай. Энэ нь 2015 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хийгдсэн 100.000 төгрөгийг гүйлгээ, мөн 7 дугаар сард хийгдсэн 300.000 төгрөгийг гүйлгээ огт байхгүй юм. Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлж шийдвэрлэсэн мэт боловч бодит байдал дээр огт үгүй юм. Шүүгдэгч Б.Ц 1 жил 8 сарын хугацаанд хоригдсон. Хуульд зааснаар шүүгдэгч Б.Ц-г заавал хорих шаардлагагүй, торгох ял шийтгэх боломжтой байхад заавал хорих ял оногдуулсан нь хэт хатуу хандсан үйлдэл гэж үзэж байна. Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтан гэж хэнийг хэлэх талаар тодорхойлсон зүйл байхгүй. Шүүх Гаалийн тухай хуульд зааснаар гаалийн байцаагч нь нийтийн албан тушаалтан мөн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэх боломжгүй. Мөн шүүгдэгч гэм буруутай болох нь эргэлзээтэй байвал түүнд ашигтайгаар шийдвэрлэх ёстой. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж, ялыг хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Н-ийн өмгөөлөгч О.Хандсүрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... И.Н-т анхан болон давж заалдах шатны шүүхээс ял шийтгэхдээ эрх зүйн байдлыг нь дордуулсан гэж гомдол гаргасан. 2002 оны Эрүүгийн хуульд эд хөрөнгө хураагаад хорих ял, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийтийн албанд томилох эрхийг хасаж, хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа юм. Шүүгдэгч нараас хамгийн түрүүнд шүүгдэгч И.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөн хохирол болох 6.100.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн. Ингээд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хохирол төлбөр болох 6.100.000 төгрөгийг төлсөн бөгөөд давж заалдах шатны шүүх дүгнэхдээ “Хохирол төлбөрөө төлсөн учраас” гэдэг өгүүлбэр оруулаад анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 6 жил хорих ялыг 4 жил болгон бууруулсан. Шүүгдэгч И.Н нь Гаалийн байгууллагад нийт 22 жил ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээгээгүй. И.Н нь Орос улсын гаалийн сургуулийг онц дүнтэй төгссөн. Гэм буруугаа хүлээн хохирол төлбөрөө төлчихөөд байхад 4 жил хорих ял оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Шүүгдэгч И.Н-ийн эх 85 настай, биеийн байдал маш муу байгаа. Хэрэв хяналтын шатны шүүх шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх юм бол 0-3 хүртэл бага насны хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.М-ы өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Т.М нь хяналтын шатны шүүхэд хандаж хүсэлт ирүүлсэн бөгөөд хяналтын шатны шүүх гэм буруутай гэж үзвэл хөнгөн ял шийтгэж өгнө үү. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх Т.М-ийг хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн, удирдан зохион байгуулсан гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Т.М нь хэнтэй бүлэглэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдон тогтоогдсон зүйлгүй. Шүүгдэгч Т.М нь Гаалийн зөрчлийн газрын даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн албан тушаалтан нь ямар эрх хэмжээтэй гэдэг нь тодорхой хуульчлагдсан. Хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс шүүгдэгч Т.М нь хийх ёстой байсан ямар ажлыг хийж гүйцэтгээгүй нь нотлогдоогүй. Хэрэгт авагдсан Гэрэлт-Одын мэдүүлгийг үнэлж үзэхээр “Би Т.М гэдэг хүнийг танихгүй, түүний хүү Эрхэсийг танихгүй, Б.Ц хийчих гэсний дагуу хийсэн” гэж тайлбарладаг. Мөн хуульд хахуулийг өөрөө эсвэл бусдаар дамжуулж гэж зааж өгсөн. Гэтэл танихгүй хүн болох Гэрэлт-Одоос шүүгдэгч Т.М мөнгө авсан болон бусдаар дамжуулж авсан гэж дүгнэж байгаа бол зуучлагч нь хэн гэдэг нь мөн тогтоогдоогүй юм. 15.500.000 төгрөг нь хахуулийн мөнгө эсвэл өөр хэн нэгний мөнгө, ямар учиртай мөнгө гэдэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнэн шийдвэрлэхдээ өмгөөлөгч нарын гаргасан баримтуудыг няцаасан, үгүйсгэсэн зүйл огт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд 2 дахь шүүмж огт явагдаагүй. Учир нь улсын яллагч 2 дахь шатны шүүмж байхгүй талаар хэлсэн. Улсын яллагчид нь хэлэх шүүмж байхгүй байхад шүүх яллах дүгнэлтийг нь хүлээн авч хэргийг шийдвэрлэж ял шийтгэсэн нь ойлгомжгүй. Мөрдөн байцаагч, прокурор нь хэргийн талаар эргэлзээгүй бүрэн тогтоох ёстой байсан. Энэ 49 хавтас хэрэгт шүүгдэгч Т.М-ы гэм бурууг нотолсон нотолгоо байхгүй бөгөөд хахууль авсан байж магадгүй гэсэн таамгаар ял шийтгэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Т.М нь олон жил Гаалийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, биеийн байдал муу, шүүхийн шийдвэрээр байршуулахаар заасан 15.500.000 төгрөгийг төрийн сангийн дансанд байршуулсан зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл хорихоос өөр төрлийн буюу торгох ял шийтгэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Ж-ын өмгөөлөгч Т.Урангэрэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... мөрдөн байцаалтын шатанд Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч шүүгдэгч Д.Ж-аас хуурч мэхлэн, хясан богдуулах замаар мэдүүлэг авсан. Учир нь шүүгдэгч Д.Ж нь эмчийн хараа хяналтанд байдаг бие муутай хүн бөгөөд эмчилгээндээ явахын тулд худал мэдүүлэг өгсөн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Гэтэл Л.Ж-ын өгсөн ганцхан мэдүүлгийг шүүх үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Шүүгдэгч Д.Ж-д холбогдох үйлдлийн тухай маш дэлгэрэнгүй гомдол гаргасан. Шүүгдэгч Д.Ж-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Оюу-ийн өмгөөлөгч Т.Баярбат гаргасан гомлол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүх ямар үндэслэлээр Б.Оюу-ийн үйлдлийг албан тушаалын гэмт хэрэг хэмээн үзэж, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,  3.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн талаар огт дүгнэлт хийгээгүй. Татвар ноогдох барааны тоо хэмжээг гаальд бууруулан мэдээлж улсад төлбөл зохих 28.281.063 төгрөгийн гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлхийсэн хүмүүсийн үйлдэл нь Б.Оюу-т хамааралгүй, биеэ даасан гэмт хэрэг. Б.Оюу нь гаалийн улсын ахлах байцаагчийн ажил үүргийг гүйцэтгэж байхдаа бусдын нөлөөнд автан шан харамж авч төрийн албан тушаалтны өндөр нэр хүндийг унагаасандаа чин санаанаасаа гэмшиж, харамсаж төр түмнээсээ уучлал гуйж байна. Тэрээр энэхүү болчимгүй үйлдлээрээ өөрийнхөө болон хань ижил, үр хүүхдүүдийнхээ амьдрал ахуй, нэр хүнд, эрүүл мэндэд дааж давшгүй хор уршиг учруулснаа ойлгож, гэмшиж байгаа. Б.Оюу нь зүрх судасны өвчнөөр удаан хугацаагаар өвчилсөн, одоо чихрийн шижин, даралт ихсэх, цөс чулуужих өвчтэй хорих ял эдлэхэд биеийн эрүүл мэндийн хувьд туйлын хүндрэлтэй байна. Ар гэрт нь 10 сартай, 7 настай, 11 настай, 16 настай 4 хүүхэд нь эцгийн хамт үлдсэнээс бага насны хүүхдүүд эхийн хайр халамжгүй хоцорч давхар яллагдахад хүрээд байгаа билээ. Ялтан Б.Оюу гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 6.280.000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд дээрх нөхцөл байдал, үндэслэлүүдийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зуйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Оюу-ийн өмгөөлөгч Н.Цэцэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... шүүгдэгч Б.Оюу-ийн үйлдсэн хэргийг прокурор болон анхан шатны шүүх нийлмэл гэмт хэрэг гэж үзэн 2002 оны Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудаар давхар зүйлчилж ял шийтгэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх тухайн гэмт хэргийг нийлмэл гэмт хэрэг мөн эсэхэд ямар нэгэн дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалдаа холбогдогч нарын хахууль авсан, өгсөн гэх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийхдээ Б.Оюу-т 8 хүн хахууль өгсөн гэж дүгнэсэн. Шүүгдэгч Т.Мы үйлдлийг нийлмэл гэмт хэрэг гэж үзэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирлын хэмжээний талаар заасан. Гэтэл давж заалдах шатны шүүх хохирлын хэмжээг зөв тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь ойлгомжгүй бөгөөд 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэж өгнө үү. Одоогоор шүүгдэгчийн биеийн байдал маш муу байгаа бөгөөд нийтдээ 128 хоног хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шүүгдэгч Б.Оюу нь асрамжиндаа 1-16 насны 4 хүүхэдтэй. Уг гэмт хэргийн улмаас гэр бүлээрээ ял эдэлж байна. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилвэл 0-3 насны хүүхэдтэй, биеийн байдал нь муу байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Н, Д.М, Ц.А нарын өмгөөлөгч Д.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх шүүгдэгч И.Н-ийг бага насны хүүхдийг тухайн гэмт хэрэгтэй холбогдуулан үрчилж авсан гэж үзсэн. Давж заалдах шатны шүүхэд хуучин Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу ял хойшлуулж өгнө үү гэж гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад хорих ялыг торгох ял болгож өгнө үү гэсэн хүсэлтийг давхар гаргасан боловч давж заалдах шатны шүүх хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын Д.М, Ц.А нарт холбогдох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээж, шүүгдэгч И.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж тус зүйл хэсэгт заасан хамгийн хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Эгийн өмгөөлөгч О.Баяраа шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч М.Эд холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Гэм буруугийн талаар маргаан байхгүй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Ба-ын өмгөөлөгч М.Дэлгэрнасан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... тухайн гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхлэхээс өмнө үйлдэгдсэн. Хуучин, шинэ 2 хуулийн завсраар тухайн хэрэг шийдвэрлэгдэж байгаа болохоор хууль хэрэглээ болон практик тал дээр санал зөрөлдөөнтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дэрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхдээ шинэ болон хуучин хуулийн зөрчилтэй хэм хэмжээнүүдийг яаж хэрэглэх асуудал дээр онцгой анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Нийтийн албанд ажиллах эрх хасах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй. Энэ хэргийг мөрдөн шалгах явцад хууль дүрмийг зөрчсөн, оролцогч нарыг эрүүдэн шүүсэн, өмгөөлөгч нарыг хардах, сэрдэх оролдлого хийсэн, өмгөөлөх эрхэнд халдсан үйлдэл гаргасан. Шүүгдэгч Н.Ба-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Мөн нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэж байна” гэв.

Улсын Ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Э.Амарбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... энэ хэрэгт шалгагдвал зохих зүйлүүд шалгагдсан, хэргийн бүрдэл хангагдсан, үйлдэл холбогдлууд тогтоогдсон гэж үзэж байна. Өмгөөлөгч нарын зүгээс хэргийг хэт нэг талыг баримталж, хүндрүүлж шийдвэрлэсэн учраас зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэх ёстой гэсэн тайлбаруудыг гаргаж байгаатай холбогдуулан санал хэлье. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл буюу хээл хахууль авах гэсэн зүйл ангийн дотор 2 тусдаа гэмт хэргийн шинжийг хуульчилж өгсөн байгаа. Нийтийн албан тушаалтан гэсэн ойлголтыг шинээр оруулж өгсөн. Нийтийн албан тушаалтан гэдэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Авилгын эсрэг хуульд заасан албан тушаалтныг ойлгодог. Хээл хахууль авахыг шаардсан, авсан гэдэг нь хүндрүүлж байгаа хэлбэр огт биш юм. Өмнө нь материаллаг бүрэлдэхүүнтэй зөвхөн авснаар гэмт хэрэг төгсдөг байсан бол энэ удаа Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулахдаа хэлбэрийн бүрэлдэхүүнтэй болгож шаардсан гэдэг үйлдлийг нэмж өгсөн. Шүүгдэгч нарыг өмнө нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар буюу давтан үйлдлээр хээл хахууль авсан гэж зүйлчилсэн бол 2015 оны шинэ Эрүүгийн хуульд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хахууль авсан гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд холбоотойгоор 2 зүйлийг бид анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт шүүгдэгч Б.Ц-г 2015 онд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 8 сар хорих ялаар шийтгэсэн бөгөөд хээл хахууль өгөхийг завдсан гэж үзсэн. Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийтийн албан тушаалтан хахууль өгсөн бол хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд энэ агуулгаар нь оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах ял нь 1-5 жил хүртэл байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял нь 3 хүртэл жил байсан. 2002 оны Эрүүгийн хуулийн хорих ялын доод хэмжээ 1 жил байсан. Дээрхээс харах юм бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Нөгөө талаас хээл хахууль авахыг завдсан тохиолдолд ял шийтгэл оногдуулах тусгайлсан журамтай. 2002 оны Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хүнд ялын доод хэмжээний 2/3-оос хэтрүүлж болохгүй гэж заасан. Харин 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулж болох хамгийн хүнд ялын дээд хэмжээний 2/3-оос хэтрүүлж болохгүй гэж заасан. Энэ агуулгаас харах юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ял оногдуулсан нь буруу байгаа тул өөрчлөлт оруулах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Оюу-ийг 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр улсын хилээр нэвтэрч орсон 2 тээврийн хэрэгсэлд зохих хяналт шалгалтыг хийгээгүй, тэгэхдээ албан тушаалын байдлаа шүүгдэгч Н-тэй бүлэглэн урвуулан ашиглаж улсад 28.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан, тухайн үйлдлийнхээ төлөө бусдаас 2 сая төгрөгийн хахууль авсан гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Хээл хахууль авах гэмт хэргийн үндсэн шинж нь хууль тогтоомжоор олгогдсон эрх үүргээ зөрчсөнийхөө төлөө бусдаас давуу байдал олж авах юм. Хэрэв эрх үүргээ зөрчихгүйгээр хахууль авах юм бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэхээр тусгагдсан. Нэгэнт хахууль авах гэмт хэрэгтээ шийтгүүлж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давхар зүйлчилж ял оногдуулах нь буруу. Давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгохдоо 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан их хэмжээний хохирол гэдэгт шууд дүйцүүлж шилжүүлсэн нь буруу болсон байна. Иймд дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хяналтын журмаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал анхан болон давж заалдах шатны шүүхүүд Б.Ц нарын 34 шүүгдэгчид холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэрэг үйлдэгдэх үед болон одоо хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх үед мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн улсын ахлах байцаагч Б.Ц, байцаагч Б.Оюу болон Гааль, татварын ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх газрын дарга Т.М нар нь хахууль өгөгч Л.Гэрэлт-Одын ашиг сонирхлын үүднээс Гаалийн хууль тогтоомжийн дагуу хяналт, шалгалт хийх эрх, үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 11-16 удаагийн давтан үйлдлээр өөрийн болон бусдын харилцах дансаар дамжуулан Л.Гэрэлт-Одоос хахууль авсан,

            Шүүгдэгч Б.Ц, С.О нарыг бүлэглэж Авлигатай тэмцэх газрын албан тушаалтанд Б.Баттулга гэгчээр зуучлуулж 5 сая төгрөгийн хахууль өгөхөөр завдсан,

Гаалийн улсын байцаагч И.Н, М.Э, Н.Ба нарыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гаалийн улсын байцаагчийн чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд удаа дараагийн давтан үйлдлээр хахууль авсан,

Шүүгдэгч Д.Нийг гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Гааль, татварын ерөнхий газарт хүнд хор уршиг буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Н.Сү, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Э.Б, Д.Ж, Ц.Бо, А.С, Н.А нарыг тус бүр нэг удаа,

Шүүгдэгч Э.Н, Б.На, Б.М, Л.А, С.О, Р.М нарыг давтан болон удаа дараа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор албан үүргээ гүйцэтгэж байсан гаалийн улсын байцаагч нарт албаны чиг үүрэгтэй нь холбогдуулж хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар нотлогдсон гэж хэргийн үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л баримтыг бүрэн шалгаж эргэлзээгүй байдлаар тогтоосон бөгөөд шүүгдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч буюу хязгаарлах замаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэх үеийн Эрүүгийн хуулиар шийдвэрлэдэг болно.

Анхан шатны шүүх тухайн үед мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний ялыг нэр бүхий 32 шүүгдэгчид оногдуулахдаа анх удаа хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оногдуулсан хорих ялыг тэнсэж, жирэмсэн эмэгтэй Д.Ж-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж хэрэглэвэл зохих хуулийг жинхэнэ агуулгаар нь зөв ойлгож хэрэглэжээ.

Мөн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ө-д холбогдох “Н.Н-аас хахууль авсан”, Доодамбын Сүхбаатарт холбогдох “И.Н-т 650.000 төгрөгийн хахууль өгсөн” гэх хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож Б.Ө, Доо.С нарыг цагаатгаж, шүүгдэгч И.Нийн “Доо.С-аас хахууль авсан”, шүүгдэгч Н.Н-ын “Б.Ө-д хахууль өгсөн” гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх үед буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан хээл хахууль авах гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод болон дээд хэмжээг багасгаж тогтоосон тул шүүгдэгч Б.Ц, Т.М, И.Н, Б.Оюу нарт оногдуулсан хорих ялыг шинэ хуульд нийцүүлсэн хасахдаа хуулийг зөв тайлбарлаж буцаан хэрэглэсэн гэж дүгнэлээ.

“Нийтийн албан тушаалтан” гэдэгт 2012 онд батлагдаж одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” хамаарах бөгөөд гаалийн улсын байцаагч нь Гаалийн тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2 дахь хэсэгт зааснаар төрийн тусгай албан тушаалтан мөн болно.

Иймд гаалийн улсын байцаагч нь нийтийн албан тушаалтан биш гэсэн шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хахууль өгөх гэмт хэргийг “давтан” гэх шинжээр хүндрүүлэн зүйлчлэхгүй болсон тул шүүгдэгч Э.Н, Б.На, Б.М, Л.А, С.О, Р.М нарт оногдуулсан хорих ялыг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан хэмжээнд нийцүүлэн хөнгөрүүлж хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн Б.Ц-гийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэх үндэслэлээр хууль буцаан хэрэглэхдээ түүнийг “нийтийн албан тушаалтан” хэмээн шинэ Эрүүгийн хуулийн хүндрүүлэх шинжээр ял оногдуулж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлд заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг диспозицэд “албан тушаалтан” гэх хүндрүүлэх шинж байхгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш үйлдэгдсэн энэ төрлийн гэмт хэрэгт дээрх хүндрүүлэх шинжийг хэрэглэх нь зүйтэй.

Анх удаа албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн Д.Н болон хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн Г.Б, Я.Д, Б.Э, Н.Н, Ч.Э, Б.О, Н.Сү, Т.Г, Д.Д, Г.Ба, Я.Х, Э.Б, Ц.Бо, А.С, Н.А нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, шүүгдэгч Д.Ж-д хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2002 оны Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулсан явдал нь шүүгдэгч нарт илүү ашигтай гэж дүгнэн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглээгүй нь үндэслэлтэй зөв болсны дээр шүүгдэгч Ц.А, Д.М нарт холбогдох “Мөрдөн байцаалтад зориуд худал мэдүүлэг өгөх” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй болно.

Харин учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх үндэслэлээр албан тушаалын байдлаа ашиглан 6 удаагийн давтан үйлдлээр бусдаас хахууль авсан шүүгдэгч М.Э, Н.Ба нарт оногдуулсан хорих ялыг торгох ял болгож хөнгөрүүлсэн нь “эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд тохирсон байх” Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцээгүй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “... хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх нэр бүхий шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хорих ял болгож хүндрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч И.Н-ийн “... Э, Б нарын хорих ялыг торгох ял болгосон атлаа намайг ялгаварлан гадуурхсан” гэх гомдол үндэслэлтэй байна.

Мөн шүүх шүүгдэгч Б.Оюу-ийн хахууль авах зорилгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй үйлдлийг тусдаа бие даасан гэмт хэрэг мэтээр дүгнэж, давхар зүйлчлэн ял оногдуулж “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” байх тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Оюу болон түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Т.Баярбат нарын хууль буруу хэрэглэсэн гэх гомдлыг хангах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Н-ийн хувьд гаалийн улсын байцаагчийн албан тушаалаа урвуулж, хуулиар хүлээсэн албаны эрх мэдлээ ашиглан Л.Г-ын улсын хилээр нэвтрүүлсэн бараанд үзлэг, шалгалт хийж, төлөх ёстой зохих татварыг оногдуулаагүйн улмаас Гааль, татварын ерөнхий газарт хүнд хор уршиг буюу их хэмжээний хохирол учруулсан нь шүүгдэгч Б.Оюуийн үйлдлээс тусдаа гэмт хэрэг тул түүний зүйлчлэл, ялд өөрчлөлт оруулаагүй болно.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дараах байдлаар шийдвэрлэлээ.

Үүнд шинээр мөрдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хяналтын шатны шүүхэд хэргийг мөрдөн байцаалтад буцаах эрх хэмжээ, зохицуулалт байхгүй учир шүүгдэгч Б.Ц-гийн өмгөөлөгч Т.Урангэрэлийн энэ талаар гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв. 

Л.Г-оос шүүгдэгч Б.Ц нь 15 удаагийн үйлдлээр өөрийн дансаар 15.040.000 төгрөг, Т.М нь өөрийн хүү М.Эрхэсийн дансаар дамжуулж 15.5 сая төгрөг, шүүгдэгч Б.Оюу нь 1 удаа 2 сая төгрөгийн хахууль тус тус авсан, Б.Оюу нь ганцаараа нэр бүхий 7 хүнээс 10 удаагийн үйлдлээр хахууль авсан нь хөдөлбөргүй нотлогдсон гэсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж няцаасан баримт мөрдөн /байцаалт/ шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тул шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын гаргасан “хахууль аваагүй”, “хахууль авсан нь баримтаар нотлогдоогүй”, “хэт яллах талыг барьж хувь хүн хоорондын харилцааг гэмт хэрэгт тооцсон тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах”, “нэг үйлдэл хүлээн зөвшөөрөөгүй учраас ял авсан”, “Г-ын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгох” гэсэн агуулга бүхий гомдлууд болон “хорих ялыг торгох ялаар солих” тухай гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалаа ашиглан нийт 16 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан шүүгдэгч И.Н-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанарыг харгалзан шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх журмыг хэрэглэх, эсхүл хорих ялыг торгох ялаар солих боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хандсүрэн, Д.Батбаяр нарын “хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл торгох ял болгож өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг дан ганц шүүгдэгчийн мэдүүлгээр бус бусад нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон тул өмгөөлөгч Т.Урангэрэлийн “... хилийн хориг цуцлуулахын тулд Энхтүвшинд 50.000 төгрөг өгсөн гэж Жавзандуламын мэдүүлснийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн гомдол үндэслэлгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүхээс ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 639 дүгээр магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Оюу-т холбогдох прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.5, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, Б.Оюу-т анхан шатны шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар Гаалийн улсын байцаагчаар ажиллах эрхийг 2 жил хасч, 2 жил 6 сар хорих ял оногдуулж, ял нэмж нэгтгэсэн заалт болон, давж заалдах шатны шүүхээс шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 1 жил хорих ял оногдуулсан болон ял нэмж нэгтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Магадлалын “... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 12.000 нэгжээр торгох ял, Н.Ба-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасч, 10.000 нэгжээр торгох ял тус тус оногдуулсугай” гэснийг ”... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Э, Н.Ба нарт нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жил хасч, 2 /хоёр/ жил хорих ял тус тус оногдуулсугай”,

Шүүгдэгч Б.Ц-д “... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэснийг “... шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Т.Урангэрэл, шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, шүүгдэгч И.Н, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн, Д.Батбаяр, шүүгдэгч Б.Оюу, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Т.Баярбат, шүүгдэгч Д.Жын өмгөөлөгч Т.Урангэрэл нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

ШҮҮГЧИД                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                Б.ЦОГТ 

                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН