Тогтоолын дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2017-11-17
Тогтоолын дугаар 274
Хэргийн индекс 107/2017/0075/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Батаагийн Батцэрэн
Шүүгдэгч С.М
Зүйл заалт 126.2.1., 126.2.2.
Улсын яллагч Ц.Бурмаа
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 604 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

2.Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-“Прокуророос С.М-д 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэсэн нэмэлт оруулж,

-шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн ял нэгтгэсэн 3 дахь заалтыг хүчингүй болгож,

-шийтгэх тогтоолд “2015 оны Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.М-д оногдуулсан 6 /зургаа/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт нэмсүгэй.

3.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзийгийн гаргасан гомдлын “хорих ялыг тэнсэж өгөх”-ийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

              

               ДАРГАЛАГЧ,

                       ШҮҮГЧ                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

                       ШҮҮГЧ                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                                          Б.ЦОГТ