Шүүгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо

2017 оны 03 сарын 17 1392

Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр болов. Хуралдаанаас Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэнг Монголын Шүүгчдийн холбооны тэргүүн болон Удирдах зөвлөлийн гишүүнээр улируулан ажиллуулахаар нэр дэвшүүллээ.

Мөн Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа, Д.Ганзориг нарыг сонголоо. Хуралдаанаас олонхийн санал авсан Д.Мөнхтуяа Монголын Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллахаар болов.