ЭМГЭНЭЛ

2019 оны 02 сарын 11 3335

БАЯРЫН ЧИМГЭЭ
/1971-2019/

     Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны ажил хариуцсан ахлах шинжээч Баярын Чимгээ 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.

     Б.Чимгээ нь 1971 онд Улаанбаатар хотод төрж, 1978-1988 онд Нийслэлийн 10 жилийн 57 дугаар дунд сургууль, 1995-1999 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг тус тус төгсчээ.

     Б.Чимгээ нь 1988-1994 онд Монгол Улсын Их Сургуульд лаборант, 2001-2003 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхэд нарийн бичгийн дарга, 2003 оноос Улсын Дээд шүүхийн Тамгын газарт шүүгчийн туслах-шинжээч, мэдээлэл лавлагааны ажил хариуцсан ахлах шинжээчээр тус тус ажиллаж байлаа.

     Тэрээр улсад 25 жил ажилласнаас Улсын Дээд шүүхэд 16 жилийн хөдөлмөр бүтээлээ зориулжээ.

     Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”, “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнаж байсан юм.

     Б.Чимгээгийн эгэл даруу, үнэнч нөхөрсөг, хөдөлмөрч зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

     Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР