УЛСЫН ДЭЭД ШҮҮХЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ХЭРГИЙН ОРОЛЦОГЧИД, ТЭДГЭЭРИЙН ӨМГӨӨЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨГЧИД БУСАД ИРГЭД, БАЙГУУЛЛАГА, ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД

2020 оны 05 сарын 29 1094

Монгол Улсад коронавирус /COVID-19/-ын халдвар бүртгэгдэж, улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан, уг халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын Дээд шүүхийн шүүгчид мөн түүний Тамгын газрын ажилтнуудын ажиллах цагийн хуваарийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 06 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 10.00 цагаас 16.00 цаг /цайны цаг 12.30-13.30/-ийн хооронд болгон өөрчилж, ажлын тусгай горимд шилжүүлсэн болохыг мэдэгдэж байна.

 

 

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ
ОРОН ТООНЫ БУС ШТАБ