УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД, ТЭДГЭЭРИЙН ӨМГӨӨЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД БУСАД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

2020 оны 05 сарын 06 726

Монгол Улсад коронавирус /COVID-19/-ын халдвар бүртгэгдэж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан, уг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Коронавируст (КОВИД-19) цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт цар тахлаас урьдчилан сэргийлэх, цар тахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, удирдлагыг нягтруулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, нэрвэгсдийг эмчлэх, хорио цээр, халдвар хамгаалал, хариу арга хэмжээний иж бүрэн дадлага сургуулийг Монгол Улсын Шадар сайдын 2020 оны 33 дугаар тушаал, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020 оны А/573 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2020 оны 133 дугаар албан бичгийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 08.00-18.00 цагийн хооронд зохион байгуулж, хорио цээрийн дэглэм тогтоож, иргэд болон авто машины хөдөлгөөн, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг бүрэн хязгаарласантай холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Улсын Дээд шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагаа бүрэн хязгаарлагдах болсоныг мэдэгдэж байна.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ
ОРОН ТООНЫ БУС ШТАБ