ЭМГЭНЭЛ

2021 оны 05 сарын 12 1140

СОДНОМЫН БААСАНЦЭРЭН

  /1962-2021/

 

Монгол Улсын Дээд шүүхийн Тамгын газрын Техник, үйлчилгээний ажил хариуцсан ахлах шинжээч Содномын Баасанцэрэн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өвчний учир таалал төгсөж, бидэнд хүнд гарз учирлаа.

С.Баасанцэрэн нь 1962 онд Улаанбаатар хотод төрж, 1986 онд ОХУ-ын Новосибирск хотын Барилгын дээд сургуулийг төгсчээ.

Тэрээр 1979-1980 онд Зөвлөлтийн барилгын хоёрдугаар трестийн угсармал барилгын газарт мужаан, 1986-1988 онд Төмөр бетонон эдлэлийн заводод мастер, 1988-1992 онд Төмөр бетонон эдлэлийн заводод Ерөнхий инженер, 1992-2000 онд барилгын “Баянцагаан” ББХК-д инженер, 2001-2005 онд Улсын Дээд шүүхэд Хангамжийн асуудал хариуцсан менежер, 2006-2014 онд Улсын Дээд шүүхэд Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга, 2014 оны 12 дугаар сараас Улсын Дээд шүүхэд Техник, үйлчилгээний ажил хариуцсан ахлах шинжээчээр тус тус ажиллаж байлаа.  

С.Баасанцэрэн нь улсад 36 жил ажилласнаас Улсын Дээд шүүхэд 20 жилийн хөдөлмөр бүтээлээ зориулахдаа шүүхийн санхүү хангамжийг дээшлүүлэх, шүүхийн байр, хуралдааны танхимыг  барих, засварлах, техник хэрэгслээр хангах ажилд бодит хувь нэмрээ оруулсан юм.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медаль, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Улсын Дээд шүүхийн “Жуух бичиг”-ээр тус тус шагнасан билээ.

С.Баасанцэрэнгийн хөдөлмөрч нямбай, хүнлэг нөхөрсөг, эгэл даруу, алиа хошин зан чанар, элэгсэг дотно дүр төрх нь бидний зүрх сэтгэлд үүрд хоногшин үлдэх болно.

            Талийгаачийн гэр бүл, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.

 

           МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХ