ТАЛАРХАЛ

2016 оны 05 сарын 25 1980

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх нэн хариуцлагатай, нэр хүндтэй албанд итгэл хүлээлгэн хяналтын шатны шүүхээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж, санал болгон нэгэн бүрэн эрхийн хугацаанд үүрэг гүйцэтгүүлсэн явдалд Улсын дээд шүүхийн нийт шүүгч нартаа гүн талархал илэрхийлье.

Хэдийгээр Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшиж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр улиран томилогдсон хэдий ч шүүгчдийнхээ хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр, ямагт тууштай ажиллах болно.

Та бүхэндээ шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрхэм үйлсэд тань амжилт хүсье.

Шүүгчдийн  маань мэлмий тунгалаг, шийдвэр мэргэн байх болтугай.

 

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн,
 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ

ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН                                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН

 

 

 

2016 оны 5 дугаар сарын 25-ны өдөр