Тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

2017 оны 07 сарын 05 1036

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын зарим ажилтнуудын Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2017 оны 7 дугаар сарын 5-ны өдөр боллоо.

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын даргын туслах-шинжээч А.Эрдэнэт, Шүүгчийн туслах-шинжээч И.Хажидмаа , Шүүн таслах ажиллагааны аюулгүй байдал хариуцсан шинжээч Г.Хэрлэнчимэг нар эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, албан үүргээ үнэнч шударга биелүүлэхээ тангараглав.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн залууст хамт олон нь баяр хүргэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв төрийн албанд үр дүнтэй ажиллаж, эцэг эхийнхээ нэрийг сайнаар дуудуулж явахыг ерөөлөө.