Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-10-13
Тогтоолын дугаар 237
Хэргийн индекс 186/2017/0075/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарт
Зүйл заалт 150.3., 263.2.
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

Г.Дэ- Я.Ба- Г.Тү- Т.Тө-

Д.Ба- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор А.Оюунгэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Х.Базаррагчаа, Л.Жавзмаа, Д.Батсүх, Ц.Одончимэг,

Иргэний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Уянга,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалтай 2014250007486 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Дэ-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.Дэ-, Г.Тү- нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Ба-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Т.Тө-ын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ца- овогт Г.Дэ- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг удирдан зохион байгуулж, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

2. Монгол Улсын иргэн, 1963 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Да- овогт Я.Ба- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

3. Монгол Улсын иргэн, 1971 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй На- овогт Г.Тү- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

4. Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Ха- овогт Т.Тө- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт хамжигчаар оролцож, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт,

5. Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй Хо- овогт Д.Ба- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож, онц их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Дэ-г давтан үйлдлээр, бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийг удирдан зохион байгуулж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Я.Ба-ийг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Г.Тү-г бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Т.Тө-ыг бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт хамжигчаар оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд,

шүүгдэгч Д.Ба-г бүлэглэн төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцож онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Г.Дэ-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Я.Ба-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Г.Тү-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.Тө-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.6, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Ба-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар төрийн албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 /есөн сая долоон зуун ерэн хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ба- нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл шүүх уг ялыг хорих ялаар сольж болохыг түүнд сануулж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарт энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан үндсэн ба нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү-, Т.Тө- нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэ-гийн цагдан хоригдсон 274 хоног, шүүгдэгч Я.Ба-ийн цагдан хоригдсон 57 хоног, шүүгдэгч Г.Тү-гийн цагдан хоригдсон 40 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Т.Тө-, Д.Ба- нар цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дэ-гээс 2.904.698.554.50 /хоёр тэрбум есөн зуун дөрвөн сая зургаан зуун ерэн найман мянга таван зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж, Сангийн яамны төрийн сангийн газарт 137.116.300 /нэг зуун гучин долоон сая нэг зуун арван зургаан мянга гурван зуу/ төгрөг, 2.767.582.254.50 /хоёр тэрбум долоон зуун жаран долоон сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөгийг “Эрдэнэс Таван-толгой” хувьцаат компанид, шүүгдэгч Д.Ба-гаас 2.767.582.254.50 /хоёр тэрбум долоон зуун жаран долоон сая таван зуун наян хоёр мянга хоёр зуун тавин дөрвөн төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж “Эрдэнэс Таван-толгой” хувьцаат компанид олгуулахаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн банкны зээлийн хүүгийн алдагдал, харуул хамгаалалтын зардал нэхэмжилснийг хэлэлцээгүй орхисныг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тү-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзахаар, шүүгдэгч Т.Тө-т энэ тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзахаар тус тус тогтоож, тэдгээрт хяналт тавих үүргийг Цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт: “Нийслэлийн прокурорын газраас Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон 1 дэх заалтын “...аж ахуйн нэгж байгууллагын өмчийг завшиж, үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн хэсгийг, шүүгдэгч нарт ял оногдуулсан 2 дахь заалтаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийг журамласан хэсгийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан хэсгийг, 4 дэх заалтыг бүхэлд нь тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн хэсгийг “...хүнд хор уршиг учруулсан” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Г.Дэ-гийн гэрээс хураан авсан Нийслэлийн прокурорын газрын Улаанбаатар хотын банк дахь 2617003164 тоот дансанд байгаа 19.500 евро, 2617000528 тоот дансанд байгаа 2.000.000 төгрөг, 2617000529 тоот дансанд байгаа 300 ам.доллар зэрэг бэлэн мөнгө, валютыг түүний төлөх төлбөрт тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй” гэсэн, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсэгт зааснаар Г.Дэ-, Я.Ба- нарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарт оногдуулсан төрийн албан тушаал эрхлэх эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалтууд оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Дэ-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Л.Жавзмаа, ялтан Я.Ба-, түүний өмгөөлөгч Х.Базаррагчаа, ялтан Т.Тө-, түүний өмгөөлөгч Д.Батсүх, ялтан Д.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, иргэний хариуцагч “Говь Повер” ХХК-ийн төлөөлөгч У.Мөнхбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оюунгэрэлийн хууль зүйн дүгнэлт, өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Х.Базаррагчаа, Л.Жавзмаа, Д.Батсүх, Ц.Одончимэг нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Дэ- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Шүүхийн шийтгэх тогтоол, магадлал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Би гэмт хэрэг үйлдээгүй, өөрт оногдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажлыг хийж гүйцэтгэн хоёргүй сэтгэлээр хандан үүрэгт ажлаа хийсэн болохоос гэмт хэрэг зохион байгуулаагүй.

Гэмт хэрэг үйлдээгүй болохоо дараах үндэслэлүүдээр нотолж байна.

А. Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, хүнд хор уршиг учруулсан гэх үйлдлийн тухайд: 1. Би хууль зөрчиж тендер зарлан “Эн Ай Ди Би” ХХК-ийг сонгон шалгаруулаагүй. Н.Эн-, Г.Ул- нарын мэдүүлгээр Г.Ул- нь сонирхогч этгээд байгаагүй, “Эн Ай Ди Би” ХХК-д ажилладаггүй, цалин хөлс авч байгаагүй нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Тендерийн материалд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн материал байгаагүй. “Эн Ай Ди Би” ХХК-ийг төлөөлж захирал Н.Эн- гарын үсэг зурж тендерийн материалыг ирүүлсэн юм. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/-ийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.4, 57.3-т зааснаар намайг буруутгасан дүгнэлт нь албан тушаалын байдлаа урвуулсан бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн захиргааны зөрчил гэж үзэхээр байна.

2. Би 137.1 сая төгрөгийг өөртөө ашиглаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт 150 тн даацтай электрон авто пүүг худалдан авч, суурилуулан, ашиглалтад оруулах зах зээлийн дундаж үнэ нь 2010 оны байдлаар 150.0-200.0 сая төгрөгийн үнэтэй байсныг судлан шинжлүүлсэн. АТГ нь “Голден пэйж аудит” ХХК-ийг шинжээчээр томилуулан тус компанийн ажилтан Б.Эн- гэж хүнээр “150 тонны даацтай пүүг суурилуулах зах зээлийн үнэ нь 2010.12.31-ний өдрийн байдлаар 62.676.000 төгрөгөөр тогтоогдсон” гэж дүгнэлт гаргуулж байгаа үйлдэл нь “Эн Ай Ди Би” ХХК-ийн дотоод хэрэг, оюуны бүтээлийн үнэлэмж, олох ашиг зэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаж байгаа хэрэг бөгөөд ийм зүйл зах зээлийн эдийн засагтай улсад байж боломгүй ойлголт юм. Мөн Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба нь уг пүүг 2013 онд хэдэн төгрөгөөр үнэлж, төрийн өмчид бүртгэж авсныг тогтоогоогүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна.

3. Хууль буруу хэрэглэсэн талаар: Миний бие Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа нэг эрхтэй гишүүн байсан тул захирамжлан зохион байгуулах үүрэг бүхий албан тушаалтан байгаагүй. Энэ утгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн субьект биш юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль нь 2012 онд батлагдсан. Гэтэл 2010 оны үйлдэлд буцаан хэрэглэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэж байгаа явдал юм. Иймд шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т заасантай нийцэхгүй байна.

Б. “Эрдэнэс Таван-толгой” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тус компанид хүнд хор уршиг учруулсан гэх үйлдлийн тухайд:

4. Би гэмт хэрэг зохион байгуулаагүй. Шүүх намайг “Говь Повер” ХХК-тай хамааралтай гэж дүгнэхдээ хөдөлбөргүй нотлон тогтоогоогүй, таамаглалд үндэслэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасныг зөрчсөн. Гэрчийн мэдүүлгээр Д.Ба- нь  “Говь Повер” ХХК-ийг ганцаараа худалдан авсан нь нотлогддог. Өөрийн төрсөн дүү Д.Ба-, хамаатны дүү Ч.Уя- нарыг “Говь Повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчидээр 2013.01.07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн “Говь Повер” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь Ч.Уя-, Д.Ба- нар болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар нотлогддог. Шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлтэд намайг гол буруутгасан Ц.Дашдондогоос Д.Ба-, Г.Уя- нарт шилжүүлсэн “Хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээ” гэх нотлох баримтын шаардлага хангахгүй цаасаар намайг буруутгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасныг зөрчсөн.

5. Надаас 2.7 тэрбум төгрөг гаргуулж “Эрдэнэс Таван-толгой” ХК-д олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. “Говь Повер” ХХК нь “Эрдэнэс Таван-толгой” ХК-иас авсан 5.3 тэрбум төгрөгийг хэнд, хэзээ, хэрхэн зарцуулсныг маш тодорхой шалгаж тогтоосон байдаг. Энэ мөнгийг надад болон миний хамааралтай аж ахуйн нэгж, хувь хүн, хамаатан саданд шилжүүлсэн баримт байхгүй.

Давж заалдах шатны шүүхэд иргэний хариуцагч “Говь Повер” ХХК нь гомдол гаргахдаа хариуцагч биш этгээдээс буюу Г.Дэ-, Д.Ба- нараас тус бүр 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн байдаг. Дээрх үйл баримтаас харахад шүүх Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 6 дугаар зүйл болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Г.Дэ-гээс 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

6. Хууль буруу хэрэглэсэн талаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/-д заасны дагуу хувьцаат компанийн ТУЗ-ийн гишүүн, дарга нь захиалагч биш, харин “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал нь захиалагч гэдэг нь хуулиар тогтоогдож байна. Иймд намайг ТБОНӨХБАҮХАТХ-ийн 5 дугаар зүйлийн 5.1.6-д заасныг зөрчсөн гэж үзсэн нь дээрх хуулийн заалтаар няцаагдаж байна.

Мөн би 2012.09.05-2013.03.02-ны хугацаанд төрийн захиргааны албан хаагч байгаагүй. 2013.03.02-ны өдрийн Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилсон. Иймд намайг шүүхээс төрийн захиргааны албан хаагч гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Г.Дэ- нь Засгийн газрын 2013.03.02-ны өдрийн тогтоолоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаалд томилогдон ажиллаж байжээ гээд Төрийн албаны тухай хуульд зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан мөн гэсэн нь намайг 2013.03.02-ноос өмнө төрийн захиргааны албан хаагч байгаагүйг давхар нотолж байна.

Гэтэл шүүх намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Г.Дэ-гийн өмгөөлөгч Л.Жавзмаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...1. Давж заалдах шатны шүүх Г.Дэ-г буруутгасан Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлагад нийцсэн. Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...онц их хэмжээний хохирол учруулсан...” гэснийг “...хүнд хор уршиг учруулсан...” гэж өөрчилсөн нь ялыг хүндрүүлэх нөхцөл байдал болсон гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх Г.Дэ-г 6 үйлдэлд буруутгаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ ямар үйлдэл нь аль гэмт хэргийн үйлдэл болохыг нарийн тогтоолгүйгээр хавтгайруулан шийдвэрлэсэн. Мөн давж заалдах шатны шүүх Г.Дэ-г Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт буруутай гэж дүгнэн түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан мөн гэж үзнэ” гэж дүгнэсэн нь Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцэхгүй байна.

3. Шүүх Г.Дэ-гээс 137.1 сая төгрөг гаргаж, Сангийн яамны төрийн сангийн газарт олгохоор шийдвэрлэсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон бичгийн баримтуудаар үгүйсгэгдэж байна.

4. Давж заалдах шатны шүүх дээрх хохиролууд нь Г.Дэ-гийн ямар үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол болохыг тогтоож тодорхойлоогүй, шилжүүлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг аваагүй, гэрээнд оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байхад компанийн хоорондох гэрээний хохирлын хэмжээг 50 хувиар тооцож хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

5. Анхан шатны шүүх, тухайн хэргийн хохирогчийн хүсэлтээр “Говь Повер” ХХК-ийг иргэний хариуцагчаар тогтоосон атлаа гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлыг “Говь Повер” ХХК-иар яагаад хариуцуулж гаргуулахгүйгээр шийдвэрлэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

6. Давж заалдах шатны шүүх “Говь Повер” ХХК-ийн улсын “бүртгэл хууль бусаар өөрчлөгдсөн нь тогтоогдсон” гэж шүүх гэм буруугийн асуудалд урьдчилан дүгнэлт өгсөн, энэхүү асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад тухайн хэрэгт хамаарал бүхий бичгийн баримтуудад үнэлэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь алдаа гэж үзэж байна.

7. Шүүх гэр бүлийн гишүүдийн амьдрах орон байраар хангуулах эрхийг зөрчиж амьдарч байгаа орон байрыг нь хураан авсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг 2-ыг ялган авч үзээгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшууллын 200.0 сая төгрөгийг “Эрдэнэс Таван-толгой” ХК-нд учирсан хохирол гэж хамтатган тооцсон, “Эрдэнэс Таван-толгой” ХК нь “Говь Повер” ХХК-иас авсан эд хөрөнгө тоног төхөөрөмж, талбайг нийт 7 тэрбум төгрөгөөр үнэлж, үндсэн хөрөнгөндөө бүртгэсэн, хохироогүй асуудалд дүгнэлт өгөөгүй, мөрдөн байцаалтын шатанд томилогдсон шинжээч гэх үнэлгээчин Со-гийн гаргасан 2.6 тэрбум төгрөгийн үнэлгээг дүгнээгүй, эс үйлдэхүй буюу зөрчлийг гэмт хэрэгт тооцсон зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудад хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийгээгүй, үгүйсгэсэн бичгийн баримтуудыг бүрэн гүйцэд дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, Г.Дэ-д холбогдох эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.Дэ-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Нэг. Г.Дэ-г бусадтай бүлэглэн “Эрдэнэс Таван-толгой” ХК-д онц их хэмжээний хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, тогтоол, магадлалд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

1. Г.Дэ- нь 2012.09 дүгээр сараас 2013.03 дугаар сарын хооронд төрийн захиргааны албан хаагч байгаагүй. Г.Дэ-г “төрийн захиргааны албан хаагч” гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

2. Анх АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар Г.Дэ- нарт холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг. Г.Дэ-г Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсгээр зүйлчилсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байх тул зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэг болгон зөвтгөж өгнө үү. Хэдийгээр Эрүүгийн хуулийн 265.2 дахь заалтаар зүйлчлэгдэх ёстой ч гэсэн Г.Дэ-г гэмт хэргийг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш юм. Учир нь Г.Дэ- нь гэмт хэрэг үйлдээгүй.

Хоёр. Шийтгэх тогтоол, магадлалаар Г.Дэ-гээс 2.7 тэрбум төгрөгийг гаргуулж “Эрдэнэс Таван-толгой” ХК-д олгох хэсгийг нь эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Г.Дэ- нь “Говь Повер” ХХК-тай харилцаа холбоогүй, тус компаниас ямар нэгэн мөнгө хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр хангалттай нотлогдон тогтоогдсоор байхад түүнийг буруутгасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасныг ноцтой зөрчсөн.

2. Д.Ба- нь “Говь Повер” ХХК-ийг хамаатны дүү Чулуунбаатарын Уянгын нэр дээр ганцаараа худалдаж авсан болох нь гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогддог. Миний үйлчлүүлэгчийг буруугүйг нотолсон баримт байсаар байтал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3-т заасныг зөрчсөн.

3. Гэрчүүдийн мэдүүлгээр “Говь Повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ба- нь 5.3 тэрбум төгрөгийг захиран зарцуулсан, “Эрдэнэс Таван-толгой” ТӨХК-нд газар, хөдлөх хөрөнгө, бүх зүйл нь байгаа нь тодорхой харагдсаар байтал Г.Дэ-гээс 2.7 тэрбум төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, түүнчлэн иргэний хариуцагч “Говь Повер” ХХК-ийн төлөөлөгч уг хөрөнгийн асуудлыг хариуцагч хууль ёсны этгээд нь “Говь Повер” ХХК гэдгээ илэрхийлсээр байтал шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчин, Г.Дэ-гээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу бөгөөд “Эрдэнэс Таван-толгой” ТӨХК нэхэмжлэлээ хангуулж чадахгүй болох нөхцөл байдлыг үүсгэж байна. Иймд дээрх үндэслэлийг харгалзан миний үйлчлүүлэгч Г.Дэ-гээс 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож, шударгаар шийдвэрлэж, иргэний хариуцагчид хариуцуулж өгнө үү.

Мөн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож, орон сууц, автомашин зэргийг хэрэг үйлдэх замаар олоогүй тул битүүмжлэлээс чөлөөлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Д.Ба- хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Нэг. Намайг гэм буруутайд тооцсонд гомдол гаргах тухайд: 1. Би шийтгэх тогтоолд дурдсан бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг танихгүй бөгөөд улмаар бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн байдлыг нотлоогүй атал шүүх хийсвэрээр дүгнэн шийдвэрлэсэнд гомдолтой байна.

2. Тендерийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шалгаруулдаг атал би өөрөө шалгарсан мэтээр буруутгаж буйд гомдолтой байна. Үнэлгээний хорооны 4 гишүүн тус компанийг аливаа субьектив санаагүйгээр шалгаруулсан хэмээн тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон, намайг миний огт танихгүй Г.Тү-тэй бүлэглэн тендерт хууль бусаар шалгарсан хэмээн дүгнэж буруутгасан нь огт ойлгомжгүй, үндэслэлгүй болсон. Олонхийн саналаар шийдвэр гаргадаг Үнэлгээний хорооны 4 гишүүн гэм буруугүй байхад ганц гишүүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, “Говь Повер” ХХК тендерт хууль бусаар шалгарсан гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

3. 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан тухайд: Тендер зарласан компани өөрийн мөрддөг хууль тогтоомж, дүрэм журмын дагуу ялагчийг шалгаруулж, гэрээ байгуулсан байтал намайг үүнд буруутгаж буйд гомдолтой байна. Би гэрээ байгуулахын тулд хэн нэгэн албан тушаалтанд огт нөлөөлөөгүй, мөрдөн байцаалтын шатанд ийнхүү нөлөөлсөн байдлыг тогтоогоогүй.

4. Давж заалдах шатны шүүх “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн “Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээгээ цуцалсан нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлд тооцох тул энэ үндэслэлээр гэрээ цуцалсан тохиолдолд хохирол нэхэмжлэхгүй хэмээн тохиролцсон гэж хэргийн бодит байдалд, нийцэхгүй, төрийн компанийн эрх ашгийг илтэд хамгаалсан дүгнэлт хийж, үүнийгээ үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

5. “Эрдэнэс Таван-толгой” ХК-иас 5.5 тэрбум төгрөг авч, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэх тухайд: Шүүх гэрээний зохицуулалтыг эрх зүйн талаас нь үнэлж дүгнэлгүйгээр шийдвэр гаргасан. “Эрдэнэс Таван-толгой” ХК нь байгуулсан гэрээний дагуу биднээс шаардан нэмэлт ажил, тохижуулалтыг хийлгэсний дараа гэрээг хууль зүйн үндэслэлгүйгээр цуцалсан тул манай компани шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсгээс татгалзсаныг үндэслэн Эвлэрлийн гэрээ байгуулж, “Говь Повер” ХХК нь талбай, бүх эд хөрөнгийг, тэдгээрийн үнэ 5.5 тэрбум төгрөгийг авсан нь хэрэгт авагдсан бүхий л баримтаар нотлогдсон.

Гэтэл шүүх “Говь Повер” ХХК-аас хөрөнгө шилжүүлэгдсэн байдлыг үл харгалзан 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгасан нь бодит байдал болон баримтад үндэслээгүй, хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн би төрийн албан хаагч биш атал төрийн албан тушаал эрхлэх эрхийг хасах ял оногдуулсанд гомдолтой байна.

Хоёр. 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдол гаргах тухайд: “Говь Повер” ХХК-ийн талбай, эд хөрөнгө “Эрдэнэс Таван-толгой” ХК-д шилжиж түүний үнэ 5.5 тэрбум төгрөг “Говь Повер” ХХК-нд шилжсэн нь нотлогддог. Тус эд хөрөнгийг хэрхэх асуудлыг шийдвэрлээгүй атлаа “Эрдэнэс Таван-толгой” ХК-д хохирол учруулсан гэж дүгнэж, “Говь Повер” ХХК-д шилжсэн мөнгийг надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь, мөн шүүх хуралдаанд “Говь повер” ХХК-ийг иргэний хариуцагчаар оруулсан атлаа компанийн хариуцлагыг хувь хүнд хүлээлгэсэн нь үндэслэлгүй, нотлох баримтыг зөв, шударгаар, хууль зүйн дагуу үнэлээгүй, хувийн аж ахуйн нэгжийн эрхийг хэт дордуулсан хэмээн гомдолтой байна.

Компани хоорондын үүссэн гэрээний маргааныг шүүх шийдвэрлэсэн байхад шүүхийн шийдвэрийг үндэслэлгүйгээр хүчингүй болгож, иргэний маргааныг эрүүгийн хэрэг болгон шийдвэрлэж, улмаар “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч иргэний нэхэмжлэлээ иргэний журмаар шийдвэрлүүлье гэсээр байтал тэдгээрийг үл харгалзан хууль зүйн тодорхой үндэслэл заалгүйгээр надаас 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж, надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Ба-гийн өмгөөлөгч Ц.Одончимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Шүүх Д.Ба-г гэм буруутайд тооцох үндэслэл болсон үйлдлийг эргэлзээгүй, үнэн зөв тогтоосныг үл харгалзан хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нэг. Тендерт хууль бусаар оролцохын тулд “Говь Повер” ХХК-ийг худалдан авсан гэхийн тухайд: Мөрдөн байцаалтын шатанд Д.Ба-гийн тендерт хууль бусаар оролцох санаа, зорилго, сэдэлт болон тус санаа, зорилгоор “Говь Повер” ХХК-ийг худалдан авсан хэмээн яллаагүй атал шүүх ийнхүү дүгнэн, хэт яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн.

Д.Ба-, Г.Дэ-гийн хамт “Говь Повер” ХХК-ийг худалдан аваагүй. Хэрэгт “Говь Повер” ХХК-ийн хувьцааг Г.Уя-, Ч.Уя- худалдан авсан гэх зөрүүтэй баримтууд авагдсан байдаг ба яллах талаас Г.Уя- компанийн хувьцааг худалдан авсан гэх баримтыг яллах талын баримт болгожээ. Гэвч эдгээрийг мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хуульд заасан журмаар дурдсан баримтыг цуглуулсан эсэх нь эргэлзээтэй байна.

 Заримыг дурдвал -Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд “Г.Уянгыг Ч.Уя- болгосон” өөрчлөлт орсон гэж дүгнэж байгаа бол ХЭУБГ-ын ажилтнуудын оролцоог зайлшгүй нотолсноор тэдэнд хэн ямар байдлаар нөлөөлж үйлдэл хийлгэсэн нь буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2 дахь заалтад заасан асуудлыг нотлох шаардлагатай.

Д.Ба- нь Г.Дэ-тэй хамааралгүй, харилцаагүй, харилцаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.

Хоёр. Тендерт хууль бусаар шалгарсан гэхийн тухайд: Үнэлгээний хорооны гишүүдэд холбогдох хэргийг “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан нь тэд хэн нэгний нөлөөнд авталгүйгээр хууль ёсны шийдвэр гаргасан болохыг нотолж байна. Гэтэл Үнэлгээний хорооны шийдвэр хууль ёсны, гишүүд нь хууль бус үйлдэл хийгээгүй байхад “Говь Повер” ХХК-ийг тендерт хууль бусаар шалгарсан хэмээн яллаад байгаа нь үндэслэлгүй байна.

Д.Ба- нь Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү- нараас дэмжлэг авсан, тэд дэмжлэг үзүүлсэн үйлдэл хийсэн, үүнийг нотолсон 1 ширхэг ч баримт хэрэгт байхгүй.

Гурав. Я.Ба-тай “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх” 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулсан гэхийн тухайд: Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн хүчин төгөлдөр болж, “Говь Повер” ХХК-нд гэрээ байгуулах эрх олгосны дагуу гэрээ байгуулсан Д.Ба-гийн үйлдлийг гэмт үйлдэл гэж үзэх хууль зүйн боломжгүй.

Дөрөв. “Эрдэнэс Таван-толгой” ХК-нд ямар ч үйлчилгээ үзүүлээгүй атлаа тус компанид нийт 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэхийн тухайд: Давж заалдах шатны шүүх “гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээ цуцлагдсан байхад хохирол нэхэмжилсэн” хэмээн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй хэрэг болсон.

Анхан шатны шүүх “Тендерийн шаардлага”, “Гэрээний шаардлага” гэх эрх зүйн өөр ойлголтуудыг нэг мэтээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Тав. Иргэний журмаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудалд үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, түүний үндэслэлийн талаар: Г.Дэ-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” гэх ашгийн төлөө хуулийн этгээдийн гаргасан дүгнэлт нь хууль зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй баримт болох нь тогтоогдсон. Яллагааны гол үндэслэл болсон дээрх “дүгнэлт” гэх баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох эрх зүйн боломжгүй болж, яллагч энэхүү баримтыг яллах үндэслэлээсээ хасаж ялласан.

Шүүх “Говь Повер” ХХК-аас эд хөрөнгө буюу өмч, талбай шилжсэн, тэдгээрийг “Эрдэнэс Таван-толгой” ХК үндсэн хөрөнгийн бүртгэлдээ бүртгэсэн үйл баримт”-ыг үл харгалзан, иргэний нэхэмжлэгчийн хүсэлтээр иргэний хариуцагчаар татагдсан этгээдээс ч бус Д.Ба-г 5.5 тэрбум төгрөг завшсан хэмээн дүгнэж, түүнээс 2.7 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Компанийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хэрэг болсон.

Зургаа. Иргэний хэргийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас үндэслэлгүйгээр хүчингүй болгосон талаар:

АТГ-аас иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахыг ТӨХ, ЭМГЛ, “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн удирдлагуудад удаа дараа шахалт үзүүлэх замаар иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргуулсан.

Шүүх 2015 оны 11 сарын 16-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1, 180 дугаар зүйлийн 180.1 дэх хэсгийг тус тус зөрчин шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь мөрдөн байцаалтын ажиллагаа хэт нэг талыг барьсан, эсхүл тодорхой зорилго агуулсан байдлаар явагдсан гэж дүгнэхэд хүргээд байгаа юм.

“Говь Повер” ХХК-ийн “Эрдэнэс Таван-толгой” ХК-нд шилжүүлсэн хөрөнгийг шийдвэрлэлгүй орхиж, тус компанийг илтэд хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримт, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн тайлбараар тэдний хооронд шилжсэн эд хөрөнгө, мөнгөтэй холбоотой шаардлага бүхий иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хянан шийдвэрлэгдэж байгаа атал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсгийг үл харгалзан иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн төрийн албан тушаал эрхэлдэггүй Д.Ба-д төрийн албан тушаал эрхлэх эрх хасах ял шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж байна. Иймд Д.Ба-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. Түүнчлэн мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ба-гийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Тө-ын өмгөөлөгч Д.Бадам хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, шүүхийн шийдвэр нь хууль ёсны, үндэслэлтэй байх зарчмыг зөрчсөн. Хамтран оролцогчийн субьектив шинж буюу гэмт хэрэг үйлдэх санаа зорилгоороо нэгдсэн эсэхийг нотлох баримтаар нотолж чадаагүй атлаа шүүх Т.Тө-ыг гэмт хэргийн хамтран оролцогч гэж буруутгасан, урьдчилан амлаж, хамжигчаар оролцсон гэх үйлдэл тогтоогдоогүй, гэмт хэргийн оролцогч биш байхад хамжигчаар буруутган хууль зөрчсөн.

Ийнхүү 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын шинж бүхэлдээ үгүйсгэгдэж байхад шүүх Т.Тө-ыг гэм буруутай гэж ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн байна. Санаатай гэмт үйлдлийн гол шинж нь

1. Гэмт хэрэг болохыг урьдчилан мэдсэн байх буюу мэдэх элементийг

2. Хүсэж үйлдсэн байх буюу хүсэх элементийг агуулдаг.

Нэг. Мэдэх элемент байхгүй байна. Учир нь Т.Тө- нь Г.Дэ- болон “Говь Повер” ХХК-ийн хүмүүстэй нэг ч удаа уулзаж байгаагүй, танихгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсоноос гадна анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт Г.Дэ-, Д.Ба- нарын мэдүүлсэн мэдүүлгээр нотолж байгаа нь хамжигч гэдгийг үгүйсгэж байна.

Мөн Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү- нар нь тендер зарласан үеэс иргэний шүүх хуралдаан болох хүртэл хуульд заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй болохоо мэдэгдэх үүрэгтэй байсан бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас Г.Дэ- болон “Говь Повер” ХХК-тай холбоотой асуудлыг “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн хуулийн ажилтнууд, тухайлбал Т.Тө- нь мэдэх боломжгүй байсан нь хамжигч биш, хэргийн оролцогч биш болохыг нотолж байна.

Иргэний хэргийг хариуцан шалгаж байсан хуульч нь Ш.Ба- байсан. Шүүх хурал болохын өглөө захирал нь хуульч Ш.Ба-ийн хамт хуралд орохыг шаардсанаар үгсэн хуйвалдах, санаа зорилгоо нэгтгэх нь байтугай, ямар ч мэдээлэлгүй шүүх хуралд оролцсон байна. Иргэний хэргийн шүүх хуралд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.Тө-ыг хуульч Ш.Ба-тай хамт оролцохыг “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Я.Ба- даалгахдаа ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй нь Я.Ба-ийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа.

Ш.Ба- нь иргэний хэргийг гардан хариуцаж байсан хуульчийн хувьд шүүх хуралд өөрөө тайлбар өгч, өөрөө эвлэрлийн гэрээг байгуулсан нь иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. Т.Тө- нь иргэний хэргийг хариуцан ажиллаж байгаагүй учраас гүйцэтгэх захирал Я.Ба- нь хуульч Ш.Ба-т иргэний хэргийн талаар ямар чиглэл өгч байсан талаар мэдээгүй бөгөөд тэдний мэдүүлгээс үзэхэд Т.Тө-тай хамааралгүй, харин Ш.Ба-, Я.Ба- нар нь санаа зорилгоо нэгтгэсэн байж болохыг шүүх нь ялгаж дүгнээгүй байна.

Хүсэх элемент байхгүй байна. Учир нь Т.Тө- болон түүний ах, дүү хамаатан садангийн хэн нь ч Г.Дэ- болон “Говь Повер” ХХК-тай хувийн холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй учраас хүсэх элемент үгүйсгэгдэж байна. Т.Тө- нь нэг ч төгрөгийг хувьдаа ашиглаагүй болох нь түүний хэрэгт авагдсан дансны мэдээллээр нотлогдож байна.

Түүнчлэн анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж тогтоол, магадлал гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Учир нь эвлэрэл хуулийн дагуу бөгөөд “Говь Повер” ХХК-тай гэрээний заалтын дагуу гэрээ цуцалсны хохирлоо шаардах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлээ иргэний шүүхэд гаргажээ.

Иргэний Хуулийн 205 дугаар зүйлийн 205.6 дахь хэсэгт зааснаар захиалагч зайлшгүй гарах зардлыг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 12.6 дахь хэсэгт захиалагч зөвхөн тухайн гэнэтийн ба давтагдашгүй хүчин зүйл эхэлсэн өдөр хүртэлх зохих ёсоор хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг төлөхөөр заасан.

Энэ нь ““Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн “Говь Повер” ХХК-тай байгуулсан “Гаалийн хяналтын бүс, агуулахын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ээр хүлээсэн үүрэг. Энэхүү хууль тогтоомж, гэрээгээр хүлээж буй эрх, үүрэг нь нэхэмжлэгч, хариуцагчид эвлэрэн хэлэлцэх хууль зүйн нэг гол үндэслэл болсон байна.  гэх мэтээр эвлэрэх 5 хүчин зүйлийг гомдолдоо тайлбарласан байна.

Мөрдөн байцаалтын явцад АТГ-аас 2015.10.19-нд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн буруу дүгнэлт гаргасан гэсэн шалтгааныг дурдан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шаардлага тавьсан. Хөрөнгийн Үнэлгээний шинжээчийн дүгнэлтэд үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1-д заасны дагуу Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн дүгнэлтийг хууль бус дүгнэлт хэмээн үзэж 2013.10.16-ны иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хүчингүй болгосон.

Гэвч эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт хууль бус болох нь тогтоогдоогүй бөгөөд харин АТГ-аас томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт хууль ёсны шинжээчийн дүгнэлт биш, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болох нь тогтоогдсон. Энэ нь эвлэрлийн гэрээ хууль ёсны болохыг нотолсон болохоос гадна иргэний хэргийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон үндэслэл нь хууль бус байсны нотолгоо болж байна. Харин шүүх нь АТГ-аас томилогдсон “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн шинжээчийн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтэд үндэслэн буруутгаж байгаа нь хууль зөрчиж байна.

-АТГ иргэний хэргийг хууль бусаар эрүүгийн хэрэг болгох үүднээс удаа дараа шаардсаны үндсэнд 2015.10.23-нд “Эрдэнэс Таван-толгой” ХК нь шүүхэд хүсэлт гаргаж, иргэний шүүх процессын хуулийг зөрчиж шинэ нөхцөл байдал үүссэнээр өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.

Тэгээд ч эрүүгийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт Монгол Улсын Иргэний хууль. Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн ямар заалтыг зөрчиж, хууль бус эвлэрлийн гэрээг байгуулсан хууль зүйн үндэслэл бүхий нотолгоо дурдаагүй байна.

Иргэний шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд шүүгчийн захирамжийг Т.Тө- гаргуулаагүй тухайд: Хуульд зааснаар шүүхийн хараат бус, бие даасан байдалд хэн ч хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог. Энэхүү хуулийн заалт нь зөрчигдөөгүй бөгөөд зөрчигдсөн гэх нотлох баримт байхгүй. Мөн Т.Тө-т иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг гаргуулах эрх хэмжээ, боломж байхгүй байхад давж заалдах шатны шүүхээс хууль бус, үндэслэлгүйгээр шүүгчийн захирамжийг гаргуулсан гэж буруутгаж байгаа нь хуулийн шаардлагыг ноцтой зөрчиж байна.

Шүүх хуралдааны явцад үүссэн нөхцөл байдал, талуудын итгэмжлэлийг шалган талууд эвлэрэн хэлэлцэх боломжтойг санал болгон эвлэрлийн гэрээг хуульд нийцсэн гэж үзэж шийдвэрээ гаргасан. Хэрвээ эвлэрэл нь хууль бус байсан бол шүүгч захирамж гаргахгүй байсан.

Дээрх нотлох баримтуудад үндэслэвэл “эвлэрэх эрхээр далимдуулан хууль бус эвлэрлийн гэрээ байгуулан, шүүгчээр захирамж гаргуулсан” гэж үзсэн нь үндэслэл бүхий нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин эсрэгээрээ няцаагдаж байна. Иймд Т.Тө-ын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Т.Тө-ын өмгөөлөгч Д.Батсүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: ...Нэг. Т.Тө-ыг буруутгаж байгаа хэргийн товч утга.

Хоёр. Т.Тө-ыг гэмт хэрэгт буруутгаж буй түүний үйлдлийн хууль зүйн үндэслэлийн талаар: Шүүх “Говь Повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс Таван-толгой” ХК-д холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн ахлах хуульч Ш.Ба-ийн хамт төлөөлөн оролцохдоо эвлэрлийн гэрээ байгуулсан Т.Тө-, Ш.Ба- нарын үйлдлийг гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэж дүгнэхдээ Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсэгт, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 8 дугаар зүйл, 284 дүгээр зүйлийн 284.2, 284.3 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

1. Т.Тө-ыг иргэний хэрэгт төлөөлөгчөөр томилон оролцуулсан нь “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн хувьд аливаа хэрэг маргаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцдог тогтсон журам, жишгийн дагуу явагдсан үйл ажиллагаа гэх Төгсбаярын мэдүүлэг, тайлбарыг үгүйсгэх, буруутгах нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй.

2. Тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Ба- нь “Эвлэрлийн гэрээ” байгуулахыг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан. Т.Тө- уг гэрээнд гарын үсэг зурсан нь иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, Ш.Ба-ийн мэдүүлгээр тогтоогдож байгаа ба эвлэрлийн гэрээг гүйцэтгэх захирлаас олгосон итгэмжлэлд заасан эрхийн хүрээнд, тухайн иргэний хэргийн талаар гүйцэтгэх захирлын өгч байсан тайлбарт нийцүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Эвлэрлийн гэрээ байгуулах санал, түүнийг байгуулсан үйл явцын талаар иргэний хэргийн шүүх хуралдааны тэмдэглэлд маш тодорхой тусгагдсан бөгөөд Т.Тө-ын мэдүүлэг, гэрч Ш.Ба-ийн мэдүүлгээр батлагдаж байна.

“Говь Повер” ХХК нэхэмжлэл гаргаж, уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед Ш.Ба-, Т.Тө- нарын зүгээс өмнө нь уг тендерийг зохион байгуулахдаа хууль зөрчсөн, “Говь Повер” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж гэрээ байгуулсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ мөн эсэх” зэргийг мэдэх боломжгүй байсан бөгөөд энэ талаар тэд тодорхой мэдээлэлтэй байсан гэдгийг улсын яллагч нотолж чадаагүй.

Давж заалдах шатны шүүх дүгнэхдээ төлөөлүүлэгч компанид илт хохиролтой “Эвлэрлийн гэрээ” байгуулж, шүүгчийн захирамж гаргуулсан үйлдлээрээ Г.Дэ-гийн зохион байгуулсан хэрэгт хамжигчаар хамтран оролцсон хэмээн миний үйлчлүүлэгчийг буруутгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6 дахь хэсэг, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2,  284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн.

4. Давж заалдах шатны шүүх “Т.Тө- эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулахгүйгээр “Эвлэрлийн гэрээ” байгуулан шүүгчийн захирамж гаргуулсан” гэж буруутгасан бөгөөд тус шүүх ямар хууль зүйн үндэслэлээр ийнхүү буруутгаж байгаа талаараа тодорхой дурдаагүй, компанийн эрх бүхий ажилтнууд гэж хэнийг ойлгож байгаа, тэдэнд танилцуулах үүрэгтэй гэдгийг ямар хуулийн зохицуулалтаар тодорхойлж байгаа нь ойлгомжгүй байна. Ш.Ба-, Г.Тө- нарын хийсэн “Эвлэрлийн гэрээ” нь Компанийн тухай хуульд заасан журмын дагуу их хэмжээний хэлцэл биш, ТУЗ-өөс уг гэрээг байгуулах асуудлаар зөвшөөрөл авах хууль зүйн үндэслэлгүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх энэ асуудлын талаар Компанийн тухай хуулийг хэрэглээгүйгээс хуульд нийцээгүй дүгнэлт хийж Т.Тө-ын эрх зүйн байдлыг дордуулсан байна.

5. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Д.Со- гэх хүн шинжээчийн дүгнэлт биш “Хөрөнгийн үнэлгээний тайлан” гаргасан байдаг. Иймээс уг тайланг шинжээчийн дүгнэлт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд энэ асуудлын талаар анхан шатны шүүх хуралдаанаар хангалттай хэлэлцсэний үр дүнд улсын яллагч ялын шүүмжлэлдээ уг баримтыг нотлох баримтаар оруулаагүй, анхан шатны шүүх ч үүнийг шийтгэх тогтоолынхоо үндэслэлд заагаагүй. Давж заалдах шатны шүүх уг Хөрөнгийн үнэлгээний тайланг шинжээчийн дүгнэлт гэж үзэж нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.  

Гурав. 3.1 Т.Тө-ыг гэмт хэрэгт буруутгаж буй хууль зүйн үндэслэлийн талаар: Шүүх Т.Тө-ыг энэ хэрэгт хамтран оролцсон гэж үзэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хамтран оролцогчийн хоёр өөр төрөлд хамаарах хуулийн зохицуулалтыг давхардуулан хэрэглэж тэдгээрийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Улсын яллагч Т.Тө-ыг Г.Дэ-гийн үйлдсэн гэмт хэрэгт “хамжигчаар хамтран оролцсон” гэж ялласан. Хамжигчаар оролцсон гэж буруутгахын тулд Г.Дэ-тэй урьдчилан тохиролцож, нэгдсэн зорилготой байсан, гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн, дэмжлэг үзүүлэхээр урьдчилан амласан болохыг тогтоосон байх ёстой.    

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжилсэн нотлох баримтуудаар Т.Тө- нь энэ хэргийн “зохион байгуулагч гэх Г.Дэ-”-тэй түүнийг буруутгаж буй гэмт хэргийг үйлдэх асуудлаар санаа зорилгоо нэгтгэсэн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагч энэ нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч анхан шатны шүүх хуралдааны шүүмжлэлийн шатанд нэмэлт тайлбар хийхдээ “...Т.Тө-т холбогдох үйлдэл, холбогдлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхэд татгалзахгүй...” гэсэн агуулгатай тайлбар гаргасныг хоёр шатны шүүх анхаарч үзээгүй, энэ талаар ямар нэгэн үндэслэлийг шийтгэх тогтоол болон магадлалд дурдаагүй байна.

3.2. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллаж байгаа үндэслэлийн тухайд: Г.Дэ- “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн үйл ажиллагаанд оролцохдоо төрийн албаны чиг үүргийн хувиар оролцож байсныг болон “Говь Повер” ХХК-ийг тендерт шалгаруулсан, гэрээ байгуулсан, гэрээтэй холбоотой иргэний хэргийн ажиллагаанд эвлэрлийн гэрээ байгуулсан” үйл явцад албан тушаалын нэр нөлөөг хэрхэн ямар байдлаар ашигласан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Давж заалдах шатны шүүх Төрийн болон нутгийн тухай хуулийг буруугаар тайлбарлан хэрэглэсэн. Төрийн өмчит хуулийн этгээдийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах төрийн захиргааны албан хаагч нь тухайн хуулийн этгээдийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллахдаа төрийн албан хаагчийн хэрэгжүүлэх чиг үүргээ хэрэгжүүлэн оролцоно гэж ойлгож болохгүй.  

Г.Дэ-г “Эрдэнэс Таван-толгой” ХК-тай холбоотой асуудлаар буруутгаж буй үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн обьектив талын “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” гэх шинж тогтоогдоогүй. Гэтэл шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт нийцэхгүй юм. Иймд Т.Тө-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Я.Ба-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...1.Шүүгдэгч Я.Ба-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх Я.Ба-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан үйлдэл Я.Ба- нь хийсэн эсэхийг нягтлан тогтоож чадаагүй. Дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж Я.Ба-ийг холбогдуулан шалгах үед тэрээр төрийн албан тушаалтан биш харин “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал буюу аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан байсан.

Я.Ба- нь Г.Дэ-гийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргын хувиар хийж гүйцэтгэж байгаа ажил болон түүнийгээ ашиглан бусдад нөлөөлөхөд чиглэсэн үйл ажиллагаанд оролцсон асуудал огт байхгүй бөгөөд шийтгэх тогтоолд буруутгаад байгаа “...үнэлгээний хороог өөрчилсөн тушаал гаргасан”, “...иргэний хэрэгт оролцох хуульч нарт итгэмжлэл олгосон” зэрэг шийдвэрийг Г.Дэ-гийн ямар нэг оролцоогүйгээр, “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд гаргасан байна.

2. Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт “...хоёр буюу түүнээс дээш этгээд гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ...” гэж тодорхойлсон бөгөөд шүүх уг заалтыг хэрэглэсэн. Гэтэл Я.Ба- нь шүүгдэгч нартай дээрх гэмт хэргийг үйлдэхээр санаатай нэгдсэн болохыг тодорхойлсон нотлох баримт байтугай сэжигтэй байж болохуйц үг өгүүлбэр ч хавтаст хэрэгт авагдаагүй.

3. Шийтгэх тогтоолд Я.Ба-ийн үйлдсэн гэх хэргийг тодорхойлохдоо прокурорын яллах дүгнэлтэд огт дурдаагүй “...“Говь Повер” ХХК-тай 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулсан, уг гэрээний хэрэгжилтэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр төрийн өмчийн хөрөнгөнөөс нөхөн төлбөр гаргуулах “Говь Повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгч...” гэсэн үйлдлүүдийг шинээр нэмж тодорхойлсон.

Хэрэгт байхгүй 17.7 тэрбум төгрөгийн хэлцэл гэх зүйлийг зохион бичсэн төдийгүй шүүхийн хэлэлцүүлгийн явцад няцаагдсан “Говь Повер” ХХК-тай эвлэрэх чиг үүргийг хуульчид өгсөн эсэх асуудлыг баримт нотолгоогүйгээр тулган бичжээ.    

Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд прокурорын яллах дүгнэлтэд тодорхойлон зааж яллаагүй “...хүнд хор уршиг учруулсан...” гэсэн Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг шүүх өөрийн санаачилгаар оруулсан үйлдэл нь шүүх хөндлөнгийн байр сууриас хандаж, талуудын мэтгэлцээнд үндэслэн хэргийг шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үйлдлийн тухайд Я.Ба-т ямар хууль тогтоомжоор олгогдсон, яг ямар эрх мэдэл, үйлдлийн талаар шийтгэх тогтоол, магадлалд дурдаад байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй байгаа юм. Я.Ба-ийн хэнд, ямар хохирол учруулсан, ямар үйлдлийг нь гэмт хэрэгт яллаж байгаа нь туйлын ойлгомжгүй байсан бөгөөд яллах дүгнэлт, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой дурдаагүй байсныг давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүлээн зөвшөөрч, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсныг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Шийтгэх тогтоол , магадлалд Я.Ба-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн үйлдлийн талаар дараах тайлбар няцаалт гаргаж байна. Г.Дэ-гийн хамаарал бүхий компанийг тендерт шалгаруулахын тулд үнэлгээний хороог өөрчилж түүнтэй нэгдмэл сонирхолтойг мэдсээр байж нарийн бичгийн даргаар Г.Тү-г томилсон гэх үйлдлийн хувьд ийм зохион байгуулалттай үйлдэлд Я.Ба- оролцоогүй болох нь шүүхээр хэлэлцүүлсэн баримтаар тогтоогдсон гэж үзэж байна. Я.Ба-ийг буруутгах нэг гол үндэслэл болох “...үнэлгээний хороог өөрчлөн томилох” тушаал гаргах шалтгаан болсон баримтыг мөрдөн байцаалтын явцад хавтаст хэрэгт хавсаргаагүй байсан. Үнэлгээний хороог өөрчилсөн нь шүүхийн шийтгэх тогтоолд зааснаас огт өөр шалтгаантай буюу тендерийн хорооны гишүүд нь “тендерийн урилгыг хэвлүүлэхдээ алдаа гаргаснаас маргаан үүсэж, тендерийн хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай болсноос шалтгаалсан байна. Мөн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг өөрчилсөн шалтгааны талаар гэрч Д.Ба- /22хх-ийн 63/, С.Га- /43хх-ийн 89/ нар тодорхой тайлбар мэдүүлэг өгсөн. Гэтэл хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.3 дахь заалтыг зөрчсөн.

Я.Ба-ийг буруутгах үндэслэл болгосон Г.Тү-гийн хууль зөрчин, хууль бусаар тендер зохион байгуулж, сонгон шалгаруулсан гэх үйлдлийн тухайд:  Тендерийг шалгаруулах үнэлгээний хорооны гишүүд болон уг тендерийн баримт бичиг, гэрээний төслийг боловсруулж, улмаар өөрсдөө үнэн зөв гэж гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг гүйцэтгэх захирал Я.Ба-иар батлуулсан нэр бүхий хүмүүсийг гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй гэж прокурор үзсэн.

Ийм байхад Я.Ба-ийг уг тендерийн хууль бус гэх шалгаруулалтад хэрхэн хамаатуулаад байгаа нь туйлын ойлгомжгүй, ямар нэг хууль зүйн агуулга, холбоос, гаргалгаа харагдахгүй байна.

Анхан шатны шүүх ТУЗ-ын дарга Г.Дэ- нь Г.Тү-д хандан даалгавар өгсөн гэдгийг шууд дүгнэсэн. Эдгээр хүмүүс хууль бус үйлдлээ Я.Ба-иас нууцаар хийсэн байх боломжтой гэж үзэхэд хүргэж байна.

Мөн үнэлгээний хороонд ажилласан бүх гишүүд нь “...гүйцэтгэх захирал Я.Ба- нөлөөлөөгүй, үүрэг чиглэл өгөөгүй” гэж мэдүүлдэг бөгөөд харин ч “Говь-Повер” ХХК-тай холбоотой тендер, түүнтэй үүссэн маргаантай холбоотой асуудалд Я.Ба- нь эсрэг байр, суурьтай байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Говь Повер” ХХК-тай байгуулсан гэрээ цуцалснаас үүссэн гэм хорын хохирлын нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх явцад үндэслэлгүйгээр төрийн өмчийн хөрөнгөнөөс нөхөн төлбөр гаргуулах “Говь Повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгсөн гэх үйлдлүүдийн тухайд: Я.Ба- нь “Говь Повер” ХХК-тай эвлэрэн хэлэлцэх чиг үүргийг нэр бүхий ажилтнууддаа өгсөн” асуудал огт байхгүй болохыг хуульч Т.Тө-, Ш.Ба- шууд нотлон гэрчийн мэдүүлэг өгдөг. Шүүхийн процесст “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулах” үйл ажиллагаанд Я.Ба- оролцоогүй бөгөөд эвлэрэх талаар шүүх хуралдаан болохоос өмнө огт мэдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байр суурьтай байсан болох нь уг хурлын дараа хуульч Т.Тө-, Ш.Ба- нарын үйлдлийг буруутган хариуцлага тооцож, тэдгээрт сахилгын арга хэмжээ авсан тушаал зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Я.Ба- нь Г.Дэ- нарын үйлдсэн гэх гэмт хэрэгт хамтран оролцсон болохыг нотолсон, тогтоосон нотлох баримт хавтаст хэрэгт огт авагдаагүй бөгөөд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгөхийг хүсье” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн дүгнэлтдээ: “...Г.Дэ- нь Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүд эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод тээврийн хэрэгсэл жинлэх зориулалттай 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллаж байхдаа уг тендерээс хувьдаа ашиг хонжоо олох зорилгоор албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж төрсөн эгч Г.Ул-гийн нэрээр найз Н.Эн-той хамтран үүсгэн байгуулсан “Эн Ай Ди Би” ХХК-ийг хууль бусаар шалгаруулж, нийт 199.792.300 төгрөгийн гэрээ байгуулж, уг мөнгийг компанийн дансаар хүлээн авч 62.676.000 төгрөгөөр авто пүүг барьж байгуулан, үнийн зөрүү 137.116.300 төгрөгийг өөртөө ашигласан гэмт хэргийг,

Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллах хугацаандаа тухайн үед хашиж байсан төрийн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тус компанийн гүйцэтгэх удирдлагаар дамжуулан худалдан авах үйл ажиллагаанд оролцож “Эрдэнэс Таван-толгой ХК-д онц их хэмжээний хохирол буюу хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг,

“Эрдэнэс таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Ба-, ахлах мэргэжилтэн Г.Тү-, хуульч Т.Тө-, “Говь Повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ба- нар Г.Дэ-гийн зохион байгуулсан хэрэгт тус тусын хариуцсан ажил үүргийн хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэн үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон гэмт хэрэг хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Энэхүү гэмт хэргийн гарах болсон гол шалтгаан нь Г.Дэ- буюу төрийн албан тушаалтан өөрийн хашиж буй албан тушаалынхаа эрх мэдэл, нэр хүнд, нөлөөг хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж тендерийн үйл ажиллагааг хэрхэн будлиантуулж, тухайн үйл явцыг хууль бусаар өөрийнхөө эрх ашигт давуу байдалтайгаар ашиглаж Я.Ба-, Г.Тү-, Т.Тө- нарыг татан оролцуулж гэмт хэргийг зохион  байгуулсантай шууд шалтгаант холбоотой.

Учир нь “Таван-толгой” нүүрсний ордоос нүүрс, хүлээн авах, буулгах зориулалтын зам талбай, нүүрсийг жинлэх тоног төхөөрөмж, хадгалах агуулах сав, хашаа, харуул хамгаалалт, боловсон хүчин байхгүй зэрэг сонгон шалгаруулалтын шаардлага огт хангаагүй “Говь Повер” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулахын тулд Г.Дэ- нь өөрийн эхнэр Г.Уянгын нэрээр Д.Ба-тай хамтран худалдан авсан, “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Я.Ба-иар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлсэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн хамаарал бүхий төрсөн эгчийнхээ хамтран амьдрагч Г.Тү-г томилуулсан, уг тендерийг авахын тулд сонгон шалгаруулалтын шаардлагад нийцээгүй бичиг баримт бүхий “Говь Повер” ХХК-ийг шалгаруулсан зэрэг нь Г.Дэ-тэй шууд хамааралтай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон байна.

Я.Ба- нь “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Г.Дэ-гийн хэлснээр үнэлгээний хорооны гишүүдийг өөрчилж, түүнтэй нэгдмэл сонирхолтой гэдгийг мэдсээр байж Г.Тү-г нарийн бичгийн даргаар томилж, тендерийн үйл ажиллагаанд оролцуулснаас тендерийн шаардлага хангаагүй буюу гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх чадавхгүй компанийг хууль бусаар шалгаруулсан,  “Говь Повер” ХХК нь “Эрдэнэс Таван-толгой” ХК-тай үйлчилгээ үзүүлэх буюу ирсэн нүүрсийг стандартын дагуу буулгах, жинлэх, хадгалах, бичиг баримтыг бүрдүүлж, БНХАУ руу гаргахад бэлэн болгох зэрэг үйлчилгээг үзүүлэх тухай хөлсөөр ажиллах 17.700.000.000 төгрөгийн үний дүн бүхий гэрээг илт давуу байдлыг олгож тус компанийн захирал Д.Ба-тай байгуулсан, гэрээний урьдчилгаанд 700.000.000 төгрөгийг үндэслэлгүйгээр шилжүүлсэн, “Говь Повер” ХХК нь гэрээг байгуулснаас хойш ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй байхад уг гэрээг цуцалсантай холбогдуулж тус компанийн зүгээс “Эд хөрөнгөө үнэлүүлсэн” хохирол гэх мөнгийг үндэслэлгүйгээр нэхэмжилж шүүхэд хандсаныг мэдсээр байж хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг байгуулахыг хуульч нарт чиг үүргийг өгч,  төлбөрийг барагдуулах шийдвэрийг гаргасан нь гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь нотлогдсон.

Г.Ба- нь Г.Дэ-гийн эхнэр Г.Уянгын нэрээр “Говь Повер” ХХК-ийг хамтран худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн, “Эрдэнэс Таван-толгой” ХК-тай  гэрээг байгуулснаас хойш гэрээнд заагдсан ямар ч ажил үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө уг гэрээг цуцалсантай холбогдуулж “Эд хөрөнгөө үнэлүүлсэн” хохирол гэх мөнгийг гаргуулахаар үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан, Я.Ба-ийн дэмжлэгтэйгээр уг мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрүүлсэн хууль бус эвлэрлийн гэрээг байгуулсан зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.Дэ-, Д.Ба- нар харилцан холбоотой, ашиг сонирхол нэгтэй болох нь батлагдсан, энэ гэмт хэрэгт хамтран оролцсон нь нотлогдсон.

Г.Тү- нь сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа өөрийн хамтран амьдрагч Г.Ул-гийн төрсөн дүү, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Дэ-гийн “Говь Повер” ХХК-ийг шалгаруулахын тулд илт давуу байдал олгож, тендерийн баримт бичгийг боловсруулан хууль бусаар зохион байгуулах ажлыг гардан гүйцэтгэж, бусад оролцогчдын шударгаар өрсөлдөх, шалгарах боломж нөхцөлийг хаах зорилгоор хууль бус ажиллагааг гүйцэтгэсэн, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа огт явуулж байгаагүй, хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, угсрах, засварлах тусгай зөвшөөрөлгүй, хийсэн ажил буюу санхүүгийн чадавх нь тендерийн шаардлага хангахгүй компанийг зохих хууль тогтоомжийг зөрчин сонгон шалгаруулсан үйлдлээрээ Г.Дэ-гийн зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон.

Т.Тө- нь “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн хуулийн хэлтэст хуульчаар ажиллаж байхдаа хууль бусаар тендерт шалгарсан “Говь Повер” ХХК-ийн 7.413.055.365 төгрөгийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс Таван-толгой” ХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр өөрийн компаний эрх ашгийг төлөөлөн оролцохдоо эвлэрэн хэлэлцэх асуудлын талаар эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулалгүй, “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал  Я.Ба-ийн өгсөн гэх чиглэлийн дагуу уг төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж илтэд өөрийн компанид хохиролтой эвлэрлийн гэрээг байгуулж “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гаргуулсан үйлдлээрээ Г.Дэ-гийн зохион байгуулсан хэрэгт хамжигчаар хамтран оролцсон мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотлон тогтоосон байна.

Шүүх шүүгдэгч нарын  үйлдсэн гэм бурууд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Харин шүүгдэгч “Эрдэнэс Таван-толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Ба-, ахлах мэргэжилтэн Г.Тү-, хуульч Т.Тө-, Говь Повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ба- нар Г.Дэ-гийн зохион байгуулсан хэрэгт тус тусын хариуцсан ажил үүргийн хүрээнд тодорхой үүрэг гүйцэтгэн үйлдлээрээ нэгдэж хамтран оролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан, хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

Шүүгдэгч Г.Дэ-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч Г.Дэ-, Г.Тү- нарын өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүгдэгч Я.Ба-ийн өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Д.Ба-, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг, шүүгдэгч Т.Тө-ын өмгөөлөгч Д.Батсүх, Д.Бадам нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.Дэ-, Я.Ба-, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд дурдсан дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалд нийцээгүй бөгөөд шүүхийн шийдвэрүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн шаардлагад нийцээгүй, үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Хэрэгт цугларсан баримтыг үнэлж, дүгнэж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн дүүрэн, хангалттай нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг төгссөн цаг хугацаатай холбоотой үйл баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг нарийвчлан тогтоолгүйгээр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Г.Дэ-гийн зохион байгуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэх Я.Ба-, Г.Тү-, Т.Тө-, Д.Ба- нарын ямар үйлдэлд хэн, хэрхэн хамтран оролцсон, тэдгээрийг буруутгаж байгаа үйл баримтад гэм буруугийн ямар хэлбэрээр оролцсон болохыг хангалттай нотолсон баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.   

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч нарыг буруутгасан хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, гэмт хэргийн улмаас учирсан гэх хохирлын талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтууд үндэслэлтэй, зөв эсэхийг нэг бүрчлэн хянаж, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь үнэлээгүй, хохирлын талаар гаргасан дүгнэлтэд онцгой ач холбогдолтой байж болох нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль алины талаар дүгнэлт хийгээгүй байх бөгөөд шүүхээс хийсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна. 

Тухайлбал, “Говь Повер” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэс-Таван толгой” ХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 176 тоот дүгнэлтээр тогтоосон “Говь Повер” ХХК-ийн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ болон уг үнэлгээг үгүйсгэсэн “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт хоорондоо эрс зөрүүтэй буюу 3 тэрбум төгрөг орчмоор зөрүүтэй байхад дээрх харилцан зөрүүтэй байдлыг арилгах талаар мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүйгээр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эсхүл гэрээний үүргээс үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаанд хамаарч болох эд хөрөнгийн маргааны зүйлс гэдгийг ангилж тогтоолгүйгээр “Эрдэнэс-Таван толгой” ХК-иас “Говь Повер” ХХК-тай байгуулсан эвлэрлийн гэрээнд үндэслэн шилжүүлсэн мөнгөн дүнг Г.Дэ- нарын үйлдсэн хэргийн хохирол гэж шүүгдэгч бүрд хамааруулан дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 176 дугаар дүгнэлтийг үгүйсгэсэн Хөрөнгө үнэлгээний төвийн дүгнэлт нь өөрөө нотлох баримтын шаардлагад нийцээгүй, түүнд тусгагдсан мэдээлэл үндэслэлгүй, эргэлзээтэй байгаа талаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад хөндөгдөж, улсын яллагч уг нотлох баримтыг яллах талын баримт болгоогүй, анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлээгүй байхад давж заалдах шатны шүүх уг Хөрөнгө үнэлгээний төвийн тайлан, дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчсөн зөрчил гэж үзнэ.  

Эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын явцад сонгон шалгаруулалттай холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэл, холбогдлыг шалгахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн заалтыг зөрчсөн эсэх талаар шинжээч томилон дүгнэлт гаргуулах нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, шинжилгээ хийлгэх үндсэн агуулга, зарчмыг зөрчсөн зөрчилд тооцогддог.

Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Г.Дэ- нарын зүгээс төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаатай холбоотой харилцааг зөрчсөн байж болох үйлдэл, оролцоо зэрэгт хууль тогтоомж хэрэглэх, хуулийн зүйл заалтыг тайлбарлуулахаар Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас шинжээч томилон дүгнэлт гаргуулж, улмаар шүүгдэгч нарыг гэмт хэрэгт буруутгаж байгаа шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцэхгүй юм.

Дээрх байдал нь хэрэг хэлэлцэхэд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаж, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэн, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлэхээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Хэргийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг хянан хэлэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 404 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч Г.Дэ-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Я.Ба-, Г.Тү-, Д.Ба-, Т.Тө- нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Т.УРАНЦЭЦЭГ

                                 ШҮҮГЧ                                                                    Б.БАТЦЭРЭН         

                                                                                                                 Д.ГАНЗОРИГ

                                                                                                                 Б.ЦОГТ         

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН