Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-06
Тогтоолын дугаар 295
Хэргийн индекс 178/2017/0050/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч Б.Ч
Зүйл заалт 091.2.12
Улсын яллагч А.Оюунгэрэл,
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

                                          Б.Ч-т холбогдох эрүүгийн

                                                   хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж,

         шүүгч С.Батдэлгэр, Д.Ганзориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

        прокурор А.Оюунгэрэл,

        ялтны өмгөөлөгч Б.Лхагвацэрэн,

        хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх,

        нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

        Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлалтай Б.Ч-т холбогдох эрүүгийн 201521000427 дугаартай хэргийг ялтан Б.Ч-ийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Лхагвацэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй  Ч овогт Б.Ч нь 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө 02 цагаас 03 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах хуучнаар "Мөнх цохилохуй” эмнэлэг нэртэй түрээсийн нийтийн байранд түрээслэгч Г.Л гэрт унтаж байсан иргэн Б.Б онцлох шалтгаангүйгээр орноос нь чирч босгож, хэл амаар доромжлон, өөрийнхөө гэрээс авчирсан гэх хайчаар Б.Б зүүн талын нүдний орчимд 1 удаа бүлж /хатгаж/ танхайн сэдэлтээр, шууд санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

        Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор: ... шүүгдэгч Б.Ч-ийг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2-т зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 16 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

         Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлалаар: “...Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолын

          -1 дүгээр заалтыг ”Танхайн сэдэлтээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож” гэснийг хүчингүй болгож, Б.Ч-ийг “Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай “,

        -2 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 10 жил хорих ялаар шийтгэсүгэй “,

        -3 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т оногдуулсан 10 жилийн хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлсүгэй “ гэж тус тус өөрчилж,  шийтгэх тогтоолын бусад зүйл, заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

        Хяналтын шатны шүүхэд ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.

        1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т  нотолбол зохих байдлыг тухайлбал, хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэнийг болон хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэрийг нарийвчлан тогтоогоогүй гэж үзэж байна.

       -Хэрэг учралын газарт хийсэн үзлэгээр гэмт хэрэг Б.Ч-ийн амьдарч байсан өрөөний урд болсон байна. Улсын яллагчийн яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд “...хохирогч Б.Б орноос нь чирч босгож, хэл амаар доромжлон, өөрийнхөө гэрээс авчирсан гэх хайчаар” гэж дүгнэснээс харахад уг гэмт хэрэг хэний өрөөнд гарсныг тогтоогоогүй байна.

      -Хохирогч Б ямар учраас Б.Ч-ийн өрөөнд яах гэж очсон талаар нарийвчлан тодруулж шалгаагүй байна. Ховд аймгийн Цагдаагийн газрын албан хаагч нар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны хооронд “Мөнх цохилохуй” эмнэлэгт 2 удаа ирэхдээ бусдын орон байранд гадны залуучууд хоорондоо маргалдаж, зодолдсон байх магадлалыг дутуу дулимаг шалгаж, тэдний архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг илэрхий алдагдуулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоогоогүй байдаг. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлөө тогтоогоогүй нь “Мөнх цохилохуй” эмнэлэг нэртэй байранд хэрэг учрал болсон шөнө нийт хэдэн хүн амьдарч, байр түрээсэлж байсан талаар тодруулалгүй хэргийг хэтэрхий нэг талыг барьж шалгасанд гомдолтой байна.

       2. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн тогтоол, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

       - Б.Ч нь сэтгэцийн эпилепси гэдэг өвчнөөр өвчилсөн байсан гэдэг нь 3 шатны шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх бөгөөд гагцхүү уг өвчин нь хүндэрч зан төрхийн өөрчлөлтөнд орсон эсэх, гэдгээс үүдэн хэрэг хариуцах чадвартай байсан уу, үгүй юу гэдэг дээр шинжээч нарын хооронд маргаан үүсэж, өөр өөр дүгнэлт гаргахад хүргэсэн байдаг. 3 удаагийн шинжээчийн дүгнэлтийн эхнийх нь хэрэг хариуцах чадваргүй, 2 дахь нь чадвартай, чадваргүй гэсэн байдлаар санал хураагдсан, гэхдээ шинжээчдийн багийн дийлэнх олонх болох сэтгэцийн нарийн мэргэжлийн мэргэшсэн 3 шинжээч эмч нарын дүгнэлт нь “хэрэг хариуцах чадваргүй” гэж, шүүх эмнэлэгийн шинжээч, сэтгэцийн бус хоёр эмч нь хэрэг хариуцах чадвартай гэж дүгнэсэн, 3 дахь шинжээчийн баг хэрэг хариуцах чадвартай гэсэн зөрүүтэй дүгнэлтүүдийг гаргасан байхад эдгээр зөрүүтэй дүгнэлтүүдийн аль нь үндэслэлтэй зөв дүгнэлт вэ гэдгийг дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, дүгнэлт гаргуулж магадлах байтал энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг үндэслэлгүйгээр хангаагүй, ямар үндэслэлээр хангахгүй байгаа талаар шийтгэх тогтоол, магадлалд тодорхойлж заагаагүй. Үүнээс болж сэтгэцийн өвчтэй Ч эрх ашиг зөрчигдсөн.

       3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлд заасан нүүрэлдүүлэн байцаалт аваагүйн улмаас гэрчүүдийн мэдүүлэг эрс зөрүүтэй болжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ гэж заажээ. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрч нарын мэдүүлэг эрс зөрүүтэй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4-д Нүүрэлдүүлэн байцаалт авч мэдүүлгийн ноцтой зөрүүг арилгаагүй байна. Хэрэг учрал болох орой архидан согтуурсан залуучууд хоорондоо маргалдаж байсан, С, Л нарын хэнтэй нь маргаж байсан, хохирогч Б их хэмжээний согтолттой байсан зэргээр гэмт хэргийн гарах болсон үндсэн шалтгаан нөхцөлөө бүрэн гүйцэд тогтоогоогүй, гэрч нарын зөрүүтэй мэдүүлгээр бусдыг яллаж байгаад гомдолтой байна. Ховд аймгийн цагдаагийн газрын албан хаагч нар 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ний хооронд Захиргааны зөрчил гаргасан этгээдүүдийг эрүүлжүүлэх байтал удаа дараагийн дуудлагаар очихдоо нийгмийн хэв журам бусдын амгалан тайван байдал алдагдуулж буй үйлдлийг таслан зогсоох үүргээ биелүүлээгүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т: дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

      4. Б.Ч-ийн сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчидсан нь дээрх гэрч нар хохирогчийн архидан согтуурах, олон хоног унтуулаагүй, тэр орой Ховд аймгийн Цагдаагийн албан хаагч нарыг дуудаж арга хэмжээ аваагүй үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй цочролд хоромхон зуур автаж сэтгэхүйн хэвийн байдал алдагдан өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байх магадлалтай байна. Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас сэтгэл санаа нь цочрон давчидсан байх магадлалтай байна. Иймд 2017 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 57 дугаартай шийтгэх тогтоол, 23 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

        Ялтны өмгөөлөгч Б.Лхагвацэрэн гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Б.Ч-ийн үйлдлийг зөв зүйлчлээгүй, тухайлбал түүний үйлдэлд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1-д заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдыг санаатай алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож уг зүйлд заасан ялыг оногдуулах байтал мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ял оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж гомдолтой байна... Б.Ч уур бухимдалтай байхдаа талийгаачийг өөрийнх нь гэр бүлийнхний байрыг нь хөлсөлж сууж буй оюутан охидын оронд ороод хэвтчихсэн байхад нь дургүйцэж, орноос нь татаж буулгаад энэ чиний унтаж хэвтдэг газар биш, гар яв гэж хөөгөөд, гараад өөрийн өрөөндөө орох үед нь талийгаач түүний араас “чи муу яадаг юм чадах юм уу, чамайг гөлөг болгоно, пизда гэж хашгирч өрөөнийх нь үүдэнд ирэхэд нь Ч улам цочирдож бухимдан өөрийн гарт ойр, хөргөгчин дээр нь байсан хайчийг авч талийгаачийг бүлсэн үйлдэл болсон нь дараах баримтаар тогтоогдсон байхад улсын яллагч болон шүүх түүнийг гэрээсээ хайч авч, буцаж оюутнуудын өрөөнд орж талийгаачийг дүрсэн мэтээр ташаа дүгнэлт хийснээс зүйлчлэлийг буруу тогтооход хүрсэн. Тухайлбал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, үзлэгийн явцад авсан фото зургууд дээрээс харахад, талийгаачийн толгойноос гарсан цус Ч-ийн амьдардаг өрөөний үүдэнд ихээр гоожиж тогтсон, түүнээс шууд коридороор цусаа гоожуулсаар гадагшаа гарсан ул мөр нотолж байгаа бөгөөд гэрч Л “намайг бие засчихаад жорлонд уйлж сууж байгаад гарч ирэхэд Ч ахын амьдардаг өрөөний үүдэнд маш их цус гарч, коридороор гоожиж гадагшаа гарсан мөр байхаар нь би айж, өрөөндөө орж дүү М-ийг дуудаж  хамт гарахад Б гадна үүдэнд хашлага түшээд зогсож байсан гэсэн мэдүүлэг, хэргийн газрын фото зурагт коридорт байсан цусыг гишгэж оюутнуудын өрөө рүү орсон Л-ын мөрийн зурагнаас өөр оюутны өрөөнд болон түүний үүдэнд асгарсан цус, тэдний өрөөнөөс шууд гоожуулж гарсан ул мөр байхгүй байгаа, уг байранд байсан М нь Б-г хайчилсан үйлдлийг хараагүй, өөрийнх нь өрөөнд хэрэг гараагүйг нотолж мэдүүлсэн мэдүүлэг, мөн Ч нь “орон дээрээс татаж буулгахад чи муу яадаг юм чадах юм уу, чамайг гөлөг болгоно, пизда гэж хашгирч босож ирсэн” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогддог. Харин Ч нь дээрх нотлох баримтуудаар тэр гэрээсээ хайч авч оюутны өрөөнд буцаж ороогүй, өөрийнх нь өрөөний үүдэнд хэрэг болсон нь нотлогдож байхад “би гэртээ ороод хөргөгчин дээрээс хайч авч оюутны өрөөнд буцаж ороод дүрсэн мэтээр мэдүүлэг нь тухайн үед хохирогчийн хэлж басамжлан доромжилсон, хойноос нь өрөө рүү нь хөөж ирсэн үйлдэлд сэтгэцийн өвчний улмаас урьдын уур бухимдал нь арилаагүй байх үедээ огцом уурлаж, бухимдаж, давчдан, цочирдсоноос болж сэтгэхүйн хувьд өөрийн үйлдлийг хянах чадваргүй болж, хийсэн үйлдлээ сайн мэдэхгүй, санахгүй байгааг гэрчилж байгаа юм. Дээр дурдсан үндэслэл нотолгоонуудаар Ч-ийн талийгаачийн амь насыг хохироосон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 буюу 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна. Иймд давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж, ялыг хөнгөрүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

       Хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүх шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн зардлыг гаргуулах талаар дүгнэлт хийж шийдвэрлээгүй гэж үзэж байна гэв.

        Оролцсон прокуророос: Шүүгдэгчийн сэтгэцийн байдлын талаар долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтийг шүүх үндэслэлтэй гэж үзсэн нь зөв байна. Анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчилж  шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хуулийг буцаан хэрэглэж, зүйлчлэлийг өөрчилсөн нь үндэслэлтэй байх тул тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

         2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Ховд аймгийн Жаргалант сумын “Мөнх цохилохуй” эмнэлгийн байранд Б.Б нь зүүн нүдэндээ гэмтэл авч, эмнэлэгт хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан үйл баримтыг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох үүднээс хуульд заасан шаардлагатай бүх арга хэмжээг авч, уг асуудалд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлжээ.

         Эдгээр нотлох баримтуудыг хоёр шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд харьцуулан судалж, нягтлан шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн (Нотолбол зохих байдал) 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Ч гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ямар гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа эсэх талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

         Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуульд зааснаар хэргийг зөв зүйлчилж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг Б.Ч-т оногдуулсныг давж заалдах шатны шүүх ялтны үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж байсан шинжийг гэмт хэрэгт тооцохгүй болсон, мөн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэсэн үндэслэлээр 2015 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, хэргийн зүйлчлэл, хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь зөв болжээ.

        Ялтан Б.Ч нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдэх үедээ, мөн үйлдсэний дараа сэтгэцийн эмгэгийн улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадвартай байсан эсэх талаар гурван удаа шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд эдгээрээс шүүх долоон шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдрийн 39 тоот дүгнэлтийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд, тухайлбал, гэрч, шинжээчдийн мэдүүлэг, үүнтэй холбоотой бусад баримт сэлттэй харьцуулан хянан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй, үндэслэлтэй гэж дүгнэж, нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн (Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг) 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

         Шинжээчид дээр дурдсан дүгнэлтийг өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа үүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулсан байх тул түүнийг бүрэн бус, тодорхойгүй эсхүл үнэн зөв болох нь эргэлзээтэй гэж үзэж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх үндэслэлгүй хэмээн хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

         Амь хохирогчийн зүгээс гэмт этгээд болон түүний ойр дотны хүмүүсийн эсрэг чиглэсэн бие махбодийн хийгээд сэтгэл санааны хүчирхийлэл хийх, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжлох, төрөлхийн ба жам ёсны эрхийг нь хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх зэрэг хууль бус бусад үйлдэл хийсэн нь санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед хүнийг алах (2002 оны Эрүүгийн хуулийн 93 дугаар зүйл, 2015 оны Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл) гэмт хэргийн үндсэн шинж билээ.

         Тэгвэл 2015 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө амь хохирогч, ялтан нарын хооронд болсон үйл явдлыг сэргээн тогтоосон нотлох баримтуудаас үзэхэд амь хохирогчийн зүгээс хүчээр дарласан, хүндээр доромжилсон болон хууль бус бусад ямар үйлдэл хийсэн, эдгээрийн улмаас гэм буруутай этгээдэд өөрт нь буюу ойр дотных нь хүмүүст ямар хор уршиг учирсан эсхүл учирч болох байсныг нотолсон баримт сэлт байхгүйн дээр хохирогчийн зүгээс гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочрон давчдахад хүргэсэн хууль бус зан үйл, өдөөн хатгалт хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул ялтны хүний амь хохироосон үйлдлийг санаа сэтгэлийн цочрон давчдалттай холбон үзэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

         Танил эмэгтэйн орон дээр ганцаараа унтаж байсан Б.Б-г Б.Ч нь хүчээр татаж унагаасны хариуд тэрээр элдэв зүйл хэлж (чи муу яадаг юм, чадах юм уу, чамайг гөлөг болгоно гэж хэлсэн хэмээн ялтан мэдүүлсэн) босч ирснийг Б.Чийн санаа сэтгэл цочрон давчдахад хүргэсэн хүчээр дарласан, хүндээр доромжилсон эсхүл хууль бус бусад үйлдэл гэж үзэх боломжгүй тул энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх талаар гаргасан ялтны өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгохоор хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, ялтны хариуцах нөхөн төлбөрийг зөв тогтоон шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүхэд энэ талаар хэлсэн хохирогчийн өмгөөлөгч Б.Батсүхийн саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзсэний дээр тэрээр дээрхтэй холбоотой асуудлаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж байгаагүйг дурдах нь зүйтэй байна.

         Анхан шатны шүүхээс тогтоосон 16.394.100 төгрөгийн нөхөн төлбөрийг хяналтын шатны шүүхэд хэрэг хянагдаж байх хугацаанд ялтны ар гэрийнх нь бүрэн төлж барагдуулсныг (хэргийн 10 дахь хавтас, 79 дүгээр тал) тогтоолд тусгалаа.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1.   Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 23 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч Ж.Энхжаргал, Б.Лхагвацэрэн нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Ялтан Б.Ч нь анхан шатны шүүхээс тогтоосон нөхөн төлбөрийн 16.394.100 төгрөгийг бүрэн төлж барагдуулсныг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Б.ЦОГТ

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН