Худалдааны эрх зүйн ээлжит сургалт явагдаж байна

2014 оны 03 сарын 25 2418

Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий Зөвлөл,  Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийн ээлжит сургалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн сургалтын танхимд 2014 оны 3 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд явагдаж байна. Уг сургалтад Улсын Дээд шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн цэцийн гишүүд  болон худалдааны эрх зүйн шүүгч-багшаар бэлтгэгдэж буй  шүүгчид хамрагдаж байгаа аж.

Сургалтад олон улсын багш, мэргэжилтнүүд Хувь нийлүүлэгчийн эрх, Даатгалын салбарын маргаан, Зээлдүүлэгчийн эрх, Өрсөлдөөний эрх зүй, Дампуурлын эрх зүй гэсэн сэдвүүдээр  хичээл зааж байна.

Дашрамд дурдахад шүүгч-багш нар сүүлийн 10 жилд шийдвэрлэгдсэн иргэн, захиргааны хэргийн шийдвэрүүд, олон улсын туршлага зэрэг дээр үндэслэн дээр дурдсан 5 сэдвээр гарын авлага боловсруулж, иргэн, захиргааны хэргийн 200 орчим шүүгчдэд 2014 оны 6 дугаар сард сургалт явуулах ажээ.