Эрүүгийн хуулийн хэрэглээний талаар сургалт зохион байгуулав

2021 оны 02 сарын 10 1183

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимаас Шүүхийн ерөнхий зөвлөл, Ханнс Зайделийн сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтран “Эрүүгийн хуулийн хэрэглээ-2021” сургалтыг цахим хэлбэрээр 2021 оны 2 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Эрүүгийн хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэн хэвшүүлэх, хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эргэлзээтэй, тодорхой бус, тайлбар шаардсан эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэх, тайлбарлах, хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах дадал, чадвар олгох хандлагыг төлөвшүүлэх зорилготой уг сургалтад эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн 240 гаруй шүүгчид оролцов.

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид мөнгө угаах, авлига албан тушаалын, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргүүд, Эрүүгийн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай,  Зөрчлийн тухай, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудын болон Монгол Улсын олон улсын гэрээний хэрэглээ сэдвүүдээр  оролцогчдод хичээл заажээ.

Сургалтын сэдвийн хүрээнд хууль хэрэглээний тулгамдсан асуудлын талаар Улсын Дээд шүүх зөвлөмж гаргах бөгөөд зөвлөмжийг Ханнс Зайделийн сангийн “Эрх зүйн боловсролын академи” санхүүжүүлэн, эрүүгийн шүүгч нарын гарын авлага болгон хүргэх юм.