Эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнууллаа.

2017 оны 07 сарын 16 1741

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан шүүх, шүүхийн захиргааны байгууллагад олон жил, үр бүтээлтэй ажилласан Улсын дээд шүүхийн Тамгын газрын эрх зүйн онол, арга зүйн асуудал хариуцсан референт Ш.Даваадулам "Шүүхийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнууллаа.

Ш.Даваадулам нь мэргэжлээрээ 31 жил,  Улсын Дээд шүүхэд 25 дахь жилдээ ажиллаж байна. Шүүхийн байгууллагад ажиллах хугацаандаа эрүү, иргэний болон арбитрын хэрэг маргааныг анхан болон давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн талаарх судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Мөн хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, ялын бодлого оновчтой тодорхойлох талаар тайлбар, тойм, зөвлөмж боловсруулахад судалгаа хийж оролцжээ.