Хөдөлмөрийн үндэсний намын дүрэм, мөрийн хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгэв

2015 оны 10 сарын 30 2583

            Улсын Дээд шүүх Хөдөлмөрийн Үндэсний намаас ирүүлсэн дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтөө бүртгүүлэх хүсэлтийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.

            Тус намаас шинэчлэн баталсан дүрэм болон мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Дээд шүүх Хөдөлмөрийн үндэсний намын шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрийг улсын бүртгэлд бүртгэв.