Улсын Дээд шүүхийн баг тамирчид Нийслэлийн шүүх байгуулагдсаны 90 жилийн ойд зориулсан спортын 6 төрөлт тэмцээнд амжилттай оролцон багийн дүнгээр тэргүүлж, цомын эзэн боллоо.
Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, даам, дартс, ширээний теннис гэсэн 6 төрлөөр явагдсан тэмцээнд нийт 11 баг хурд хүчээ сорин өрсөлдсөн юм.
Тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Улсын Дээд шүүхийн эмэгтэй баг тэргүүлж, 1-р байр эзэлсэн бол гар бөмбөгийн төрөлд эрэгтэй баг 2-р байр, эмэгтэй баг 3-р байрт тус тус шалгарав. Түүнчлэн Сагсан бөмбөгийн төрөлд Шилдэг эмэгтэй тоглогчын шагналыг шүүгчийн туслах-шинжээч И.Хажидмаа хүртлээ.
Мөн тэмцээний шатрын төрөлд Иргэний хэргийн хууль тогтоомж, практик ажил хариуцсан шинжээч Э.Энхжаргал тэргүүлж, 1-р байр, Ерөнхий шүүгчийн ажлын албаны дарга М.Дамирансүрэн 3-р байр, даамны төрөлд Эрүүгийн хэргийн танхимын шүүгчийн туслах-шинжээч Б.Володя 2-р байр тус тус эзэлжээ.