Тогтоолын дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2019-06-25
Дугаар 001/ХТ2019/01004
Хэргийн индекс 181/2017/01173/и
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Пунцагийн Золзаяа
Нэхэмжлэгч “Ю П Г” ХХК, “Н Я Х П” ХХК
Хариуцагч “МУ-ын Х Б”ХХК, “Т О С К”ТӨҮГ
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Тогтоол

“Ю П Г” ХХК, “Н Я Х П” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалтай,

“Ю П Г” ХХК, “Н Я Х П”ХХК-ний нэхэмжлэлтэй

“МУ-ын Х Б”ХХК, “Т О С К”ТӨҮГ нарт холбогдох

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 293 084 ам.долларыг гаргуулж, “Н Я Х П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах, “Н Я Х П”ХХК, “МУ-ын Х Б”ХХК-иудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалагдсан 21 үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү, Ц.Булганхишиг, Б.Чинзориг, Г.Гантогтох, Ө.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Б.Даваажанцан нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа, хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Булганхишиг, Б.Будхүү, Ө.Сайнбаяр, Б.Чинзориг, өмгөөлөгч Б.Даваажанцан, С.Эрдэнэсувд, хариуцагч “Т О С К” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэлмэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Ю П Г”ХХК, “Н Я Х П”ХХК-иудын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Халиунаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөр-ийн хүрээнд Шинэ яармаг орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах 50 000 000 хүртэлх ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг “Т О С К” ТӨҮГ /цаашид ТОСК гэх/-аар дамжуулан үе шаттай санхүүжүүлэхийг “МУ-ын Х Б”ХХК-д ямар нэгэн нэмэлт нөхцөл болзолгүйгээр зөвшөөрсөн. Уг тогтоолын дагуу санхүүжилт авахын тулд “Ю П Г”ХХК нь ТОСК-тай Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ-г 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 25 000 000 ам.долларыг “Г Б”дахь 8125001722 тоот дансанд, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 24 850 000 ам.долларыг “Х Х Б”дахь 470006080 тоот дансанд тус тус шилжүүлж байршуулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай гэрээг зээлдүүлэгч “МУ-ын Х Б”ХХК, зээлдэгч ТОСК, төсөл хэрэгжүүлэгч “Н Я Х П”ХХК, “Х Х Б”ХХК-ийн хооронд 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ямар нэгэн зарлага хийгдэх боломжгүйгээр байгуулсан. Гэтэл ТОСК-аар дамжуулан байгуулсан гэрээний мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэхийг “Г Б”ХХК, “Х Х Б”ХХК болон “Н Я Х П”ХХК-иас шаардаж, “Х Х Б”ХХК-иас 3 008 292 ам.доллар, “Г Б”ХХК-иас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 15 000 000.00 ам.доллар, 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 10 000 000 ам.долларыг буцаан шилжүүлэн авсан. Түүнчлэн, “МУ-ын Х Б”ХХК нь “Х Х Б”ХХК-д байршуулсан 24 850 000 ам.долларын үлдэх хэсэг болох 21 841 708 ам.долларыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “Н Я Х П”ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр өөрийн дансандаа шилжүүлсэн. “Н Я Х П”ХХК-ийн төсөлд ТОСК ТӨҮГ-ын хөрөнгө оруулалт болох 49 850 000 ам.доллараас 28 008 292 ам.долларыг “МУ-ын Х Б”ХХК өөрийн шаардлага, албадлагаар эргүүлэн татаж авсан. Эгүүлэн татсан мөнгөн хөрөнгөнөөс 7 143 084.2 ам.долларын зээлийн хүү тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ТОСК, Хөгжлийн банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэйгээр 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 9 жилийн хугацаатай төслийг санхүүжүүлэхээр тохиролцсон. “Н Я Х П”ХХК, “Ю П Г” ХХК нь энэхүү зээлийн гэрээний эрх зүйн харилцаанд оролцоогүй. Иймээс нэхэмжлэгч компаниас хууль бусаар татан авсан 50 000 000 ам.долларын хүү гэх 7 143 084.2 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар нийт 7 293 084.2 ам.долларыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй. З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “МУ-ын Х Б”ХХК, “Н Я Х П”ХХК-тай байгуулсан барьцааны гэрээгээр 21 нэр төрлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Бусдын хийсэн гэрээний үүрэгтэй огт хамааралгүй өөрөөр хэлбэл энэхүү зээлийн гэрээнд оролцогч талууд нь “МУ-ын Х Б”ХХК, ТОСК бөгөөд нэхэмжлэгч талын хөрөнгийг ийнхүү барьцаалсан агуулгыг хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах үндэслэлтэй. Иймд “МУ-ын Х Б”ХХК-тай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б-2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг хүчингүй болгож, барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлүүлэх хүсэлтэй байна. “Ю П Г” ХХК болон ТОСК-ын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний дагуу нэхэмжлэгч талын эрх ашиг хөндөгдөж, 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын дансанд хөрөнгө оруулалт орж ирсэн нь манай компаниудад ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа тул Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар санхүүжилтийн мөнгө орсон өдөр болох 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ам.долларын ханшаар тооцох үндэстэй гэжээ.

Хариуцагч “МУ-ын Х Б”ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “МУ-ын Х Б”ХХК нь “Н Я Х П”ХХК-аас шимтгэл аваагүй. Бид ТОСК-т зээл олгосон бөгөөд түүнээс шимтгэлээ авсан. Нэхэмжлэгч тал энэхүү шимтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол ТОСК-аас нэхэмжлэх ёстой. Талуудын хооронд зээлийн мөнгөн хөрөнгийг нөхцөл бүхий дансанд байршуулах тухай 4 талт гэрээ байгуулагдсан. Уг гэрээний зорилго нь Засгийн газрын 2015 оны 117 дугаар тогтоолын дагуу Шинэ яармаг орон сууцны цогцолбор хорооллын төсөлд зориулж зээлдэгч талд ТОСК-аар дамжуулан 50 000 000 ам.долларыг олгосон. Гэрээний дагуу “МУ-ын Х Б”ХХК нь ТОСК-т зээл өгснөөр зээлийн хүүг буцаан авах эрхтэй. Бид зээлийн хүүг түрүүлэн авч, дараа нь үндсэн зээлээ татан авсан. “Х Х Б”ХХК-тай холбоотой гэрээнд төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх БНХАУ-ын Экспорт-импорт банкны шаардлагад нийцүүлэх зорилгоор зээлийн мөнгөн хөрөнгийн тодорхой хэсэг буюу 24 850 000 ам.долларыг гэрээний 2.2-т битүүмжлэгдсэн байхаар заасан. Гэрээнд 5 нөхцөл заасан бөгөөд зээлдүүлэгчийн эрх бүхий этгээдээс гаргасан шийдвэрт тусгагдсан бүхий л нөхцөлүүд хангагдсан байх гэж заасан. Энэ нь “МУ-ын Х Б” ХХК-ийн ТУЗ-ийн 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаар тогтоолоор ТОСК-т 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн хугацаа 2024 он хүртэл, бусад нөхцөлд энэхүү 50 000 000 ам.долларыг 25, 25 хувиар нь ашиглана гэж заасан. Шинэ яармаг төслийн эхний ээлжийн 25 000 000 ам.долларыг нөхцөл бүхий данснаас зарцуулалт хийхийн өмнөх БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас зээл олгох шийдвэр гарсан байхыг тусгасан. Учир нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд үлдэгдэл 85 хувь буюу ойролцоогоор 198 000 000 ам.доллар БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас олгогдохгүй бол энэхүү төсөл бүрэн хэрэгжих боломжгүй. Энэхүү зээл олгох шийдвэр гарсны дараа “Н Я Х П” ХХК-д мөнгөө зарцуулах бүрэн эрхийг нь ТОСК болон “Н Я Х П” ХХК-д олгосон. Гэтэл “Н Я Х П” ХХК-д өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаагүй. Нэхэмжлэгч талын хүсэлтийг харгалзан энэхүү шийдвэрт “МУ-ын Х Б” ХХК нь 4 удаа өөрчлөлт оруулсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаагаар байршуулах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн гэрээний 2.8-д төсөлд зээл олгох эсэх тухай БНХАУ-ын Экпсорт-импорт банкны шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гараагүй тохиолдолд банк нь төсөл хэрэгжүүлэгчийн “Г Б”ХХК болон “Х Х Б”ХХК-д байршуулсан зээлийн үлдэгдэл хөрөнгийг үл маргах журмаар “МУ-ын Х Б”ХХК-ийн дансанд татан төвлөрүүлж, уг мөнгөн хөрөнгөөс Шинэ яармаг төсөлд зориулан зээлдэгчид олгосон зээлийг хугацаанаас нь өмнө урьдчилан татан төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн. “МУ-ын Х Б”ХХК нь гадаад дотоодын мөнгөн хөрөнгийг татан байршуулж зээл олгодог. Энэ зээлийг Европоос авсан 580 000 000 ам.долларын мөнгөн хөрөнгөөс санхүүжүүлсэн бөгөөд энэхүү мөнгөн хөрөнгийг 2017 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газар буцаан төлж барагдуулахгүй бол Монгол Улсын Засгийн газар дефолт зарлах гэж байсан. БНХАУ-ын Экспорт-импорт банкны зээл шийдэгдээгүй учир талуудын харилцан тохиролцсоны дагуу мөнгөн хөрөнгөө буцаан татан авсан. Талуудын хооронд байгуулагдсан 4 талт гэрээ болон “Х Х Б”ХХК болон “Н Я Х П”ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Х Х Б”ХХК-ийн данс дахь мөнгөн хөрөнгийг барьцаалсан зээлээ хугацаандаа төлж чадахгүй бол энэхүү мөнгөн хөрөнгийг суутган авна гэж тусгасан. 4 талт гэрээний хугацаа нь 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусч байсан учир тус гэрээний дагуу “МУ-ын Х Б”ХХК-ийн оролцоогүйгээр “Х Х Б”ХХК 21 800 000 ам.долларыг татан авсан. ТОСК-ын зөвшөөрлийн дагуу бид үлдсэн 3 008 292 ам.долларыг ТОСК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөөс зээлийн хүү, бусад мөнгөнөөс үндсэн зээлийг татан авсан. Мөн хамтарсан мэдэгдлийн дагуу “Г Б”ХХК-иас 25 000 000 ам.долларыг 2 үе шаттайгаар татсан. “Х Х Б”ХХК-ийн суутган авсан 21 800 000 ам.долларыг нэхэмжлэгч тал төсөлдөө зарцуулсан. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Н Я Х П”ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 01/162 дугаар барьсан барилгынхаа гүйцэтгэлийг тусгаад тухайн 20 ширхэг барилгыг “МУ-ын Х Б”ХХК болон ТОСК-ын хооронд 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн З-ОС-Б 2015-33 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгө болгон барьцааны гэрээ байгуулахыг үүгээр мэдэгдэж байна гэх албан бичгийн дагуу барьцааны гэрээ байгуулсан гэжээ.

Хариуцагч “Т О С К”ТӨҮГ шүүхэд гаргасан тайлбартаа: “Н Я Х П” ХХК болон ТОСК-ын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дансанд байршуулсан мөнгөн хөрөнгө нь битүүмжлэгдсэн хэлбэртэй байсан. Зээлийн гэрээ болон хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ, зээлийн мөнгөн хөрөнгийг түр хугацаанд дансанд байршуулах гэрээнүүдэд тодорхой хугацаагаар нэмэлт өөрчлөлт орсон. Учир нь гэрээнд заасан 6 сарын хугацаа дуусч нэхэмжлэгч талын хүсэлтээр 1 жил өнгөрсөн. Талууд 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр БНХАУ-ын Экспорт-импорт банкны зээлийн шийдвэр гарахгүй бол тухайн зээлийг татахаар тохиролцсон. Нэхэмжлэгч тал “Х Х Б”ХХКК-ийн дансанд байршуулсан мөнгийг барьцаалан 21 000 000 ам.долларын, “Г Б”ХХК-д байсан 25 000 000 ам.долларын хөрөнгийг барьцаалан 17 000 000 000 төгрөгийн зээл авсан байсан. Тус банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө бүрэн хэмжээгээр,”Х Х Б”ХХК-аас 3 000 000 ам.доллар татан авсан. Нэхэмжлэгч тал хүү төлөхгүй гэдэг. Гэтэл Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах гэрээ-ний 1.7.2-т хүү болон түүн дээр нэмэх 2 хувийн өгөөж төлөх талаар маш тодорхой заасан. Хөрөнгө оруулалт санхүүжилт хийж, хамтран ажиллах нэмэлт өөрчлөлтийн гэрээний 2.2-т заасны дагуу зээлийг буцаан татах эрх нь ТОСК-т бий болсон. Гэрээнд заасны дагуу хүүг “Н Я Х П”ХХК нь хариуцах үүрэгтэй. Үүнтэй холбоотой ТОСК болон “МУ-ын Х Б”ХХК-ийн хооронд барьцааны гэрээ байгуулагдсан. ТОСК-ын үндсэн болон эргэлтийн хөрөнгө бүгд барьцаанд байгаа. Хүү болон шимтгэлтэй холбоотойгоор газрыг 15 000 000 000 төгрөгөөр үнэлж барьцааны гэрээ байгуулсан. Иймд “Н Я Х П” ХХК нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар “МУ-ын Х Б”ХХК-тай барьцааны гэрээ байгуулсан. “Н Я Х П” ХХК нь тухайн зээлийг авч ашигласан учир гэрээнд зааснаар хүү болон шимтгэлээ төлөх ёстой. ТОСК нь тухайн зээлийг зөвхөн дансандаа оруулж Шинэ яармаг төсөлд зориулсан. Энэ төсөл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хүчин төгөлдөр хэлцэл. Гурав дахь нэхэмжлэлийн шаардлага “МУ-ын Х Б”ХХК-тай холбоогүй мэт харагдаж байгаа гэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд хэрэв БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас зээл авсан тохиолдолд эхний ээлжинд түүний зээлийг эргэн төлөх нөхцөлтэй байсан хэдий ч өнөөдрийг хүртэл зээл шийдвэрлэгдээгүй байна. Зээл зээлийн хүү төлөгдсөн үйл явцад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Ямар хууль зөрчсөн гэдгийг нэхэмжлэгч тал нотолж чадахгүй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээний дагуу шилжүүлсэн 50 000 000 ам.долларт хүү 7 143 084 ам.доллар, шимтгэл 150 000 ам.доллар, нийт 7 293 084 ам.доллар тооцсоныг буцаан гаргуулж, “Н Я Х П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг “МУ-ын Х Б”ХХК, “Т О С К”ТӨҮГ нарт даалгахыг хүссэн “Ю П Г”ХХК, “Н Я Х П”ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг, “МУ-ын Х Б”ХХК-аас үүрэг зөрчсөний улмаас учирсан хохиролд 614 014 781.70 төгрөг гаргуулах “Н Я Х П”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар “МУ-ын Х Б”ХХК болон “Н Я Х П”ХХК-иудын хооронд байгуулагдсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн И-ОС-Б 2015-75-1 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн И-ОС-Б 2015-75-2 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул уг гэрээний дагуу барьцаалагдсан “Н Я Х П”ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Шинэ яармаг Өлзийтийн зам гудамжид байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 734 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 733 тоот хаягт байршилтай, 3,591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 744 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 743 тоот хаягт байршилтай, 3 591 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 95%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 736 тоот хаягт байршилтай, 4 930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 737 тоот хаягт байршилтай, 4 930 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 747 тоот хаягт байршилтай, 4 382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 748 тоот хаягт байршилтай, 4 382 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 80%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 735 тоот хаягт байршилтай, 13 537 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 90%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 731 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, 746 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 742 тоот хаягт байршилтай, 10 529 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 70%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 726 тоот хаягт байршилтай, 5 665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 727 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 728 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 729 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 738 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 739 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 740 тоот хаягт байршилтай, 5 668 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000дугаарт бүртгэлтэй, 741 тоот хаягт байршилтай, 5 665 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 75%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, “Н Я Х П”ХХК-ийн эзэмших эрхийн 000314106 дугаар гэрчилгээ бүхий Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших, 148 825 м.кв талбайтай, үйлчилгээтэй орон сууцны зориулалттай нэгж талбарын 178025/0006 18634303173310 дугаартай газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг “МУ-ын Х Б”ХХК-ийн барьцаанаас чөлөөлөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 89 793 601.36 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 3 280 673.9 төгрөгийг нэхэмжлэгч “Н Я Х П”ХХК-аас нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-аас 210 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н Я Х П”ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг баримтлан хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-ийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний дагуу үүссэн барьцааны эрх дуусгавар болсонд тооцсугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Будхүү, Ц.Булганхишиг, Б.Чинзориг, Г.Гантогтох, Ө.Сайнбаяр, хариуцагчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Б.Даваажанцан нар хяналтын гомдолдоо: Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг бүхэлд нь, 1 болон 3 дахь заалтын үндэслэл хэсэг, мөн магадлалыг эс зөвшөөрч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн /нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг давж заалдах шатны шүүх дээр тодруулсан/, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна. 1. Анхан шатны шүүх барьцааны гэрээний талаар буруу дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн. 1.1 Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 38.5, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9.2-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн 156.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдаж шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана”, 156.3-т “Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус зааснаас үзэхэд барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус байх нөхцөлийг хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Гэтэл хуульд заасан Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээг Газрын албанд бүртгүүлээгүй хэмээн үзэж хүчин төгөлдөр бус хэмээн үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал Газрын тухай хуулийн 38.5-д “газар эзэмшигч нь газар эзэмших эрхээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд сумын газрын даамал, аймаг нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэнэ” гэж зааснаас үзэхэд газрын албанд барьцааны гэрээг бүртгүүлээгүй, эрхийн гэрчилгээнд тэмдэглэл хийгээгүй нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй бөгөөд хэн нэгнээс зөвшөөрөл авах тухай зохицуулалт агуулаагүй, харин ч иргэний хуульд нийцүүлэн барьцааны гэрээ хийж хүчин төгөлдөр болсны дараа л эрхийн гэрчилгээнд бичилт хийлгэх зохицуулалт нь газар эзэмшигчийн газрын тухай хуулийн 35.1.7-д заасан эрхээ хэрэгжүүлж буй явдал юм. Гэтэл шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг зөвшөөрөл авах ёстой байсан хэмээн тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Мөн газрын албанд бүртгүүлээгүй, тэмдэглэл хийлгээгүй нь Улсын бүртгэлийн барьцааны бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Нөгөөтэйгүүр “МУ-ын Х Б” болон “Н Я Х П”ХХК-ийн хооронд 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн байгуулагдсан И-ОС-Б 2015-75 дугаар “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ”-ний 3.2.6-д Барьцааны гэрээнд талууд гарын үсэг зурмагц, нотариатаар гэрчлүүлж, харъяалах газрын алба болон улсын бүртгэлд бүртгүүлэх”-ийг барьцаалуулагчийн үүрэг байхаар заасан. “Н Я Х П”ХХК-ийн зүгээс барьцааны гэрээг Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх боловч Газрын албанд бүртгүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй. Газрын албанд барьцааны гэрээг бүртгүүлэх үүрэг гэрээний дагуу одоо ч “Н Я Х П”ХХК-д байсаар байна. Энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй байдал нь гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл болохгүй. Ийм байдлаар шүүхийн зүгээс шийдвэрлэн жишиг тогтоосон тохиолдолд барьцаа тавьж зээл авчихаад барьцааны гэрээг бүртгүүлэх үүргээ санаатай хэрэгжүүлэхгүйгээр барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах боломжийг олгож зээл олгох болон бизнесийн үйл ажиллагааны итгэл алдрах нөхцөл байдал бий болох аюултай байна. 1.2. Анхан шатны шүүхийн баригдаж байгаа барилга нь газартай салшгүй салгаж үл болох тул дээрх барьцааны гэрээнд заагдсан 20-н үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэмээн Иргэний хуулийн 84.3, 85 дугаар зүйлийн 85.2-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол газар барьцаалах эрх нь тухайн газар дээр байгаа болон баригдаж байгаа барьцаалуулагчийн болон гуравдагч этгээдийн өмчлөлийн барилга байгууламжид хамаарахгүй” 56 дугаар зүйлийн 56.1-д “Барьцаалуулагч нь барьцаалуулсан газар дээр барилга байгууламж барих эрхтэй бөгөөд барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаа нь тухайн барилга байгууламжид үл хамаарна” гэж зааснаас үзэхэд тухайн газар болон түүн дээр баригдаж буй орон сууц нь тус тусдаа эрхийн гэрчилгээтэй тус тусдаа үл хөдлөх хөрөнгө /орон сууцны хувьд байр тус бүрээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй, газар мөн гэрчилгээтэй/ бөгөөд эдгээрийг тус тусад нь барьцаалах боломжийг Иргэний хууль, Газрын тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд тус тус хуульчилсан тус тусад нь барьцаалах бие даасан үл хөдлөх хөрөнгүүд юм. Мөн Иргэний хуулийн 61.1-д “Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан бөгөөд шүүхийн зүгээс барьцааны гэрээний газрыг барьцаалсан хэсэг хүчин төгөлдөр бус гэж үзлээ ч энэ нь барьцааны гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. 2. Анхан болон давж заалдах шатны шүүх Зээлийн гэрээ болон Хамтран ажиллах гэрээний талаар үндэслэх хэсэгтээ зарим буруу дүгнэлтийг хийсэн тухайд: 2.1 Анхан шатны шүүх: “...үүнээс үүдэн “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ 50 000 000.000 ам.долларын санхүүжилтийг “Юнайтэд прожектс групп” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг төсөлд оруулаагүй үйл баримт тогтоогджээ. ...Үүний улмаас “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-т 50 000 000 ам.долларын зээлийг захиран зарцуулах эрх үүсээгүй, улмаар “Юнайтэд прожектс групп” ХХК-тай байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилт олгох боломжгүй болжээ. ...Хариуцагч “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь хамтран ажиллах гэрээний дагуу 50 000 000 ам.долларын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэхэмжлэгч “Юнайтэд прожектс групп” ХХК-аар дамжуулан “Шинэ яармаг” төсөлд оруулаагүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 117 дугаар “Орон сууцны хорооллын санхүүжилтийн тухай” тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “МУ-ын Х Б” нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ /Тухайн үед ТӨҮГ байсан бөгөөд ХХК болсон/-тай үндсэн зээл 50 000 000 ам.долларыг жилийн 8.45 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл, үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн үнийн дүнгийн 0.3 хувь байхаар харилцан тохиролцож, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Үндсэн зээл болох 50 000 000 ам.долларыг 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр DP3600001363 дугаар “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын дансанд шилжүүлсэн байдаг. “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас дээрх зээлийн дагуу олгосон 50 сая ам.долларын 24 850 000 ам.долларыг “Н Я Х П”ХХК-ийн ВА- 3600101321010001 /Худалдаа хөгжлийн банкны 470006080/ тоот дансанд 2015 оны 05 сарын 28-ны өдөр шилжүүлсэн, 25 000 000 ам.долларыг “Н Я Х П”ХХК-ийн /Голомт банкин дахь 8125001722/тоот дансанд 2015 оны 05 сарын 28-ны өдөр тус тус шилжүүлсэн байдаг. Хавстаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас үзвэл ТОСК ТӨҮГ-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөн хөрөнгөөр бүрдсэн эх үүсвэр бүхий санхүүжилтийг “Шинэ яармаг төсөлд оруулсан буюу тодорхой хэмжээнд “Юнайтэд прожектс групп” ХХК “Н Я Х П”ХХК нь авч, ашигласан /БНХАУ-ын Экспорт-импорт банкнаас авах зээлийн баталгаа болгон “Н Я Х П”ХХК-ийн нэр дээрх Голомт, Худалдаа хөгжлийн банкны битүүмжлэгдсэн дансанд байршуулсан. 2. Худалдаа хөгжлийн банкин дахь мөнгөн хадгаламжаас 40 548.92 ам долларын хүүгийн орлого авсан. 3. Голомт. Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч түүний барьцаанд тухайн мөнгөн хөрөнгийг тавьж ашигласан, хэрэв түүнийг барьцаалахыг зөвшөөрөөгүй бол тухайн банкууд зээл олгохгүй, зээл авч төсөлдөө хэрэглэх боломжгүй болно. 4. Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ тухайн битүүмжлэгдсэн дансанд байсан 21 841 707.64 ам.доллараар зээлийг хаасан буюу тухайн дүн бүхий мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан/ болох нь тогтоогддог. 2.2 Анхан шатны шүүх “Тиймээс гурав болон дөрвөн талт гэрээгээр “Н Я Х П”ХХК-ийн битүүмжтэй дансанд захиран зарцуулах эрхгүй нөхцөлөөр байршсан мөнгөн хөрөнгөд хүү тооцох, түүнээс шимтгэл хураамж авах эрх хариуцагч нарт үүсэхгүй гэж үзнэ” ...”МУ-ын Х Б”ХХК болон “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ нь 7 293 084 ам.долларыг зээлийн хүү, шимтгэлд тооцож авсны улмаас “Н Я Х П” ХХК-д нэмж төлбөр төлөх үүрэг үүссэн бол хуулийн дээрх зүйл заасан үр дагавар үүсэх үндэслэл болно” хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ болон “Юнайтэд прожектс групп” ХХК-ийн хооронд 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр “Хөрөнгө оруулалт, санхүүжилт хийж хамтран ажиллах гэрээ” байгуулж гэрээний 1.7.2-т “Санхүүжилтийн өгөөж: ТОСК-ийн Монгол Улсын Хөгжлийн банкнаас авах зээлийн хүү жилийн 2 хувийн өгөөж...”-ийг “Юнайтэд прожектс групп” ХХК төлөхөөр харилцан тохиролцсон. Тус гэрээгээр хөрөнгө оруулалтын буюу санхүүжилтийн өгөөж нь МУХБ-наас авах зээлийн хүү+ жилийн 2 хувийн өгөөж хэмээн тооцон авах нь “ТОСК” ТӨҮГ нь Хөгжлийн банкинд зээлийн хүү төлөх үүргийн хүрээнд тохиролцсон тохиролцоо юм. Өөрөөр хэлбэл “ТОСК” ТӨҮГ 50 000 000 ам.долларын зээл, түүний хүү шимтгэлийн улмаар дээр дурсдан 4 хэлбэрээр санхүүжилтийг ашиглах боломжийг төсөл хэрэгжүүлэгч нарт олгож бодитоор тухайн төсөлд хөрөнгө оруулж, санхүүжүүлж, эрсдлийг хүлээж байгаа учир дээрх томёоллоор өгөөжөө тодорхойлжээ. /”Н Я Х П”ХХК нь төсөлд хэрэгжүүлэх зорилгоор Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлээ тухайн битүүмжлэгдсэн дансанд байсан 21 841 707.64 ам. доллараар зээлийг хаасан гэтэл одоо энэхүү зээлийн мөнгийг хэн төлөхөв гэхээр ТОСК нь МУХБ авч байршуулсан төлөх үүргийг хүлээж байгаа тул тухайн мөнгөн дүнгээр мөн төсөлд хөрөнгө оруулсныг харуулж байна/. Энэхүү гэрээгээр “ТОСК” ТӨҮГ-ын оруулсан хөрөнгө оруулалтыг “Юнайтэд прожектс групп” ХХК дээрх томьёоллын дагуу өгөөжийг төлөх үүргийг гэрээний 2.11.1-т заасны дагуу хүлээж байна. Иргэний хуулийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” хэмээн заасан. Үүний дагуу “ТОСК” ТӨҮГ нь “Юнайтэд прожектс групп” ХХК-аас Хамтран ажиллах гэрээний дагуу мөнгөн төлбөрийн үүрэгт хүү тооцуулан авах, гэрээгээр тохирсон өгөөжөө авах эрх нээлттэй байх бөгөөд анхан шатны шүүх хөрөнгө оруулалтын гэрээний дагуу хүү тооцох, шимтгэл тооцох, өгөөж авах эрхгүй мэтээр үндэслэх хэсэгтээ буруу дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн талуудын хооронд үүссэн харилцааны талаар ийнхүү буруу дүгнэснийг зөв дүгнэсэн хэмээн үзэж хэвээр үлдээсэн нь нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх нөхцөл болж үндэслэх хэсэгтээ буруу дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн байна. 3. Давж заалдах шатны шүүх барьцааны гэрээний талаар буруу дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн: Давж заалдах шатны шүүх “...Иймд зээлийн гэрээнд тавьсан болзол биелэгдээгүйгээс хариуцагч “МУ-ын Х Б” ХХК зээлийн гэрээнээс татгалзсан байх тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэг Иргэний хуулийн 240.1.5-д зааснаар дуусгавар болсон гэж үзнэ. Үүний улмаас хариуцагчийн барьцааны гэрээгээр үүссэн барьцааны эрх нь хуулийн 160.1.1-д заасны дагуу дуусгавар болж хариуцагч “МУ-ын Х Б” ХХК-д мөн зүйлийн 160.3 дахь хэсэгт зааснаар 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр барьцаалсан барьцааны зүйлийг нэхэмжлэгч “Н Я Х П”ХХК-д өгөх үүрэг үүссэн тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлтэй ” хэмээн шийдвэрлэжээ. Гэтэл “МУ-ын Х Б” нь ТОСК ТӨҮГ-тай байгуулсан зээлийн гэрээнээсээ татгалзсан зүйл байхгүй бөгөөд зээлийн гэрээ одоог хүртэл үргэлжилж байгаа болно. Нөгөөтэйгүүр зээлийн гэрээний талууд зээлийн гэрээний талаар маргаагүй ямар нэгэн шаардлага гаргаагүй байхад зээлийн гэрээний тал биш “Н Я Х П”ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан зээлийн гэрээнд дүгнэлт хийж байгаа нь шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зарчим зөрчигдөж байна. “МУ-ын Х Б”нь “Т О С К” ТӨҮГ-тай байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 3-ОС-Б 2015-33 дугаартай “Зээлийн гэрээ”-ний дагуу зээлсэн 50 000 000 ам.доллараас Хөгжлийн банк нь хүү болон зээлийн үндсэн төлбөрт тооцон 28 008 292 ам.долларыг авсан болно. Харин зээлийн үлдэгдэл төлбөр 29 284 792 ам.доллар мөн хугацааны хүүг одоог болтол аваагүй зээлийн гэрээ үргэлжилсээр зээлийн хүү бодогдсоор байгаа болно. Иймд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй бөгөөд зээлийн гэрээ нь зээлийн гэрээний үүрэг болох 29 284 792 ам.доллар мөн хугацааны хүүг бүрэн төлснөөр дуусгавар болох юм. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн И-ОС-Б 2015-75 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ дуусгавар болсон гэж үзэх Иргэний хуулийн 240.1.5-д заасан нөхцөл байдал үүсээгүй болно. Иймд давж заалдах шатны шүүхийн барьцааны гэрээг дуусгавар болсон хэмээн буруу дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэсэн. 4. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг давж заалдах хуралдаан дээр тодруулж нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх “...хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбар харьцуулан үнэлж, энэ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах замаар дээрх алдааг залруулан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасанд нийцнэ” хэмээн үзэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж дүгнэлт өгч зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонтой холбогдуулан барьцаанаас чөлөөлүүлэх агуулгатай байна хэмээн дүгнэсэн. Гэтэл анхан шатанд нэхэмжлэгчийн амаар болон бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагад барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах байсан бөгөөд зээлийн гэрээ, барьцааны гэрээг дуусгавар болсон гэх талаар огт дурдаагүй байхад давж заалдах шатны шүүх хуралдаан дээр илтгэгч шүүгч нь асууж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар хэлснээр нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж шийддэг болсон байх юм. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хуулийн зохицуулалт нь давж заалдах гомдлын хүрээгээр л хязгаарлагдахгүй тухай зохицуулалт болох бус нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж болох тухай хуулийн зохицуулалт биш юм. Нөгөөтэйгүүр энэхүү тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар гаргах боломжийг олгоогүйн дээр хариуцагчийн өмгөөлөгчийн нэмэлт тайлбар үндэслэлийг шүүхэд хэлэх боломжийг хязгаарласан. Энэ нь хэт нэг талыг барьж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэл болж байна. Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн шаардлагыг зөрчин нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтрүүлэн дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иймд дээрх гомдлын үндэслэлийн дагуу шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 1 болон 3 дугаар заалтын дүгнэлт, үндэслэлд өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Ю П Г”ХХК, “Н Я Х П”ХХК 2017 оны 03 дугаар 21-ний өдөр шүүхэд хамтран нэхэмжлэл гаргаж, хариуцагч “МУ-ын Х Б”ХХК, “Т О С К”ТӨҮГазарт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 7 293 084 ам.долларыг гаргуулж “Н Я Х П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах, “Н Я Х П”ХХК, “МУ-ын Х Б”ХХК нарын хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан хоёр гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 614 014 781.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас “...7 293 084 ам.долларыг “Н Я Х П”ХХК-ийн данснаас буцаан татагдсан 28 008 292 ам.долларт тооцохыг даалгах...” шаардлага нь зээлийг бүрэн ашиглуулаагүй тул хүү 7 143 084 ам.доллар, зээлийн шимтгэлд суутгаж авсан 150 000 ам.долларыг тус тус төлөх үндэслэлгүй гэж үзэж, нийт 7 293 084 ам.долларыг зээлийн буцаан төлөх үүрэгт тооцуулах буюу буцаан татагдсан 28 008 292 ам.долларт нэмж  тооцуулах агуулгатай байна.

Хариуцагч “МУ-ын Х Б”ХХК гэрээний үүргээ зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй бол хариуцагч “Т О С К”ТӨҮГазар уг нэхэмжлэлийн хариуцагч биш гэж маргажээ.

Анхан шатны шүүх барьцааны гэрээ, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан хоёр гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж, барьцааны зүйлийг чөлөөлж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх үндсэн гэрээ дуусгавар болсноор барьцааны гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн байна.

Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх хуулийн үндэслэлтэй гэж үзэв. Хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын агуулгаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх зохигчийн мэтгэлцээгүй асуудлаар буюу зээлийн гэрээнээс татгалзсан талаар хууль зүйн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д нийцээгүйгээс гадна зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхийг анхаараагүй нь алдаатай болжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцаа, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг, хуульд заасан барьцааны гэрээ байгуулах хэлбэрийн шаардлага, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар зэрэг эрх зүйн асуудлаар хэрэгт байгаа баримтын хэмжээнд хийвэл зохих хууль зүйн дүгнэлтийг хийжээ. Анхан шатны шүүх бүрэн эрхийн дагуу маргааны үйл баримтыг дүгнэсэн байна.

Энэ шийдвэр нь зээлийн гэрээ хэний хооронд байгуулагдсан, дамжуулан зээлдүүлэгчийн эрх, үүрэг, зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүрэг зэрэг асуудалд нөлөөлөхгүй болно. Зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хэд хэдэн барьцааны гэрээ байгуулагдсан байх ба “Н Я Х П”ХХК, “МУ-ын Х Б”ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан 2016 оны 02 сарын 19, 2016 оны 11 сарын 22-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нийт 21 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн нь барьцааны бусад гэрээнд нөлөөлөхгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэвэл зохих хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 889 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2019/00580 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “МУ-ын Х Б”ХХК-иас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР

                           ШҮҮГЧ                                                        П.ЗОЛЗАЯА