Нийт шүүгчийн хуралдааныг хойшлуулав

2022 оны 01 сарын 11 416

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр товлон зарласан.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан нь нийт шүүгчийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцогддог бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаанаар бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон тул уг хуралдааныг хойшлууллаа.