ХУУЛИЙН ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БУЙ ЦОМЫН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2015 оны 11 сарын 16 2446

Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шатрын төрлөөр эхэлж, 11 дүгээр сарын 14-ний өдөр биллъяард, 11 дүгээр сарын 15-ны өдөр ширээний теннисний төрлүүд амжилттай явагдлаа.

Улсын Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурор, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн яам, Авлигатай тэмцэх газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын ба Үндэсний арбитр, Өмгөөлөгчдийн холбоо зэрэг есөн байгууллагын баг тамирчид өрсөлдөж байгаа уг тэмцээнд Улсын Дээд шүүхийн баг, тамирчид шатрын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Э.Энхжаргал, ахмад Г.Даваацэрэн нар багийн дүнгээр 3 дугаар байр,  биллъяардын эмэгтэй ганцаарчилсан төрөлд шүүгч Ө.Уянга 3 дугаар байр, ширээний теннисний багийн төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Батбаатар, шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс нар 1 дүгээр байр, ганцаарчилсан эрэгтэй төрөлд шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс 2 дугаар байр, ганцаарчилсан эмэгтэй төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг 3 дугаар байр тус тус эзэлж багийн дүнгээр 2 дугаар байранд тус тус шалгарлаа.

Тэмцээний гар бөмбөг, сагсан бөмбөгийн төрлүүд 2015 оны 11 дүгээр сарын 21-ээс 22-ны өдрүүдэд үргэлжлэн зохион байгуулагдана.