Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс Монголын үндэсний олон нийтийн телевизтэй хамтран бэлтгэдэг “Эрх зүйн хөтөч” теле сэтгүүлийн ээлжит дугаар өнөөдөр буюу 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 19 цаг 10 минутаас тус телевизээр нэвтэрнэ.
Энэ удаагийн дугаарт гэр бүлийн маргааны асуудлыг хөндсөн бөгөөд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгч Т.Энхжаргал оролцож, ярилцлага өгсөн болно. Мөн уг сэдвээр бэлдсэн зохиомж орсон. .
Та бүхэн нэвтрүүлгийг үзэж, санал бодлоо илэрхийлнэ үү.