Л.Гансүх нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг сунгалаа

2016 оны 03 сарын 10 2361

    Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаагаар сунгажээ.

     Уг хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгч нь Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай, Хууль сахиулах тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэгт ажиллаж байгаа болон хэргийн ээдрээ түвэгтэй байдлыг харгалзан хэргийг хянан шийдвэрлэх хугацааг ийнхүү сунгасан байна.