Монгол Ардын Намын даргын нэр, хаяг болон дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэлээ

2016 оны 01 сарын 22 2426

 “Монгол Ардын Нам”-ын даргын нэр, хаяг болон дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэлэлцлээ.

Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, Монгол Ардын намын даргаар Миеэгомбын Энхболдыг сонгосныг болон намын гүйцэтгэх байгууллагын оршин байгаа хууль ёсны хаяг, дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэв.