“Нийт шүүгчийн чуулган”-ы талаар Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа ярилцлага өглөө.

2021 оны 08 сарын 26 709

Нийт шүүгчийн чуулган”-ыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Eagle” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт ярилцлага өгснийг хүлээн авч үзнэ үү.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчийн чуулганыг хоёр жил тутам зохион байгуулахаар заасан. Нийт шүүгчийн чуулганыг мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.9-д зааснаар Улсын дээд шүүхийн зөвлөгөөнөөс сонгосон хоёр, Нийслэлийн эрүү, иргэний болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн зөвлөгөөн тус бүрээс сонгосон нэг, дүүргийн анхан шатны шүүхээс шүүгчээр хамгийн олон жил ажилласан хоёр шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөл дотроосоо сонгосон хоёр гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулахаар хуульчилсан юм.