Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно

2021 оны 10 сарын 12 684

Монгол Улсын дээд шүүхийн нийт  шүүгчийн хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр товлогдлоо.

Хуралдаанаар хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Ардчилсан намын хүсэлт болон Иргэний хэргийн танхимын саналаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах эсэх асуудлыг тус тус хэлэлцэнэ.