Бүртгэлийн хугацааг сунгах тухай

2021 оны 04 сарын 13 1033

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн хуралдаанаар “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлж, 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цагаас 4 дүгээр сарын 25-ны өдрийн 00.00 цаг хүртэл төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлаж, хорио цээрийн болон хязгаарлалтын дэглэмийг тогтоосонтой холбогдуулан 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нийтэд мэдээлсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний албан тушаалд нэрээ дэвшүүлэх бүртгэлийн хугацааг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 17.30 цаг хүртэл сунгаж  байгааг үүгээр мэдэгдэж байна.

 

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР

2021.04.13

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг ажлын цагаар 51-261544, 51-261747 дугаарын утсаар авах боломжтой.