Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2016-06-22
Тогтоолын дугаар 178
Хэргийн индекс 132/2015/0146/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч М.Эрдэнэцогт
Зүйл заалт 126.3.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр шийтгэх тогтоолын:

 -тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэцогтыг 3 /гурав/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

-тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэцогтод оногдуулсан 3 жил хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                        ШҮҮГЧ                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                                        Б.БАТЦЭРЭН