Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-22
Тогтоолын дугаар 278
Хэргийн индекс 185/2017/0100/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Б.А
Зүйл заалт 091.2.2, 091.2.10, 091.2.12, 091.2.15, 125.2.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 655 дугаар магадлалын Б.А-т холбогдох танхайрах гэмт хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсөн, уг зүйл, хэсгээр ял шийтгэсэн болон түүнийг нэмж нэгтгэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

         2. Прокуророос Б.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, энэ хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” гэсэн үндэслэлээр түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

        3. Б.А 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсгээр тус тус оногдуулан, нэмж нэгтгэсэн нийт 13 жилийн хорих ялыг биечлэн эдлэхийг дурдсугай.

        4. Ялтан Б.А, түүний өмгөөлөгч О.Баяраа, хохирогч Л.Г нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН