Мэдээ мэдээлэл

С.Баасанцэрэн “Алтан гадас” одон, Б.Чимгээ, Б.Пүрэвээ нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнагдлаа 2018 оны 07 сарын 09 1184

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Техник үйлчилгээний ажил хариуцсан ахлах шинжээч Содномын Баасанцэрэнг “Алтангадас” одон, Мэдээлэл лавлагааны ажил хариуцсан ахлах шинжээч Баярын Чимгээ, үйлчилгээний ажилтан Бандийн Пүрэвээ нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2018 оны долдугаар сарын 9-ний өдөр Улсын Дээд шүүхэд болов.  

Дэлгэрэнгүй
“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав 2018 оны 07 сарын 05 300

“Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны  7 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Бүгд Найрамдах Намын дарга, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа 2018 оны 07 сарын 02 369

Бүгд Найрамдах Намаас сонгогдсон дарга, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн хэрэг өсчээ 2018 оны 07 сарын 02 759

Улсын Дээд шүүх 2018 оны эхний хагас жилийн байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 2103 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 1607 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 64.9 хувь нь иргэний, 17.5 хувь нь эрүүгийн, 17.6 хувь нь захиргааны хэрэг байна.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Дээд шүүх, шүүхийн тамгын газрын 2018 оны эхний хагас жилийн ажлын тайлан 2018 оны 06 сарын 27 330

Монгол Улсын Дээд шүүх, шүүхийн тамгын газрын 2018 оны эхний хагас жилийн ажлын тайлан

Дэлгэрэнгүй
Б.Дашзэвэгт оногдуулсан хорих ялыг 3 жил болгож өөрчлөв 2018 оны 06 сарын 20 1014

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Ц.Амарсайхан “Шударга ёсны элч”, Ж.Тэгшдэлгэр “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдлаа 2018 оны 06 сарын 14 440

Улсын Дээд шүүхийн шүүгч Цэндийн Амарсайханыг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойг тохиолдуулан шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй, хариуцлагатай хэрэгжүүлсэн, шүүхийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсныг нь үнэлж тус зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр шагнажээ.

Дэлгэрэнгүй
Үндсэн хуулийн цэцээс шилжүүлсэн асуудлыг буцаахаар тогтов 2018 оны 06 сарын 11 2045

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Үндэсний Аудитын газраас Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны санхүүгийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг “Зөрчилгүй” саналаар дүгнэлээ. 2018 оны 05 сарын 22 394

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5-д заасны дагуу Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн төсвийн 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусвар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний Аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийлээ.

Дэлгэрэнгүй
Б.Батдэлгэрт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2018 оны 05 сарын 21 1409

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Батдэлгэрт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав 2018 оны 05 сарын 14 514

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр  хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг бүртгэлээ 2018 оны 05 сарын 14 580

Хөдөлмөрийн Үндэсний намын шинэчилсэн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Зон Олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг бүртгэлээ 2018 оны 05 сарын 14 1553

Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа  2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчдийн уулзалт- ярилцлага боллоо 2018 оны 05 сарын 10 761

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Нийслэл болон Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчидтэй 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр уулзалт-ярилцлага зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
“Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” уулзалт-ярилцлагыг зохион байгуулж байна 2018 оны 05 сарын 09 964

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй болон Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдэд 2018 оны 5 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын ирүүлсэн хүсэлтийг хангахаас татгалзлаа 2018 оны 05 сарын 04 3895

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болов.

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулж байна 2018 оны 04 сарын 25 756

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2018 оны 4 дүгээр сарын 17-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн эрүү, иргэн, захиргааны хэрэг өсчээ 2018 оны 04 сарын 24 1194

Улсын Дээд шүүх 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар эрүү, иргэн, захиргааны нийт 1127 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 734 хэрэг хянан шийдвэрлэжээ. Шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн хэргийн 17.4 хувь нь эрүүгийн, 64.4 хувь нь иргэний,  18.1 хувь нь захиргааны хэрэг байна.

Дэлгэрэнгүй
“Гэр Хороолол Хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав 2018 оны 04 сарын 16 610

“Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны  4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
“Их эв нам”-ыг бүртгэхээс татгалзлаа 2018 оны 04 сарын 16 533

“Их эв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг бүртгэхээс татгалзлаа 2018 оны 03 сарын 12 870

Иргэний хөгжил, хүмүүнлэг үйлсийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Л.Эрдэнэ-Очир нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав 2018 оны 03 сарын 12 851

МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Иргэний Зориг Ногоон намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ 2018 оны 03 сарын 05 1075

 Иргэний Зориг Ногоон намын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгэв 2018 оны 03 сарын 05 995

Дэлхийн Монголчууд намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Г.Тэмүүжин  нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Б.Өлзийбуянд оногдуулсан ялыг 9 жил хорих болгон өөрчиллөө 2018 оны 02 сарын 28 1845

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Өлзийбуянд холбогдох хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2018 оны 02 сарын 15 1116

Дэлгэрэнгүй
Шүүгч, ажилтнуудад шагнал гардууллаа 2018 оны 02 сарын 15 4117

Монголын уламжлалт сар шинийн баяр цагаан сарыг тохиолдуулан 2017 онд үр бүтээлтэй ажилласан зарим шүүгч, ажилтнуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр боллоо. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт болон албаны бусад хүмүүс оролцов.

Дэлгэрэнгүй
Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2018 оны 02 сарын 09 1881

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Шийлэгдамба, О.Даваасүрэн, Э.Гантулга, Г.Ганчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
ИХШХШТХ-д оруулсан нэмэлт өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн авлаа 2018 оны 02 сарын 08 3607

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаас 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1,2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх асуудлаар дүгнэлт гаргуулахаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт мэдүүлсэн юм. 

Дэлгэрэнгүй
Гаалийн байцаагчдад оногдуулсан торгох ялыг хорих болгон өөрчиллөө 2018 оны 01 сарын 25 2202

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Цэен нарын 34 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
МАХН-ын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзлаа 2018 оны 01 сарын 19 1334

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны нэгдүгээр сарын 19-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Дээд шүүх нэр бүхий төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэлээ 2018 оны 01 сарын 18 2828

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ”, “Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ”,  “Хүүхэд залуучуудын хөгжил хамгаалал”, “Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвсэл”, “Хүүхдийн эрхийн үндэсний төв”, “Монфемнет үндэсний сүлжээ”, “Өсвөр үеийнхний хөгжлийн төв” төрийн бус байгууллагуудын нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу  2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Зон Олны намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв 2018 оны 01 сарын 05 1053

Зон Олны намын дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэлэлцлээ.  

Дэлгэрэнгүй
МАХН-ын дүрэм, даргын өөрчлөлтийг бүртгүүлэх шүүх хуралдаан хойшиллоо 2018 оны 01 сарын 05 969

МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай О.Баасанхүү нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр хэлэлцэхээр товлон зарлаад байсан юм. 

Дэлгэрэнгүй
Л.Даваасүрэн, Ё.Ринзаан нар “Монгол Улсын Гавъяат хуульч” боллоо 2017 оны 12 сарын 29 5817

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Лувсаншаравын Даваасүрэн, Дархан-Уул аймгийн шүүхийн шүүгч асан Ёндонгийн Ринзаан нарыг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр тус тус шагнажээ. Шагналыг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улсын Дээд шүүхэд болов.  

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2017 оны 12 сарын 28 1367

Дэлгэрэнгүй
Монгол Ардын Намын дарга, дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэлээ 2017 оны 12 сарын 18 1128

 Монгол Ардын Намын дарга, намын дүрэм болон мөрийн хөтөлбөрт оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Г.Батжаргаланд оногдуулсан ялыг шинэ хуульд нийцүүлэн өөрчиллөө 2017 оны 12 сарын 04 2333

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Батжаргаланд холбогдох хэргийг хяналтын прокурорын гаргасан эсэргүүцлийн дагуу 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцэв. 

Дэлгэрэнгүй
Эх орон намын даргаар Б.Эрдэнэбатыг бүртгэлээ 2017 оны 12 сарын 04 2174

Эх орон намаас ирүүлсэн тус намын даргыг шинэчлэн бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12  дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав 2017 оны 12 сарын 04 2121

Монгол Ардын Хувьсгалт намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Шүүгчдийн томилгоотой холбоотой асуудлыг Дээд шүүх анхан шатны журмаар хэлэлцэнэ 2017 оны 12 сарын 01 6040

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 11 дүгээр магадлалаар нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалд нь буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлэхээр тогтоосон билээ.

Дэлгэрэнгүй
Дээд шүүхийн эмэгтэй баг алт, мөнгөн медаль хүртлээ 2017 оны 11 сарын 27 3711

Хуулийн төв байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг шилжин явах цомын төлөөх “Спортын их наадам-2017" тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг тамирчид амжилттай оролцлоо. 

Дэлгэрэнгүй
Гэр Хороолол Хөгжлийн намыг бүртгэхээс татгалзав 2017 оны 11 сарын 20 2044

Гэр Хороолол Хөгжлийн намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Д.Буяннэмэхийг цагаатгасныг хэвээр үлдээв 2017 оны 11 сарын 10 2789

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Ц.Зориг БНХАУ-ын Хууль зүйн сайдыг хүлээн авч уулзав 2017 оны 11 сарын 07 2358

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг Монгол Улсад албан ёсны ажлын айлчлал хийж буй БНХАУ-ын Хууль зүйн сайд Жан Жюнь тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Монгол Үндэсний Ардчилсан намын даргаар Б.Цогтгэрэлийг бүртгэв 2017 оны 10 сарын 30 2252

Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.  

Дэлгэрэнгүй
Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2017 оны 10 сарын 27 3040

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа 2017 оны 10 сарын 24 4745

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр боллоо.

Хуралдаанаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс ирүүлсэн санал, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн Монгол Улсын хуулийн зарим зүйл Монгол Улсын Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн саналыг тус тус хэлэлцэв. 

Дэлгэрэнгүй
Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа 2017 оны 10 сарын 13 2683

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Дэнзэн,  Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Зон олны намын даргаар П.Очирпүрэвийг бүртгэлээ 2017 оны 10 сарын 11 2335

Зон олны намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 10  дугаар сарын 11-ний өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2017 оны 10 сарын 06 2360

МЭНДЧИЛГЭЭ

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ажиллаж байсан ахмадуудаа,

Тус шүүхийн шүүгч, ажилтнуудаа, 

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны манаа нь болж шүүх эрх мэдлийн алтан жолооноос атгалцаж яваа Та бүхэнд Нийслэлийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүх үүсгэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Дэлгэрэнгүй
Т.Уранцэцэг Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгчийг хүлээн авч уулзав 2017 оны 10 сарын 06 2556

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, Элчин сайд Мадина Ярбуссинова тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч уулзав. 

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн сэтгүүлч Ц.Алтанцэцэгийг Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа 2017 оны 09 сарын 29 2684

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг захирамж гаргаж,  Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон МҮОНРТ байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан МҮОНТ-ийн сэтгүүлч Цэенсүрэнгийн Алтанцэцэгийг Улсын Дээд шүүхийн “Хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Мөн тус телевизийн нэгдүгээр сувгийн ерөнхий продюсер Г.Агааноровыг Улсын Дээд шүүхийн “Хүндэт жуух”-аар шагнасан байна. 

Дэлгэрэнгүй
Х.Батсүрэн НҮБ-ын тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав 2017 оны 09 сарын 26 2405

Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн НҮБ-ын Эрүүл, аюулгүй, цэвэр, тогтвортой орчинд амьдрах эрхийн асуудал хариуцсан тусгай илтгэгч ноён Жонн Кнокс тэргүүтэй төлөөлөгчдийг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Олон Улсын Эрүүгийн шүүхэд Монгол Улсаас нэр дэвшлээ 2017 оны 09 сарын 22 7289

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн ажлын албанаас 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 6 сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг зарласан юм. Нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа 2017 оны 4 дүгээр сарын 24-нөөс  7 дугаар сарын 16-ны өдрүүдэд явагдаж өндөрлөсөн. 2017 оны 12 дугаар сарын 4-14-ны хооронд АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд зохион байгуулагдах 16 дугаар Ассамблейн нэгдсэн хуралдаанаар гишүүн улсуудын дунд санал хураах замаар ОУЭШ-д ажиллах шүүгчдийг сонгох  юм.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн баг тамирчид аваргын цом хүртлээ 2017 оны 09 сарын 18 3210

Нийслэл дэх шүүхүүдийн дунд жил бүр уламжлал болгон зохиогддог  хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн  2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Багануур дүүргийн ногоон талбайд амжилттай явагдаж өндөрлөлөө. 

Дэлгэрэнгүй
А.Пүрэвдуламд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болов 2017 оны 09 сарын 14 3141

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын бичиг хүргэгч А.Пүрэвдулам гавъяаныхаа амралтад гарч буйтай холбогдуулан хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр боллоо. 

Дэлгэрэнгүй
Т.Уранцэцэг Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа 2017 оны 09 сарын 11 2563

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Монголын Хуульчдын холбооны тэргүүн Б.Гүнбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй Францын Хуульчдын Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч ноён Паскаль Идү,  тус зөвлөлийн Европ болон олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Филипп-Анри Дютхайл нарыг 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. 
 

Дэлгэрэнгүй
ХБНГУ-ын профессор багш нарыг хүлээн авч уулзлаа 2017 оны 09 сарын 05 2168

Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар ХБНГУ-ын Вурзбургын Юлюс-Максимилиан их сургуулийн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн ухааны доктор Эрик Хилгэндорф тэргүүтэй тус сургуулийн профессор багш нар болон эрдэм шинжилгээний ажилтан нарыг хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт оногдуулсан хорих ялыг 20 жил болгон өөрчиллөө 2017 оны 08 сарын 04 2662

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнууллаа. 2017 оны 07 сарын 16 3583

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан Улсын дээд шүүхийн Тамгын газрын эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнууллаа.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртлээ 2017 оны 07 сарын 09 5294

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэгийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2017 оны 07 сарын 08 2752

Дэлгэрэнгүй
Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо 2017 оны 07 сарын 05 2842

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр боллоо. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэн ялтнуудыг “суллаж” эхэллээ 2017 оны 07 сарын 04 2768

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү нар Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ялтнуудыг ялаас чөлөөлөх, ялаас дүйцүүлэн хасах үйл ажиллагааны явцтай 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр танилцлаа. 

Дэлгэрэнгүй
Шүүхүүд 4727 ялтны материалыг хянаж байна 2017 оны 06 сарын 30 3401

Шинээр батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шүүхүүд шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн нийт 4727 ялтны материалыг хянаж байна. 

Дэлгэрэнгүй
“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв 2017 оны 06 сарын 30 4500

“Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын  хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг бүртгэхээс татгалзав 2017 оны 06 сарын 30 2491

“Гэр хороолол хөгжлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын     30-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан хойшиллоо 2017 оны 06 сарын 28 2558

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарласан боловч шүүгдэгч Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг нь гадаадад байгаа гэх шалтгаанаар шүүх хуралдааныг дахин хойшлуулах хүсэлтийг ирүүлжээ. 

Дэлгэрэнгүй
“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгэв 2017 оны 06 сарын 07 3434

Улсын Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар А.Отгонбаатар даргатай “Үнэн ба зөв” намыг улс төрийн намын улсын бүртгэлд бүртгэлээ.

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн Үндэсний намын даргаар Б.Найдалааг бүртгэлээ 2017 оны 06 сарын 07 2826

Хөдөлмөрийн Үндэсний намын шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Н.Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүллээ 2017 оны 06 сарын 06 2595

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр товлосон ёсоор хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлнэ 2017 оны 06 сарын 02 2914

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болохоор тов нь гарчээ. 

Дэлгэрэнгүй
Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хөл бөмбөгийн анхдугаар тэмцээн зохион байгуулагдлаа 2017 оны 05 сарын 30 3004

     Монголын Хуульчдын холбооноос “Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд хөл бөмбөгийн аварга шалгаруулах шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” худалдах худалдан авах гэрээний асуудлыг хөндлөө 2017 оны 05 сарын 29 2406

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 29-ний 19 цаг 30 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ. 

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулж байна 2017 оны 05 сарын 25 2567

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2017 оны 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй
Хүн барьцаалсан Б.Мөнхбаярт оногдуулсан 7 жил хорих ялыг хэвээр үлдээв 2017 оны 05 сарын 24 2607

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Мөнхбаярт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Эрдэнэзуугаас бурхан хулгайлсан этгээдүүдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээв 2017 оны 05 сарын 24 2372

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Мөнхзул, Д.Доржсүрэн, Д.Тэгшжаргал нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Шүүх эрх мэдлийн олон улсын бага хуралд оролцов 2017 оны 05 сарын 23 2769

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр, Х.Эрдэнэсувд нар Франц улсын Парис хотноо 2017 оны 5 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Шүүх эрх мэдлийн олон улсын 20 дугаар бага хуралд оролцоод иржээ. 

Дэлгэрэнгүй
Дээд шүүхийн баг тамирчид тэргүүлж, цомын эзэн болов 2017 оны 05 сарын 15 3519

Улсын Дээд шүүхийн баг тамирчид Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан спортын 6 төрөлт тэмцээнд амжилттай оролцон багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо. 

Дэлгэрэнгүй
Дээд шүүхийн шүүгчийн туслахууд ур чадварын уралдаанд амжилттай оролцлоо 2017 оны 05 сарын 15 2882

Монголын шүүхийн ажилтнуудын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хамтран зохион байгуулсан "Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаан”-ы нэгдүгээр үе шатанд Улаанбаатар хотын бүх шатны шүүхийн захиргааны 56 ажилтан өрсөлджээ. 

Дэлгэрэнгүй
Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэв 2017 оны 04 сарын 26 2408

Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Ардчилсан намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв 2017 оны 03 сарын 31 2558

Монгол Улсын Дээд шүүх Ардчилсан Намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг  2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэлэлцлээ.  

Дэлгэрэнгүй
Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэв 2017 оны 03 сарын 27 2794

Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг  Улсын Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 2017 оны 03 сарын 23 2910

Улсын Дээд шүүхийн ажилтнууд Нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвд гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтад 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр  хамрагдлаа. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2017 оны 03 сарын 22 3820

Дэлгэрэнгүй
Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо 2017 оны 03 сарын 17 3053

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болов. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүллээ. 

Дэлгэрэнгүй
АН-ын даргыг бүртгэж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав 2017 оны 03 сарын 15 6227

"Ардчилсан Нам”-ын даргын нэр болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Х.Сонинбаяр Япон Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2017 оны 03 сарын 03 2685

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, шүүгч Б.Ундрах нар Япон Улсын  Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн судалгааны институтын төлөөлөгчдийг 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2017 оны 02 сарын 26 3254

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн сургалт болов 2017 оны 02 сарын 24 3206

Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн танилцуулга сургалт Улсын Дээд шүүх дээр 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр болж, тус шүүхийн шүүгч, ажилтнууд оролцов.  

Дэлгэрэнгүй
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах асуудлын талаар хэлэлцэв 2017 оны 02 сарын 21 2980

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад анхаарах зарим асуудал” сэдэвт уулзалт ярилцлагыг 2016 оны 2 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ 2017 оны 02 сарын 17 2931

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нар тус шүүхэд ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. 

Дэлгэрэнгүй
Э.Батхүүд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг хэвээр үлдээв 2017 оны 01 сарын 25 2871

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Э.Батхүүд холбогдох хэргийг шүүгдэгч Э.Батхүү болон түүний өмгөөлөгч Р.Оюунцэцэг нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүй
74 настай эмээг дээрэмдсэн хэрэгтнүүдийн ялыг хэвээр үлдээв 2017 оны 01 сарын 18 2853

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Амаржаргал, Э.Мөнх-Эрдэнэ, А.Баатар нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Зон олны нам”-ыг бүртгэхээс татгалзав 2017 оны 01 сарын 16 2891

          “Зон олны нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Одбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Б.Гал-Эрдэнэд оногдуулсан 10 жил 1 сар хорих ялыг хэвээр үлдээлээ 2017 оны 01 сарын 11 2862

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Гал-Эрдэнэ, Б.Батболд нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Гал-Эрдэнэ болон түүний өмгөөлөгч С.Пүрэвдорж нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Хуулиудын төслийн талаар санал солилцов 2017 оны 01 сарын 11 3133

Улсын Дээд шүүх дээр Хууль зүй,  дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүрэлцэн ирж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийж, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчидтэй харилцан санал бодлоо солилцов. 

Дэлгэрэнгүй
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэн, захиргааны хэрэг өсч, эрүүгийн хэрэг буурчээ 2017 оны 01 сарын 03 2901

Улсын Дээд шүүх 2016 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2726 хэрэг хүлээн авч, шүүх хуралдаанаар 2250 хэрэг хянан шийдвэрлэжээ. Хянан шийдвэрлэсэн хэргийн 65.3 хувь нь иргэний, 15 хувь нь эрүүгийн, 19.7 хувь нь захиргааны хэрэг байна.

  УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН 2016 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН
Дэлгэрэнгүй
Г.Банзрагч шүүгчийн тангараг өргөлөө 2017 оны 01 сарын 02 8473

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Г.Банзрагчийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Дээд шүүхэд 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Г.Банзрагч, Б.Мөнхтуяа нар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо 2016 оны 12 сарын 28 7192

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183 дугаар зарлигаар Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гочоогийн Банзрагч, Бямбын Мөнхтуяа нарыг хүлээн авах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд болов.  

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр “Монгол Улсын Гавьяат хуульч” цол хүртлээ 2016 оны 12 сарын 28 5397

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан  Улсын Дээд шүүхийн шүүгч Содномдаржаагийн Батдэлгэрийг “Монгол Улсын Гавьяат хуульч” цол, тэмдгээр 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шагналаа.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 105, УЛСЫН ДЭЭД ШҮҮХ БАЙГУУЛАГДСАНЫ 90 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛД УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН ХЭЛСЭН ҮГ 2016 оны 12 сарын 28 3034

Эрхэм хүндэт шүүгчид ээ,

Энэ танхимд хүндэт зочноор уригдан ирсэн Монголын шүүхийн ахмадууд аа,

Хатагтай, ноёд оо

Та бүхэнд Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойн баярын мэндийг Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Монголын шүүх баялаг уламжлалтай, бахархам түүхтэй билээ. Энэ их уламжлал, түүхийн нэгээхэн хэсэг болсон ХХ зуунд хамаарах шүүн таслах ажиллагааны ололт амжилтыг цэгнэж, өнөөдөр бид түүхэн ойгоо тэмдэглэж байгаад баяртай байна.

Дэлгэрэнгүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ 2016 оны 12 сарын 28 4585

Монгол Улсын Ерөнхийлөгийн мэндчилгээ

Дэлгэрэнгүй
Шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа 2016 оны 12 сарын 28 3239

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг Төрийн дээд одон, медалиар шагнажээ. 

Дэлгэрэнгүй
Төрийн болон төрийн бус байгууллагуудын мэндчилгээг хүлээн авлаа 2016 оны 12 сарын 27 3089

Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн мэндчилгээг хүлээн авах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болов. 

Дэлгэрэнгүй
Ц.Зориг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нарыг хүлээн авч уулзав 2016 оны 12 сарын 27 3068

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон шүүгчдийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ 2016 оны 12 сарын 23 2700

“Ардчилсан нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Үнэн ба зөв нам”-ыг бүртгэхээс татгалзав 2016 оны 12 сарын 21 2974

“Үнэн ба зөв нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Отгонбаатар нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо 2016 оны 12 сарын 05 3354

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна. 

Дэлгэрэнгүй
“ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ- ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт илтгэлийн уралдаан 2016 оны 12 сарын 02 3352

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойг  тохиолдуулан “ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН БИЕ ДААСАН БАЙДАЛ- ТУЛГАМДСАН АСУУДАЛ” сэдэвт илтгэлийн уралдаан зарлаж байгаа тул тус хорооны шүүгч-гишүүдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй
Н.Энхбаярын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв 2016 оны 11 сарын 28 4033

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, технологийн төвд тус тус холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2016  оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүллээ 2016 оны 11 сарын 28 3811

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад “гавьяаны” амралтандаа гарч буй хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Б.Бат-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр болов.

Дэлгэрэнгүй
Ш.Батсамбуугийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв 2016 оны 11 сарын 23 2910

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ш.Батсамбуугийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхболдын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Тусгаар тогтнол эв нэгдлийн нам”-ын дүрэм болон даргын өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав 2016 оны 11 сарын 22 2867

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.  

Дэлгэрэнгүй
Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг амжилттай зохион байгуулав 2016 оны 11 сарын 14 3842

    Улсын Дээд шүүхээс Монгол Улсад орчин цагийн шүүх байгуулагдсаны 105, Монгол Улсын Дээд шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан “ШҮҮХИЙН СПОРТЫН ИХ НААДАМ – 2016” тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 9-11-ний өдрүүдэд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын 4 төрлөөр “Буянт-Ухаа” спортын ордонд амжилттай зохион байгууллаа. 

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг сурвалжиллаа 2016 оны 10 сарын 27 2981

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны 19 цаг 30 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ. 

Дэлгэрэнгүй
Иргэний эрх зүйн сургалт явагдаж байна 2016 оны 10 сарын 26 3788

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөл хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2016 оны 10 дугаар сарын 24-нөөс 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй
Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав 2016 оны 10 сарын 21 3063

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Буяннэмэхэд холбогдох хэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Б.Ханбаатарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2016 оны 10 сарын 17 3045

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Төв аймгийн Баянчандмань сумын Засаг даргын орлогч Б.Ханбаатарт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Н.Гомбосүрэн нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ 2016 оны 10 сарын 12 3014

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Гомбосүрэн, Э.Доржлхам, Б.Жамъянсүрэн нарт холбогдох хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
​Д.Мөнхтуяа: ЦЭЦИЙН ШИЙДВЭРИЙН ТУХАЙД БИ ӨӨР БОДОЛТОЙ БАЙНА 2016 оны 10 сарын 05 3376

-Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахаар зөвлөлдөх үед гэм буруугийн талаар болон маргааны үйл баримт, хэргийн нотлох баримтыг үнэлэх асуудлаар зөвлөлдсөн байдал, шүүгчийн гаргасан санал гэх мэтийг нууцлах шаардлагатай байдаг. Шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, аливаа этгээдийн “буруутай эсэх”-ийг ярьж байгаа нөхцөлд шүүх бүрэлдэхүүний хэн нь түүнийг “буруутай” гэсэн, хэн нь “үгүй” гэсэн нь нууц байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шүүгчийг санал гаргасных нь төлөө аливаа дарамт шахалтанд оруулахгүй, хараат бус байдлыг нь хангахын тулд зөвлөлдөх тасалгааны нууц гэх ойлголт гарч иржээ. Зөвлөлдсөн байдал нь нууц болохоос гаргасан шийдвэр нь нууц биш шүү дээ.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн төлөөлөгчид Испанийн Вант Улсад айлчлал хийж байна 2016 оны 10 сарын 05 3413

Монгол Улсын Дээд шүүх, Испанийн Вант Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч нарын хооронд 2015 онд хийсэн хэлэлцээрийн дагуу Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь тэргүүтэй төлөөлөгчид тус улсын Мадрид, Барселон хотуудад 2016 оны 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Монголын шүүхийн шүүгч, ажилтан нарт зориулсан 2 дугаар ээлжийн туршлага судлах уулзалт ярилцлагад хамрагдаж байна.   

Дэлгэрэнгүй
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛД, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ГИШҮҮНИЙ ЦАХИМ СОНГУУЛЬ ЯВАГДАЖ БАЙНА 2016 оны 09 сарын 27 3198

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг 10 дугаар сарын 14-нд хуралдуулахаар товлоод байгаа байна. Тус Их хурлаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүнийг чөлөөлөх, батламжлах, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг чөлөөлөх, бүрэлдэхүүнийг батлах асуудлаас гадна Монголын Хуульчдын холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналын төслийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

 

Дэлгэрэнгүй
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ БУС ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ СОНГУУЛЬД ЯВАГДАЖ БАЙНА 2016 оны 09 сарын 27 2944

Монголын Хуульчдын холбооны ээлжит бус Их хурлыг аравдугаар сарын 14- нд хуралдуулахаар товлоод байгаа билээ.

Дэлгэрэнгүй
Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр хүлээн авч уулзлаа 2016 оны 09 сарын 23 3217

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Хууль эрх зүйн төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний асуудал хариуцсан газрын ахлах мэргэжилтэн, доктор Мюль Ханс, хөндлөнгийн шинжээч, доктор Шток Майер нарыг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ 2016 оны 09 сарын 22 3082

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
М.Батсуурь Захиргааны ерөнхий хууль, ЗХШХШТХ-ийн талаар нэвтрүүлэгт оролцлоо 2016 оны 09 сарын 15 3131

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2016 оны 9 дүгээр сарын 15-ны 19 цаг 35 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ. 

Дэлгэрэнгүй
БНСУ-д сургалтанд хамрагдаж байна. 2016 оны 08 сарын 12 3631

Монгол Улсын Дээд шүүх болон БНСУ-ын Дээд шүүхийн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд БНСУ-ын Дээд шүүх, Үндэсний Шүүхийн Захиргаанаас тус улсын Сѳүл хотноо зохион байгуулагдаж буй “Сонгуулийн маргаанийг шүүхээр хянан шийдвэрлэх нь” сэдэвт сургалт амжилттай үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2016 оны 07 сарын 11 3705 Дэлгэрэнгүй
Төрийн дээд одон, медалиар шагнагдлаа 2016 оны 07 сарын 08 5599

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий шүүгч, ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагнажээ. 

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяад хүндэтгэл үзүүллээ 2016 оны 07 сарын 08 3812

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад “гавьяаны” амралтандаа гарч буй Ц.Сумъяад хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн танхим 261 хэрэг хүлээн авчээ 2016 оны 07 сарын 08 3212

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2016 оны эхний хагас жилд 261 хэрэг хүлээн авч, 193 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 49 хэргийг албан бичгээр буцааж, 19 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Захиргааны хэргийн танхим 299 хэрэг хүлээн авчээ 2016 оны 07 сарын 08 3206

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим  2016 оны эхний хагас жилд 299 хэрэг хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар 233, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай 15 хүсэлт, шүүх хуралдаанд оруулахгүйгээр  8  хэргийг шийдвэрлэж, 21 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлсэн байна. 

Дэлгэрэнгүй
Иргэний хэргийн танхим 894 хэрэг хянан шийдвэрлэжээ 2016 оны 07 сарын 07 3310

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1023 хэрэг хүлээн авч, 894 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 71 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 32 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 21 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 5 хэргийн харьяаллыг тогтоожээ.

Дэлгэрэнгүй
Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа болов 2016 оны 07 сарын 01 3577

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр боллоо.

Дэлгэрэнгүй
Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүллээ 2016 оны 06 сарын 06 3669

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр болж, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх хуульд заасны дагуу дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.7, 25.5-д зааснаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
ИЗНН-ыг бүртгэхийг СЕХ-д даалгалаа 2016 оны 05 сарын 30 4479

Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Иргэний зориг ногоон намын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
ТАЛАРХАЛ 2016 оны 05 сарын 25 3709

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх нэн хариуцлагатай, нэр хүндтэй албанд итгэл хүлээлгэн хяналтын шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, санал болгон нэгэн бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлсэн явдалд Улсын дээд шүүхийн нийт шүүгч нартаа гүн талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон О.Зандраад баяр хүргэлээ 2016 оны 05 сарын 25 4767

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр зарлигаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдсон Улсын Дээд шүүхийн шүүгч, Монгол Улсын Гавъяат хуульч О.Зандраад баяр хүргэх ёслолын ажиллагаа боллоо. 

Дэлгэрэнгүй
“Иргэний Зориг Ногоон Нам”-ын намын даргын бүртгэлд өөрчлөлт орууллаа 2016 оны 05 сарын 16 3709

“Иргэний Зориг Ногоон Нам”-ын намын даргаас хасалт хийж, бүртгэлд өөрчлөлт оруулах тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Эх Орон” намын даргаар Б.Цэрэнбалжирыг бүртгэлээ 2016 оны 05 сарын 16 3644

“Эх Орон” намаас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн боллоо 2016 оны 05 сарын 13 5105

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр болж, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүний бүрэн эрх хуульд заасны дагуу дуусгавар болсонтой холбогдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5, 25.5-д зааснаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Эх Орон Нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ 2016 оны 05 сарын 06 3465

“Эх Орон Нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын даргад хүргүүллээ 2016 оны 05 сарын 04 4198

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн Эрүүгийн болон  Захиргааны хариуцлагын тухай хуулийн зарим  зүйл, заалтад нэмэлт өөрчлөлт оруулах саналаа УИХ-ын дарга З.Энхболдод 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдөр албан бичгээр хүргүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Иргэний Зориг Ногоон намын дарга нарыг бүртгэлээ 2016 оны 05 сарын 02 3527

“Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын  дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаар Г.Уянгыг сонгосныг бүртгэв 2016 оны 04 сарын 29 3471

“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-аас ирсэн шинээр сонгогдсон намын дарга болон намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын сургалт явагдаж байна 2016 оны 04 сарын 20 3888

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид 2016 оны 4 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд эрүүгийн эрх зүйн сургагч багш нарын сургалтад оролцож, Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл хийж байна. Тухайлбал, тус хуулийн шинэчилсэн найруулгын ажлын хэсэгт орж ажилласан Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нар мөн хуулийн шинэлэг зохицуулалтуудын талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч-багш нарт тодорхой мэдээлэл өгч байгаа ажээ. 

Дэлгэрэнгүй
Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцлээ 2016 оны 04 сарын 18 3779

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн үндэсний намын даргыг бүртгэхээс татгалзлаа 2016 оны 04 сарын 15 3846

 “Хөдөлмөрийн үндэсний нам”-аас С.Ганбаатар, Б.Найдалаа нарыг намын даргаар бүртгүүлэх тухай хүсэлт ирүүлснийг Улсын Дээд шүүх 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд намын дотоодод зөрчилтэй байна хэмээн үзэж,  хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн билээ.  

Дэлгэрэнгүй
“Монгол Консерватив нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ 2016 оны 04 сарын 15 3668

“Монгол Консерватив нам”-ын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Иргэний хэргийн танхимаас уулзалт-ярилцлага зохион байгууллаа 2016 оны 04 сарын 15 3903

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимаас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй  “Иргэний хэргийн шүүн таслах ажиллагааны практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Германы төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа 2016 оны 04 сарын 06 3790

Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Монгол Улсын шүүхийн байгууллагын өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт зөвлөмж гаргах зорилгоор манай улсад ажиллаж буй ГОУХАН-ын Сайн засаглал эрх зүйт төр хөтөлбөр, хуулийн төслүүдийг хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Л.Яан, ХБНГУ-ын Хелсинк мужийн Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Кирххофф нарыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ 2016 оны 04 сарын 04 3589

Хамуг Монголын Хөдөлмөрийн намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ   

Дэлгэрэнгүй
Л.Гансүхэд оногдуулсан ялыг 3 жил 6 сар хорих болгон өөрчиллөө 2016 оны 03 сарын 23 3825

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Л.Гансүх нарт холбогдох хэргийг 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцээд Б.Мөнгөнтуяад холбогдох Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2016 оны 03 сарын 22 5009 Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн үндэсний намын даргыг бүртгэхээс татгалзлаа 2016 оны 03 сарын 18 4064

Улсын Дээд шүүх “Хөдөлмөрийн үндэсний нам”-аас ирүүлсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй
Л.Гансүх нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгалаа 2016 оны 03 сарын 10 3985

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгажээ. 

Дэлгэрэнгүй
Г.Пүрэвсүрэнд оногдуулсан 24 жилийн хорих ялыг хэвээр үлдээв 2016 оны 03 сарын 04 4227

Г.Пүрэвсүрэнд оногдуулсан 24 жилийн хорих ялыг хэвээр үлдээв

Дэлгэрэнгүй
Танхимын тэргүүн М.Батсуурь “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлэгт оролцоно 2016 оны 02 сарын 25 4179

      Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Монголын Үндэсний олон нийтийн телевизийн “Эрх зүйн хөтөч” нэвтрүүлгийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн дугаарт оролцож, шинэчлэн найруулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар ярилцлага өгнө.

Дэлгэрэнгүй
Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн намыг бүртгэхээс татгалзлаа 2016 оны 02 сарын 24 3960

Монголын Удирдлага Хөгжлийн Нэгдсэн намыг бүртгэхээс татгалзлаа

Дэлгэрэнгүй
“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын даргын нэр, лого болон дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ 2016 оны 02 сарын 15 4236

“Хөгжлийн хөтөлбөр нам”-ын дүрмийн нэмэлт өөрчлөлт болон намын лого, намын дарга өөрчлөгдсөнийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2016 оны 02 сарын 08 4550 Дэлгэрэнгүй
Шүүн таслах ажиллагааны асуудлаар уулзалт-ярилцлага зохион байгууллаа 2016 оны 02 сарын 04 4546

Улсын Дээд шүүхээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шүүн таслах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлага 2016 оны 2 дугаар сарын 3-4-ны өдрүүдэд боллоо.

Дэлгэрэнгүй
Ерөнхий шүүгч Ц.Зоригт Ерөнхий прокурор М.Энх-Амгалан баяр хүргэв 2016 оны 02 сарын 01 5311

       “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригт Улсын Ерөнхий прокурор , төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүндэтгэл үзүүлж, баяр хүргэлээ.

Дэлгэрэнгүй
Танхимын тэргүүн Т.Уранцэцэг “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” хэлэлцүүлэгт оролцлоо 2016 оны 01 сарын 29 4349

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” сэдэвт хэлэлцүүлгийг 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Д.Чинбаярт оногдуулсан 17 жил 6 сар хорих ялыг хэвээр үлдээв 2016 оны 01 сарын 29 3900

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Чинбаярт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Ерөнхий шүүгч Ц.Зориг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртлээ 2016 оны 01 сарын 20 5052

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүх эрх мэдлийн шинэтгэлд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Цэвэгмидийн Зоригийг “Монгол Улсын Гавъяат хуульч” цол, тэмдгээр шагналаа.

Дэлгэрэнгүй
Дээд шүүхээр хянан хэлэлцсэн иргэн, захиргааны хэрэг өсч, эрүүгийн хэрэг буурчээ 2016 оны 01 сарын 19 3977

Улсын Дээд шүүх 2015 онд эрүү, иргэн, захиргааны нийт 2349 хэрэг хүлээн авч шүүх хуралдаанаар 1953 хэрэг хянан шийдвэрлэсэн байна. Хянан шийдвэрлэсэн хэргийн 61.8 хувь нь иргэний , 19.6 хувь нь эрүүгийн, 18.5 хувь нь захиргааны хэрэг байна. 

Дэлгэрэнгүй
Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав 2016 оны 01 сарын 18 4101

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Маралмаа, Т.Цогт нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
“Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл” амжилттай хэрэгжлээ 2016 оны 01 сарын 18 4402

Японы Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА” болон Монгол Улсын Дээд шүүхийн хооронд “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа 2010-2015 онд 2 үе шаттай хэрэгжин, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр дууслаа.

Дэлгэрэнгүй
Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав 2016 оны 01 сарын 13 4731

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” -ээр шагналаа.

Дэлгэрэнгүй
Б.Энхбатад оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв 2016 оны 01 сарын 11 4007

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Г.Буяндорж нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа 2016 оны 01 сарын 08 4029

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Г.Буяндорж, Д.Батжаргал, Г.Дамдиндорж, С.Баттулга, Ч.Ууганбаяр нарт холбогдох хэргийг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2015 оны 12 сарын 31 4874 Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд “Алтан гадас” одонгоор шагнагдлаа 2015 оны 12 сарын 28 4650

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувдад “Алтан гадас” одон хүртээлээ. Төрийн дээд одонгоор шагнагдсан Х.Эрдэнэсувд шүүгчид баяр хүргэх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улсын Дээд шүүхэд болов. 

Дэлгэрэнгүй
Ока Хидеог “Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг”-ээр шагналаа 2015 оны 12 сарын 11 4808

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн 85 дугаар захирамжаар Японы Олон улсын хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын “Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн ахлах зөвлөх Ока Хидеог “Улсын Дээд шүүхийн Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өгөх ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болов.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн танхимаас хэвлэлийн бага хурал зохион байгуулав 2015 оны 12 сарын 07 4433

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Хэвлэлийн бага хуралд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг шүүхээс хэрэгжүүлсэн байдлын талаар, шүүгч Д.Ганзориг тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасны дагуу ял шийтгэлээс өршөөн хэлтрүүлсэн талаар, шүүгч Б.Батцэрэн тус хуулийн 5 дугаар зүйлийн дагуу ялаас өршөөн хассан, 7 дугаар зүйлийн дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлэл хийв.

Дэлгэрэнгүй
Намуудыг бүртгэхээс татгалзлаа 2015 оны 12 сарын 02 4370

Улсын Дээд шүүх “Эрх Зүйг Эрхэмлэх Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Д.Даш, “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг 2015 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүхийн баг тамирчид гуравдугаар байр эзэллээ 2015 оны 11 сарын 23 4333

Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнд есөн байгууллагын тамирчид өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр Улсын Дээд шүүхийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэллээ.

Дэлгэрэнгүй
“Бие Даасан Нам”-ыг бүртгэхээс татгалзав 2015 оны 11 сарын 20 4089

“Бие Даасан Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Д.Баатаржавын гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Олон Улсын Эрүүгийн шүүхийн ассамблейд оролцоно. 2015 оны 11 сарын 18 4390

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, шүүгч Ч.Хосбаяр нар Нидерландын Вант улсын Гааг хотноо зохион байгуулагдаж буй Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн оролцогч улсуудын Ассамблейн 14 дүгээр чуулганд 2015 оны 11 дүгээр сарын 18-26-ны өдрүүдэд оролцож байна. 

Дэлгэрэнгүй
ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2015 оны 11 сарын 16 4145

Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шатрын төрлөөр эхэлж, 11 дүгээр сарын 14-ний өдөр биллъяард, 11 дүгээр сарын 15-ны өдөр ширээний теннисний төрлүүд амжилттай явагдлаа.

Дэлгэрэнгүй
2015 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 05-НЫ ӨДӨР “ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН КОМИСС” ДАРХАН-УУЛ АЙМАГТ АЖИЛЛАЖ, ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА. 2015 оны 11 сарын 06 4166

  Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллгаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж, хэрэгжүүлж байгаатай холбогдуулан манай аймагт өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах ажлын комиссын гишүүд ирж ажиллаа.

Дэлгэрэнгүй
Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг хүлээн авч уулзлаа 2015 оны 11 сарын 04 4928

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид Нидерландын Вант улсын Гааг дахь Олон Улсын Эрүүгийн шүүхийн өмгөөлөгч Н.Орчлонг 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Ш.Батбаярт оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүллээ 2015 оны 11 сарын 04 4120

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Манлайжаргал, Ш.Батбаяр, М.Бадрах нарт холбогдох хэргийг ялтан, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Дорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлжээ 2015 оны 11 сарын 04 4642

Дорнод аймгийн шүүгч нараас УИХ-ын дарга болон гишүүдэд ил захидал хүргүүлжээ

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн бүх шүүхүүдтэй уулзалт-ярилцлага зохион байгууллаа 2015 оны 11 сарын 03 4107

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэх асуудлыг шүүхийн хэмжээнд нэг мөр ойлгох  зорилгоор улсын хэмжээн дэх эрүүгийн хэргийн шүүхийн шүүгчидтэй уулзалт-ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Шүүгчээр томилогдсон И.Амартөгс, П.Хангал, Ч.Нямсүрэн нарт баяр хүргэлээ 2015 оны 11 сарын 02 5005

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний 167 дугаар зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Ийгэрийн Амартөгс, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Нэргүйн Хангал, Чулуунбаатарын Нямсүрэн нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа  Улсын Дээд шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр болов.

Дэлгэрэнгүй
Хөдөлмөрийн үндэсний намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв 2015 оны 10 сарын 30 4183

Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Бүлэг дээрэмчдэд оногдуулсан ялыг хэвээр үлдээв 2015 оны 10 сарын 29 3958

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар У.Тэмүжин нарт холбогдох хэргийг ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Хууль зөрчсөн албан тушаалтнуудын ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв 2015 оны 10 сарын 28 4496

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Түмэндэмбэрэл нарт холбогдох хэргийг ялтан болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
М.Наранбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав 2015 оны 10 сарын 27 4045

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Наранбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ. 

Дэлгэрэнгүй
Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа 2015 оны 10 сарын 27 3984

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Ууганбаатарт холбогдох хэргийг ялтны өмгөөлөгч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцлээ.  

Дэлгэрэнгүй
Намуудыг бүртгэхээс татгалзлаа 2015 оны 10 сарын 07 4500

Улсын Дээд шүүх “Бие Даагчдын Нэгдсэн Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Б.Дугарсүрэнгийн, мөн “Нэгдмэл Монгол Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Х.Батсуурийн гаргасан хүсэлтүүдийг 2015 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүх шинэ вэбсайтаа албан ёсоор хүлээж авлаа 2015 оны 10 сарын 05 4853

Улсын Дээд шүүх шинэ вэбсайтаа албан ёсоор хүлээж авлаа

Дэлгэрэнгүй
Дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тогтоол /бүрэн эхээрээ/ 2015 оны 09 сарын 28 8066

Улсын Дээд шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолыг бүрэн эхээр нь дор нийтлэв.

Дээд шүүх уг тогтоолоороо Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалттай нийцээгүй талаар Үндсэн Хуулийн Цэцэд хүсэлт гаргасан юм.

Дэлгэрэнгүй
Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 2015 оны 09 сарын 22 4297

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь Бүгд Найрамдах Польш Улсын Шүүхийн Үндэсний Зөвлөлийн дэд дарга, Варшавын цэргийн тойргийн шүүхийн шүүгч, хурандаа ноён Пиотр Рачковски тэргүүтэй төлөөлөгчдийг 2015 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр хүлээн авч уулзлаа. 

Дэлгэрэнгүй
Улсын Дээд шүүх Үндсэн хуулийн цэцэд хандлаа 2015 оны 09 сарын 18 5117

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 28 дугаар тогтоолоор Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа.

Дэлгэрэнгүй
Б.Идэрзаяад оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв 2015 оны 09 сарын 18 4357

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Идэрзаяад холбогдох хэргийг 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээлээ.

Дэлгэрэнгүй
Монголын хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн талаарх мэдээлэл 2015 оны 09 сарын 18 4895

Монголын хуульчдын холбооны хоёрдугаар их хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн талаарх мэдээлэл

Дэлгэрэнгүй
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг амжилттай болж өндөрлөлөө. 2015 оны 09 сарын 14 4357

“Улсын үзлэг явуулах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн  195 дугаар тогтоол, “Улсын үзлэг явуулах төв комиссын бүрэлдэхүүн, удирдамжийг батлах тухай” Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 124 дүгээр захирамж, Хууль зүйн сайдын баталсан улсын үзлэг явуулах хуваарийн дагуу 2015 оны 09 дүгээр сарын 08-наас 14-ний өдрүүдэд      Монгол Улсын Дээд шүүхийн архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад улсын хяналтын байцаагч нар үзлэг явууллаа.

Дэлгэрэнгүй
Дээд шүүх хуульд өөрчлөлт оруулах саналаа уламжлав 2015 оны 09 сарын 08 4667

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг УИХ-ын дарга З.Энхболдод Захиргааны хариуцлагын тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн зарим зүйл заалтад өөрчлөлт оруулж, хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох тухай саналаа 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр албан бичгээр хүргүүлжээ. 

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2015 оны 07 сарын 10 6012

Мэндчилгээ

Дэлгэрэнгүй
О.Зандраа “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртлээ 2015 оны 07 сарын 08 5250

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тулгар төрийн 2224 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойг тохиолдуулан Улсын Дээд шүүхийн шүүгч О.Зандраад “Монгол Улсын Гавъяат хуульч” цол хүртээлээ.

Дэлгэрэнгүй
Хамтран ажиллах гэрээний төслийн талаарх уулзалт хийлээ. 2015 оны 07 сарын 07 4526

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв АНУ-ын Элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга ноён Брайн Күүнзийг хүлээн авч уулзлаа.

Дэлгэрэнгүй
Иргэний хэргийн танхим 499 хэрэг хянан шийдвэрлэжээ 2015 оны 07 сарын 07 4375

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар нийт 671 хэрэг хүлээн авч, 499 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 78 хэргийг Ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлж, 21 хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулахаар хэлэлцэж, 3 хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзаж, 7 хэргийн харьяаллыг тогтоожээ.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн танхим 217 хэрэг хянан шийдвэрлэжээ 2015 оны 07 сарын 06 4397

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2015 оны эхний хагас жилийн байдлаар хяналтын шатны журмаар эрүүгийн 307 хэрэг хүлээн авч,  217 эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, 76 хэргийг хянан буцаасан байна.  

Дэлгэрэнгүй
Бразил Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Антонио Герман Бенжаминыг хүлээн авч уулзлаа 2015 оны 07 сарын 02 4523

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Бразил Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Ноён Антонио Герман Бенжаминыг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь хүлээн авч уулзлаа. Тус уулзалтад Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв болон Бразил улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Ц. Хулан нар байлцлаа. 

Дэлгэрэнгүй
Ард Түмнээ Хайрлая Намыг улсын бүртгэлд бүртгэв 2015 оны 06 сарын 26 4511

“Ард Түмнээ Хайрлая нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай  тус намын дарга Л.Гүндалайн гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Ардчилсан намын даргаар З.Энхболдыг бүртгэлээ 2015 оны 06 сарын 26 4285

Улсын Дээд шүүх Ардчилсан намаас ирүүлсэн З.Энхболдыг тус намын даргаар сонгогдсоныг бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Эвлэрүүлэн зуучлалын төсөл бодитой үр дүн үзүүлсэн гэж дүгнэлээ 2015 оны 06 сарын 23 4701

Улсын Дээд шүүх, Японы Олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА”  байгууллага 2010 оноос эхлэн хэрэгжүүлсэн "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах” төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагаанд үнэлгээ өгөх санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр болов.  

Дэлгэрэнгүй
Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо 2015 оны 06 сарын 19 4690

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтны Төрийн албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр болов.

Дэлгэрэнгүй
Шүүгчдийн бүсчилсэн уулзалт-ярилцлагыг амжилттай зохион байгуулав 2015 оны 06 сарын 17 4233

Улсын Дээд шүүхээс 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд анхан болон давж заалдах шатны нийт 78 шүүхийн 400 гаруй Ерөнхий шүүгч, шүүгч нарт “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт Уулзалт-ярилцлагыг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй
Банкуудын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхэд буцаав 2015 оны 06 сарын 15 4489

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар нэр бүхий 9 банкны нэхэмжлэлтэй ШӨХТГ-ын улсын байцаагчдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдлоор 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Уулзалт-ярилцлагад 190 гаруй шүүгч оролцлоо 2015 оны 06 сарын 10 4185

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Уулзалт-ярилцлагад нийслэл болон Төв аймагт байрлах шүүхүүдийн нийт 190 гаруй шүүгч хамрагдав.

Дэлгэрэнгүй
Уулзалт-ярилцлага зохион байгуулж байна 2015 оны 06 сарын 08 4377

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалт-ярилцлага өнөөдөр иргэний эрх зүйн сэдвээр эхэлсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид удирдан явууллаа.

Дэлгэрэнгүй
“Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй” номыг гардуулан өглөө 2015 оны 06 сарын 05 4404

Улсын Дээд шүүх болон Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслөөс хамтран ээлжит иргэний эрх зүйн чиглэлээрх сургалтаа 2015 оны 6 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав.

Дэлгэрэнгүй
Дээд шүүх “Саусгоби сэндс”-ийн гомдолд хариу өглөө 2015 оны 05 сарын 19 4224

Улсын Дээд шүүхээс “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын гомдолд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хариу өглөө.

Дээрх хариунд “Иргэний хариуцагч “Саусгоби сэндс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Болд, өмгөөлөгч Ц.Цэрэнжээ нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг үндэслэн Жастин Капла, Хиларион В.Кажуком ЖР, Кристобал Ж.Дэвид нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Дэлгэрэнгүй
Б.Ганзориг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2015 оны 05 сарын 15 4115

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  “Нийслэл өргөө” ХК-ийн гэх тодотголтой Б.Ганзориг, С.Хавал нарын 11 хүнд холбогдох хэргийг ялтнууд, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
“Оюу толгой” ХХК-иас 350 шахам сая төгрөгийг татварт төлүүлэхээр шийдвэрлэв 2015 оны 05 сарын 14 4623

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Оюу толгой” ХХК-ийн нэхэмжлэлтэй Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Харилцаа холбооны зохицуулах хороог хууль зөрчсөн хэмээн үзэв 2015 оны 05 сарын 13 4370

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Том-Амжилт” ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдох хэргийг 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Н.Очирбат: Хоёр хүүхдээ насан туршид нь өр ширтэй үлдээхээс аврагдсан 2015 оны 04 сарын 29 4239

Улсын Дээд шүүхийн Тамгын газраас сэтгүүлчдийн дунд зохион байгуулсан “Шүүх ба хүний эрх” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны сонин, сайтын төрөлд байр эзэлсэн бүтээлүүдийг та бүхэнд хүргэж байна.

“Барилга бүр дээр очиж, энэ төмөр унаж магадгүй, үүнээс сэргийл гэж хянах боломж бидэнд байхгүй. Санаанд оромгүй осол барилга дээр гарна, тоосго унана, шилний хагархай үсэрнэ... 

Дэлгэрэнгүй
Шүүхийн шинэчлэл ба шударга ёсны нэхэл 2015 оны 04 сарын 29 5550

Би энэ удаа шүүхийн шинэчлэл ба шударга ёсны талаар өөрийн ажиглалт, дүгнэлт, бодлоо олон нийттэй хуваалцахаар энэ нийтлэлийг тэрлэв. Энэ нийтлэлд шүүмжлэлт санаанууд багагүй цухалзах нь шүүхийн салбарт  ажиллагсдад тэгтлээ их таалагдахгүй ч байж мэдэх юм. Шүүхийг магтана гэвэл надад хангалттай баримт материал бий. Зөвхөн өөрийнхээ өмгөөлсөн 405 эрүүгийн хэргийн дор хаяж 300-д нь би өмгөөлөгчийн үндэслэлтэй саналыг хүлээж авсанд нь, хэргийг зөв шударга, голыг нь олж ноён нуруутай шийдсэнд нь, хуулийг зөв хэрэглэж  хүнлэг хандсанд нь шүүхэд талархалын үг хэлж чадна. 

Дэлгэрэнгүй
Б.Бат-Өлзийд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв 2015 оны 04 сарын 27 4066

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Бат-Өлзийд холбогдох хэргийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээв.

 

Дэлгэрэнгүй
“Шүүх ба хүний эрх” уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардуулав 2015 оны 04 сарын 24 4180

Улсын Дээд шүүхийн Тамгын газраас зохион байгуулсан “Шүүх ба хүний эрх” сэдэвт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр болов.

Ёслолын ажиллагаанд Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь, шүүгч Б.Ундрах, Б.Батцэрэн, Тамгын газрын дарга  Ж.Наранпүрэв нар оролцлоо.

 

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” Захиргааны ерөнхий хуулийн сэдвээр нэвтэрнэ 2015 оны 04 сарын 22 4159

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Дэлгэрэнгүй
Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар Дээд шүүхийн шүүгчээр томилогдлоо 2015 оны 04 сарын 22 4769

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 58 дугаар зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарт баяр хүргэх ёслолын ажиллагаа болов.

Дэлгэрэнгүй
Т.Уранцэцэг Эрүүгийн хэргийн, Х.Сонинбаяр Иргэний хэргийн танхимын тэргүүнээр томилогдлоо 2015 оны 03 сарын 25 4629

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 51 дүгээр зарлигаар Тогтохын Уранцэцэгийг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр, Хээмчигийн Сонинбаярыг Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүнээр тус тус томилсон байна.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2015 оны 03 сарын 20 6338 Дэлгэрэнгүй
Д.Цогтбаатар нарт холбогдох хэргийг хянан хэлэлцлээ 2015 оны 03 сарын 20 4359

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Цогтбаатар, Д.Энхтөр, Б.Чингүүн, П.Гансүх, М.Бат-Эрдэнэ, Н.Наранбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг ялтан болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.

Дэлгэрэнгүй
Монголын Залуучуудын Нэгдсэн намыг бүртгэхээс татгалзав 2015 оны 03 сарын 20 4207

“Монголын залуучуудын нэгдсэн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Баттулга нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
“Монголын Хүний Төлөө Нам”-ыг бүртгэхээс татгалзав 2015 оны 03 сарын 13 4445

“Монголын Хүний Төлөө Нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” зээлийн гэрээний маргааныг хөндөнө 2015 оны 03 сарын 11 4063

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Дэлгэрэнгүй
Монгол улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчээр бүртгэсэн хуульчдын нэрсийг нийтэд зарлаж байна. 2015 оны 02 сарын 25 4284

Шүүхийн ерөнхий зөвлөл 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн талаар Шүүхийн мэргэшлийн хорооны дүгнэлтийг хэлэлцээд, нэр дэвшигчдийг бүртгэж нийтэд мэдээлэхээр шийдвэрлэв.

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид:

Дэлгэрэнгүй
С.Батмөнх нарт холбогдох хэргийг шийдвэрлэлээ 2015 оны 02 сарын 18 4091

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Батмөнх, М.Батболд, Д.Эрдэнэбат, Г.Наранцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хохирогч, иргэний нэхэмжлэгч, ялтнууд болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2015 оны 02 сарын 18 5546 Дэлгэрэнгүй
Монголын Нэг Хүний намыг бүртгэхээс татгалзав 2015 оны 01 сарын 30 4036

“Монголын Нэг Хүний нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Н.Эрдэнэцэцэгээс гаргасан хүсэлтийг Улсын Дээд шүүх 2015 оны 1 дүгээр  сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” гэр бүлийн маргааны сэдвийг хөндөнө 2015 оны 01 сарын 28 4179

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Дэлгэрэнгүй
Шударга үнэний ДЭНСИЙГ АТГАГЧ 2015 оны 01 сарын 26 4060

Шүүх эрх мэдэл бол Монгол Улсын Үндсэн хуулиар баталсан засаглалыг хэрэгжүүлэгч нэг багана. Энэ баганыг тулж босгож буй хүмүүс нь шүүгчид гэдэгтэй олон хүн санал нийлнэ. Шүүгчийн гаргасан шийдвэрт хэргийн оролцогчдын нэг тал нь баяртай байдаг бол нөгөө тал нь сэтгэл дундуур, гомдолтой үлддэг. Хоёр талын гаргасан нотлох баримт, тэдний мэтгэлцээний дүнд шударга үнэнийг дэнслэн шийдвэр гаргадаг шүүгч, түүний өдөр тутмын ажилд нь чухал үүрэг гүйцэтгэж байдаг шүүгчийн туслахын нэг өдрийн ажлыг энэ удаа сурвалжиллаа. Сурвалжлагын зочид маань Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч Азуйсэдийн Мөнхзул, түүний туслах Дашсодномын Гандулам нар юм.

Дэлгэрэнгүй
Хуульчийн гэрчилгээ гардууллаа 2015 оны 01 сарын 23 4180

Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, ажилтнуудад хуульчийн шинэчилсэн гэрчилгээ гардуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр болов.

Дэлгэрэнгүй
“Эрх зүйн хөтөч” хөдөлмөрийн маргааны асуудлаар нэвтэрнэ 2015 оны 01 сарын 21 4199

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цаг 20 минутаас тус телевизээр нэвтэрнэ.

Дэлгэрэнгүй
Төсвийн байгууллагаас 400 шахам сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэжээ 2015 оны 01 сарын 16 4022

Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнгөрсөн онд 841 хэргийг  хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэнээс 181 нь хөдөлмөрийн эрх зүйн маргаан  байна.

Дээрх 181 хэргийн нэхэмжлэл бүгд “...ажлаас үндэслэлгүй халагдсан..” агуулгатай   бөгөөд  65.7 хувь буюу 119 нэхэмжлэлийг шүүхүүд  үндэслэлтэй гэж үзэж,  ажилтныг хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговрыг ажил олгогчоос гаргуулан ажилтанд олгохоор шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй
Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтыг зарлалаа 2015 оны 01 сарын 14 4199

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 02 тоот тушаалаар Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчийн хоёр, Захиргааны хэргийн танхимын шүүгчийн нэг, Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн нэг, нийт 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

Дэлгэрэнгүй
Эрүүгийн хэргийн танхим 648 хэрэг хүлээн авчээ 2015 оны 01 сарын 10 4087

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2014 онд 648 хэрэг хүлээн авч, эрүүгийн 478, цагаатгалын 6 буюу нийт 484 хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, эрүүгийн 91, цагаатгалын 2 хэргийг  хянан буцааж, Ерөнхий шүүгчийн ажлын албанд 55 хэргийг шилжүүлсэн байна.

Дэлгэрэнгүй
Мэндчилгээ 2014 оны 12 сарын 31 4333

Монголын шүүхийн нийт шүүгч, ажилтан, үе үеийн ахмадууд Та бүхэндээ Монгол Улсын Дээд шүүхийн нэрийн өмнөөс болон хувиасаа шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлье.

        

Дэлгэрэнгүй