“Эрх зүйн хөтөч” Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг сурвалжиллаа

2016 оны 10 сарын 27 1296

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс   Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны 19 цаг 30 минутаас тус телевизийн “Монголын мэдээ” сувгаар нэвтэрнэ.

Энэ удаагийн дугаарт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хийсэн нэг өдрийн сурвалжлага орсон болно. Нэвтрүүлгээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн бүтэн өдрийн ажлын ерөнхий байдал, шүүх хуралдаан болон бусад үйл ажиллагаа, ажлын ачаалал, ахуй нөхцөл зэргийг бүхий л талаас нь тусган харуулахыг зорьсон.

Тус нэвтрүүлгийн давталт МҮОНТ-ийн “Монголын мэдээ” сувгаар 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 20 минутаас нэвтэрнэ.

Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.