image1 image2 image3 image4 image5

Шүүгчийн тангараг

Шүүгч томилогдсон өдрөөсөө хойш 30 хоногийн дотор хамт олон болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийн өмнө “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж Төрийн сүлдэнд тангараг өргөнө


Үзэж буй хуудас: УДШ Иргэний хэргийн танхим ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ШҮҮГЧИЙН ТУСГАЙ САНАЛ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ PDF Хэвлэх И-мэйл
2014 оны 3-р сарын 11, Мягмар гариг, 09:15

2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр                                                                          /Мягмар гараг/

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 1805 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, Д.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Д.Цэндэд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          А.ДОРЖГОТОВ

Шийдвэрлэсэн байдал: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2067 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 79 дүгээр магадлалтай, “Танил энержи” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Увс Хүдэр” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          А.ДОРЖГОТОВ

Шийдвэрлэсэн байдал: Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан.  

3. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1565 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 797 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тогтоолтой, “Янгирт” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Кей Ти Эл” ХХК, Ч.Хонгор нарт холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          А.ДОРЖГОТОВ

Шийдвэрлэсэн байдал: Хүсэлтийг хангаагүй.

4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2096 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар магадлалтай, К.Мөнхтуяагийн нэхэмжлэлтэй, Д.Ганбаатар, Г.Тамир нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Д.Ганбаатарын гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          Г.ЦАГААНЦООЖ

Шийдвэрлэсэн байдал: Шүүх хуралдаан хойшилсон.

5. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1663 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 63 дугаар магадлалтай, Д.Ундармаагийн нэхэмжлэлтэй, “Монголын Цахилгаан Холбоо” ХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          Г.ЦАГААНЦООЖ

Шийдвэрлэсэн байдал: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн.  

6. Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 729 дүгээр шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4 дүгээр магадлалтай, Х.Жексенбай, Т.Манкей, М.Азатхан нарын нэхэмжлэлтэй, “Оюуны Гэгээ сан” ТББ-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          Ц.АМАРСАЙХАН

Шийдвэрлэсэн байдал: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.  

7. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 95А дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2 дугаар магадлалтай, Ч.Доржпаламын нэхэмжлэлтэй, А.Баасанжавд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН

Шийдвэрлэсэн байдал: Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан.  

8. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2158 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 58 дугаар магадлалтай, Г.Алтнаагийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                          Д.ЦОЛМОН

Шийдвэрлэсэн байдал: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээсэн.