Уулзалт-ярилцлага зохион байгуулж байна

2015 оны 06 сарын 08 2661

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг 2015 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уулзалт-ярилцлага өнөөдөр иргэний эрх зүйн сэдвээр эхэлсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгчид удирдан явууллаа.

Энэ үеэр Шүүхийн багц хууль, үзэл баримтлал, хэрэгжилт, зохиосон ажил, хүрсэн үр дүн, ач холбогдол, 2014, 2015 оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагаа, алдаа зөрчлийн тойм, Иргэний хэргийн танхимын шүүн таслах ажиллагааны талаар баримталж буй бодлого, Хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал, ИХШХШТХ-д орсон өөрчлөлт болон бусад асуудлаар шүүгчид мэдээлэл сонсож, харилцан ярилцсан байна.

Уулзалт-ярилцлагад Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхүүд, Сум дундын 23 дугаар шүүхийн нийт 70 шахам шүүгч оролцов.

Уулзалт-ярилцлага эрүүгийн эрх зүй, захиргааны эрх зүйн сэдвээр үргэлжилнэ.