Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2018-04-27
Тогтоолын дугаар 187
Хэргийн индекс 163/2017/0091/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Г.Б, Б.Э, Ж.Д, Б.Э, Б.Б, Э.М, Б.Б, Ү.Б, О.Н
Зүйл заалт 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.4.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 10 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1” гэж өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “шүүгдэгч Г овогт Г-гийн Б-г бүлэглэж, насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн” гэсэн заалт нэмж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын Б.Э, Ж.Д нарт оногдуулсан хорих ялыг 2 дахин багасгаж, тус бүрийн эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоосон хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Г.Б-гийн өмгөөлөгч П.Ган-Очир, Р.Цэрэнханд нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН