Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-09-20
Тогтоолын дугаар 209
Хэргийн индекс 106/2015/0120/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч Д.З
Зүйл заалт 126.3.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 188 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 481 дүгээр магадлалын тогтоох хэсэгт:

1.“Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ыг 21 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг,

-“2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ыг 18 /арван найм/ жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

2.“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.З-т оногдуулсан 21 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй” гэснийг,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-ын эдлэх 18 /арван найм/ жил хорих  ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,

3.“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-аас нийт 627.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ө-д олгож” гэснийг,

-“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З-аас нийт 2.187.000 /хоёр сая нэг зуун наян долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ө-д олгож” гэж тус тус өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Ө-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

            ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН