Зон Олны намын даргаар Г.Эрдэнэтөгсийг бүртгэлээ

2018 оны 05 сарын 14 1238

Зон Олны нам нь ээлжит Бага хурлаа  2018 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр  хуралдуулж, намын дарга П.Очирпүрэвийг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж, Г.Эрдэнэтөгсийг намын даргаар сонгосон ба шинээр сонгогдсон даргыг улсын бүртгэлд бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргажээ.

Улсын Дээд шүүх хүсэлтийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хэлэлцэж, намын даргыг шинээр сонгосон Зон Олны намын ажиллагаа Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуулийг зөрчөөгүй гэж үзэж, хүсэлтийг хангасан байна.