Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-06-02
Тогтоолын дугаар 151
Хэргийн индекс 187/2017/0012/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Х.Ижилбаяр, Г.Болор нар
Зүйл заалт 145.2.
Улсын яллагч М.Буяннэмэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 362 дугаар зүйлийн 362.1.1 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолын шүүгдэгч Х.Ижилбаярт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Х.Ижилбаярт холбогдох 201626031247, 201726030135 тоот хэргүүдийг нэгтгэж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.Ижилбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                                      ШҮҮГЧ                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН