Улсын Дээд шүүхийн баг тамирчид гуравдугаар байр эзэллээ

2015 оны 11 сарын 23 7880

Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд жил бүр уламжлал болон спортын таван төрлөөр зохион байгуулагддаг “Шилжин явах цом”-ын төлөөх тэмцээнд есөн байгууллагын тамирчид өрсөлдсөнөөс багийн нийт дүнгээр Улсын Дээд шүүхийн баг тамирчид гуравдугаар байрыг эзэллээ. Тус тэмцээний шатрын төрөлд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн, Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Э.Энхжаргал, ахмад Г.Даваацэрэн нар багийн дүнгээр 3 дугаар байр, биллъярдын эмэгтэй ганцаарчилсан төрөлд шүүгч Ө.Уянга 3 дугаар байр, ширээний теннисний багийн төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Л.Батбаатар, шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс нар 1 дүгээр байр, ганцаарчилсан эрэгтэй төрөлд шүүгчийн туслах-шинжээч Т.Жавхлантөгс 2 дугаар байр, ганцаарчилсан эмэгтэй төрөлд шүүгч Ж.Эрдэнэчимэг 3 дугаар байр тус тус эзэлжээ. Мөн сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Улсын Дээд шүүхийн эмэгтэй баг 3 дугаар байр эзэлсэн бол гар бөмбөгийн төрөлд манай баг тамирчид дэд байрт шалгарсан юм.