Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-24
Тогтоолын дугаар 185
Хэргийн индекс 171/2015/0009/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Л.Алтанбат
Зүйл заалт 091.1., 099.1., 122.1., 153.1.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 17А дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны 70 дугаар магадлалд “Л.Алтанбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулсан заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар Л.Алтанбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь заалтад зааснаар Л.Алтанбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.Оюунчимэг, Ч.Булган нарын гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                               ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      Т.УРАНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН