Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн Монгол Улсын шүүхийн байгууллагын өнөөгийн байдалд судалгаа хийж, дүгнэлт зөвлөмж гаргах зорилгоор манай улсад ажиллаж буй ГОУХАН-ын Сайн засаглал эрх зүйт төр хөтөлбөр, хуулийн төслүүдийг хариуцсан ахлах мэргэжилтэн, доктор Л.Яан, ХБНГУ-ын Хелсинк мужийн Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Кирххофф нарыг 2016 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр манай улсад өрнөж буй шүүхийн шинэтгэл, шүүгчийн хараат бус байдлын хэрэгжилт, Эрүүгийн хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон байна.