Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-12-20
Тогтоолын дугаар 328
Хэргийн индекс 188/2017/0308/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Содномдаржаагийн Батдэлгэр
Шүүгдэгч А.С
Зүйл заалт 145.4.
Улсын яллагч Г.Гэрэлтуяа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

                                                 А.С-д холбогдох эрүүгийн

                                                         хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж,  шүүгч  С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,   прокурор Г.Гэрэлтуяа, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 711 дүгээр магадлалтай А.С-д холбогдох эрүүгийн 201626012631 дугаартай хэргийг ялтан А.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй,- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, - Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан О овогт А.С нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.М өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч нийт 47.100.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолоор: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчилж, А.С-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэн, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг уг зүйл, хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 183 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэжээ.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 711 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Хяналтын шатны шүүхэд ялтан А.С гаргасан гомдолдоо: “...Миний бие нь хавтаст хэрэгт байгаа зарим зүйлүүдийг дахин шалгуулах хүсэлтэй байгаа тул хуулийн дагуу үнэн зөвөөр шийдэж өгнө үү.

-Гэрч Э.Баяр-Ялалт, Х.Бекболат нарын мэдүүлгийг үнэн зөв гэж нотолгоо болгосон мөртлөө 2 хүн байсан гэж удаа дараа нотолж хэлээд байхад тогтоогоогүй. Мөн найз Эрхэмбаатар нь ирж машиныг асаалцаж өгсөн гэх мөртлөө яагаад мэдүүлэг өгөөгүй гэдгийг шалгуулах хүсэлтэй байна.

- Цагдаагийн 1 дүгээр хэлтэст Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-556 тоотод хууль бусаар нэвтэрч үйлдэл дээрээ баригдаж цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдсон. Одоо энэ хэрэг шүүх рүү шилжиж дахин ял нэмүүлэх гэж байгаа. Иймд та бүхэн миний хэргийг нэгтгэж эрх зүйн байдлыг минь дордуулахгүйгээр үнэн зөв чин шударгаар шийдэж өгөхийг хүсэж байна” гэжээ. 

Оролцсон прокуророос: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Анхан шатны шүүх дээр шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй. Шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч 47.1 сая төгрөгийн эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан А.С-д Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг мөн дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянаж байх явцад  буюу 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр тэрээр Б.Х-тэй хамтран бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120 тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

А.С нь холбогдсон нэг төрлийн дээрх хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн (Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах) 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул А.С-д оногдуулах ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд (Хэд хэдэн шийтгэх тогтоолоор  ял оногдуулах) хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд  хүчин төгөлдөр болсон шүүхийн  шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэхээс өөр аргагүй байна.

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг  нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй юм.

Иймд өөрт холбогдох хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар гаргасан ялтны гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 711 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, А.С-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол А.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                           ДАРГАЛАГЧ                                            Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                              А.С-д холбогдох эрүүгийн

                                              хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж,      

          шүүгч  С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,  

          прокурор Г.Гэрэлтуяа,  

          нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

         Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 711 дүгээр магадлалтай А.С-д холбогдох эрүүгийн 201626012631 дугаартай хэргийг ялтан А.С-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, 25 настай, эрэгтэй, эрхэлсэн ажилгүй,

         - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

           - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 304 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 185 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

           - Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 6 хоногийн хорих ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн,  

           - Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 557 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 3 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан О овогт А.С нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 30-20 тоотод оршин суух иргэн Ц.М өвлийн сууцны вакум цонхыг түлхэн, бусдын орон байранд нэвтэрч нийт 47.100.000 төгрөгийн эд хөрөнгийг хулгайлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.