Иргэний эрх зүйн сургалт зохион байгуулж байна

2017 оны 05 сарын 25 664

Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлтэй хамтран иргэний эрх зүйн чиглэлээрх уламжлалт сургалтаа 2017 оны 5 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Сургалтыг ХБНГУ-ын Бавари мужийн Нюрнберг хотын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн шүүгч асан Ё.Кают удирдан явуулж байгаа бөгөөд иргэний эрх зүйн шүүгч-багш нар болон Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид хамрагдаж байгаа аж.

“Иргэний эрх зүй: Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүрэг ба иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр гаргах арга зүй” сэдвийн хүрээнд явагдаж байгаа тус сургалтын үеэр 2017 оны Иргэний эрх зүйн сургалтын гарын авлагын төслийг эцэслэн боловсруулах юм.