Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2017-12-14
Дугаар 001/ХТ2017/01639
Хэргийн индекс 182/2017/00705/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч Г.А
Хариуцагч Ц У, О Ш Г
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажлаас үндэслэлгүй халагдсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хэвээр
Тогтоол

Г.А-ийннэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1672 дугаар магадлалтай,

 

Г.А-ийннэхэмжлэлтэй

Ц У, О Ш Г-тхолбогдох

 

Ц У, О Ш Г-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаартай “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож цуцлах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Г.Аг Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалингийн зөрүү гаргуулах, хохирол болох тээврийн зардалд 65.200 төгрөг, зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд гарсан төлбөр өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөрт нийт 1.734.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Харицагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Н.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц У, О Ш Г-ын даргын 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн А/92 дугаартай тушаалаар намайг Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлж, Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон. 2017 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр 2017 онд хамтран ажиллах тухай Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболдтой "Үр дүнгийн гэрээ" байгуулсан нь Ус цаг, уур орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу "зөвшилцсөн"-ий нотолгоо гэж үзэж байна. Гэтэл 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр Ц У, О Ш Г-ын дарга С.Энхтүвшин Б/10 тоот тушаал гаргаж намайг Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч гэсэн албан тушаалаас чөлөөлж тушаал гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан ажлаас халах үндэслэлийг заавал тусгасан байх ёстой байтал үндэслэлийг тодорхойлон дурдалгүйгээр тушаал гаргасан мөн албаны даргыг ажлаас чөлөөлөхөд нь аймгийн Засаг даргатай зөвшилцөх ёстой байтал зөвшилцөлгүйгээр гэнэт ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар Цаг уурт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилогдсон бөгөөд цалингийн шатлалыг ТҮ-8 зэрэглэлийн 5 дугаар шатлалаар цалинжуулан 741.000 төгрөгөөр тооцон авч байсан. Би албаны даргын албан тушаалд ажиллаж байхдаа ТҮ-11 зэрэглэлээр цалинжиж 1 сарын 850.000 төгрөгийн цалин авдаг байсан тул цалингийн зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна. Би Цаг уур орчны шинжилгээний газрын даргын хууль бус ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн шийдвэрээс үүдэн гарсан хохирол болох Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотод ирсэн хот хоорондын зорчигч тээврийн ирсэн зардалд 32.600 төгрөг, буцсан зардалд 32.600 төгрөг, Улаанбаатар хотод шүүхэд хандахаар ирж зочид буудалд байрласан 3 хоногийн төлбөр 150.000 төгрөг, бичиг баримт нотариатаар гэрчлүүлэхэд 19 200 төгрөг, өмгөөлөгчийн төлбөр 1.500.000 төгрөг нийт 1.734.400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэх эрхтэй гэжээ.

 

Хариуцагч Ц У, О Ш Г-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байгаль орчин аялал жуучлалын сайдын "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, "Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" 2016 оны А/32 дугаар тушаал гарсан. Уг тушаалд заасны дагуу Ц У, О Ш Г-ын даргын 2016 оны А/81 дугаар тушаал гарч Ц У, О Ш Г-ын болон харьяа аймаг хотын албадыг газар болгож, агентлагийн зохион байгуулалтын бүтэц шинээр батлагдсантай холбогдуулан дээрх хөтөлбөрт тусгасан стратеги зорилт үйл ажиллагааны чиглэлийг хэрэгжүүлэн бүх аймаг хотын албадын дарга нарьн чөлөөлж, газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан. Нэхэмжлэгч Г.А тус газрын харьяа Хөвсгөл аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний албаны даргын албан тушаалаас чөлөөлсөн, газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон талаар маргадаггүй, харин түүнийг Ц У, О Ш Г-ын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн талаар маргаан гаргажээ гэж үзэж байна. Ц У, О Ш Г-ын даргын дээрх тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1, 8.3.4-д заасан шаардлагад нийцсэн, хууль зөрчөөгүй. Цаг уур орчны шинжилгээний газрын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасны дагуу “...хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, Г.А 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Гт мэргэжлийн дагуу инженерийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа нь түүний эрх зөрчигдөөгүй мөн хохирол нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 227 дүгээр зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Аг Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670.352 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1.500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 83.928 төгрөгийг гаргуулж улсын орлого оруулж, хариуцагчаас 7.682 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1672 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц У, О Ш Г нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа хяналтын гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дүгээр “Шийдвэр”-тэй Г.А-ийннэхэмжлэлтэй Ус цаг уур орчны шинжилгээний газарт холбогдох иргэний хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 07 сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлээд гаргасан 1672 дугаар “Магадлал”-ыг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар хяналтын гомдол гаргаж байна. 1. Нэхэмжлэгч нь Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б\10 дугаар тушаал нь: -Г.Аг “Хөвсгөл аймгийн Ц У, О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн”, -“Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлж, инженерийн албан тушаалд томилох зэрэг 2 асуудлыг шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Г.А “Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын боловсон хүчний мэдэлд шилжүүлэн тус газрын даргын 2017 оны 01 сарын 16-ны Б\01 тушаалаар “Цаг уурт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженер”-ээр томилсон асуудалд гомдол гаргаагүй маргадаггүй. Зөвхөн “...орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь эрх зөрчсөн гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Шүүх “ажил олгогч ... орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцлах Б\10 дугаар тушаалдаа Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг үндэслэсэн, тушаал нь хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон үндэслэлүүдээ тодорхойлон заагаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн заалтыг баримтлаагүй хууль зөрчсөн байна” гэж хэрэгт авагдсан бичгийн баримттай зөрүүтэйгээр зөвхөн Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлаагүй гэж хязгаарлагдмал байдлаар дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Б/10 дугаар тушаал гарах болсон үндэслэл нь: -БОАЖСайдын 2016 оны А/32 дугаар тушаал, 2016 оны 01 \1520 тоот, - ЦУОШГазрын аймаг, нийслэлийн Засаг дарга нарт хүргүүлсэн зөвшилцөх тухай 2016 оны 1/480 тоот албан бичиг, - “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хууль”- ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт зэргийг үндэслэсэн. 2. Г.Аг ажиллаж байх үед хэрэгжиж байсан Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуучлалын сайдын “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2015 оны А/77 дугаар тушаал хүчингүй болж, Сайдын 2014 оны 1/5972 тоот дүгнэлт, зөвлөмж, “Агентлагийн үйл ажиллагааны стратеги зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай” 2016 оны 09 сарын 02-ны А/32 дугаар тушаал гарсан ба уг сайдын тушаалыг хэрэгжүүлэх бүтэц зохион байгуулалтын ажил явагдаж эхэлснийг Г.А мэдсэн. Шүүх нэхэмжлэгч эрх зөрчигдсөнөө мэдэх ёстой байсан эсэхийг тогтоож, дүгнээгүй учраас хөөн хэлэлцэх хугацааг буруу тооцсон гэж үзэж байна. 3. Цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 22-ны өдрийн А/129 тушаалаар “Аймаг, хотын Ус цаг уур орчны шинжилгээний газрын дүрэм, зохион байгуулалтын ерөнхий бүдүүвч ...” шинээр гарсан тул ЦУОШГазрын даргын 2016 оны 9 сарын 29-ний өдрийн А\92 дугаар тушаал, 2017 оны 01 сарын 16-ны өдрийн Б\10 дугаар тушаалыг гаргасан нь “Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, “Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагад нийцсэн, салбарын хуулиар зохицуулагдсан, хууль зөрчөөгүй. Гэтэл шүүх “...бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670 352 төгрөгийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Учир нь: 670 352 төгрөг нь хохирол юм уу, цалингийн зөрүү юм уу, алин нь болохыг тодорхой дүгнээгүй. Нэхэмжпэгч Г.А нь ажлаас чөлөөлж, ТҮ-11 шатлалын цалинг ТҮ-8 зэрэглэлээр бууруулан цалинжуулж байгаа асуудал гэж нэхэмжпэлийн үндэслэлээ тайлбарладаг. Гэтэл Төсвийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс нь эрх бүхий байгууллагаас баталж тогтоосон төсөв, цалингийн сангийн хэмжээнд цалинжиж байгаа мөн төрийн албанд ажиллаж байгаа албан хаагчдыг цалингийн хэмжээнээс хамаарахгүйгээр өөр ажил албанд шилжүүлэн ажиллуулсан нь “Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалттай нийцсэн хууль зөрчөөгүй тул цалингийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохирол 670 352 төгрөгийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс Г.Аг “...хууль топоомжид заасан журмын дагуу ажлын байр”-аар хангаж, 2017 оны 01 сарын 16-ны өдрөөс Хөвсгөл аймгийн УЦУОШГазарт мэргэжлийнх нь дагуу технологич инженерийн албан тушаалд томилсоноос түүний эрх зөрчигдөөгүй, “Ус цаг уур орчны хяналт шинжилгээний тухай хууль”-ийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан шаардлагад нийцсэн гэж үзэж байна. 4. Анхан шатны шүүх “Г.Аг Хөвсгөл аймгийн ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож” шийдвэрлэсэн нь биелэгдэх, хэрэгжих боломжгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлын байр, албан тушаал байхгүй байхад шүүх нөхцөл байдалд бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг хэрэглэхдээ хариуцагчийн эрхийг хязгаарлаж, хэргийг шийдвэрлээд гаргасан Шийдвэр, Магадлал нь ИХШХШТХуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 176 дугаар зүйлийн 176.2.4-д зааснаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 1672 дугаар “Магадлал”-ыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч Ц У, О Ш Г-тхолбогдуулан “Албан тушаалаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, цуцлах тухай” 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулж,  Хөвсгөл аймгийн У Ц, У О Ш Г-ын даргын ажилд эгүүлэн тогтоолгох,  цалингийн зөрүү, хохирол нийт 1.734.400 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч Г.А нь Ц У, О Ш Г-ын даргын 2010 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 117 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний албаны даргаар томилогдон ажилласан, 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн А/81 дүгээр тушаалаар тус албаны даргын ажлаас чөлөөлөгдөж, Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан, ажил олгогчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалаар Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Г.А нь Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б-01 тоот тушаалаар Цаг агаарт зориудаар нөлөөлөх асуудал хариуцсан технологич инженерээр томилогдон ажиллаж байгаа боловч ...Ус Ц У, О Ш Г-ын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлөгдснийг үндэслэлгүй гэж үзэж, 2017 оны сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь гэрээг цуцалсан 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Б/10 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дах хэсгийг баримталжээ.

 

Хэрэгт байгаа баримтаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5–д нийцээгүй тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний алба нь “...газар” болон өөрчлөгдсөн боловч тухайн байгууллага татан буугдаагүй, нэхэмжлэгчийн албан тушаал, ажлын байр хасагдсан, эсвэл орон тоо цөөрсөн эсэх нь тодорхой бус, ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэлийг нотолж чадаагүй байна.

 

Иймд Г.Аг Хөвсгөл аймгийн Ус Ц У, О Ш Г-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, бага цалинтай ажил хийж байсан үеийн зөрүүтэй тэнцэх олговор болон хохиролд нийт 670 352 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон шүүхийн шийдвэр, магадлалыг үгүйсгэх үндэслэлгүй байна.

 

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2017/01059 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1672 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                        Х.СОНИНБАЯР

 

ШҮҮГЧ                                                    П.ЗОЛЗАЯА