Тогтоолын дэлгэрэнгүй

s
Шийдвэрийн төрөл Шүүх хуралдааны тогтоол
Огноо 2016-06-27
Дугаар 233
Хэргийн индекс 128/2015/0694/з
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Лхүндэвийн Атарцэцэг
Нэхэмжлэгч "Мон дулаан трейд" ХХК
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар
Хариуцагчийн төрөл улсын хяналт шалгалтын болон захиргааны хяналтын байгууллага, тэдгээрийн хянан шалгагч, байцаагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Татвар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Тогтоол:

“Мондулаан трейд” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий, Д.Цэцэгсүрэн, хариуцагч Ш.Цогзолмаа, Т.Баасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттогтох нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлалтай, “Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захира Ш.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Бернапартнер” ХХК-тай ашигт малтмалын хайгуулын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээний ажлын гүйцэтгэлд төлөх хөлсийг тухайн компанитай харилцан тохиролцсоны дагуу шатахуунаар төлсөн болно. Өөрөөр хэлбэл, тус компани 27.521.091,8 төгрөгийн шатахууныг борлуулаагүй, харин ажлын хөлсний төлбөрийн хэлбэрээр компанид шилжүүлсэн болно.

Иймээс бусад этгээдэд төлсөн ажлын хөлс нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дээрх заалтуудад заасан албан татвар ногдуулах үйл ажиллагааны орлогод тооцогдох хууль зүйн үндэслэлгүй болно.

Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт “2012 онд 8.724.332,3 төгрөгийн, 2013 онд 60.326.075,4 төгрөгийн нийт 69.050.407,7 төгрөгийн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.7-д “зах зээлийн хүү”, мөн хуулийн 14 дүгээр зүйлд “албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардалд хамрах зээлийн хүү” 14.1-д “...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. Эдгээр зээлийн зориулалт нь тус компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-тай хамтран авсан боловч “Мондулаан трейд” ХХК нь дангаар  ашигласан тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг зөрчөөгүй болно.

Тус компанийн ашигт малтмалын ашиглалтын талбайн зааг дотор байсан иргэн Д.Үүрийнбаярын өвөлжөөний нөхөн төлбөрт төлсөн төлбөр нь компанийн гэм буруутай үйл ажиллагаатай хамааралгүй бөгөөд харилцан тохиролцож бусдад олгосон нөхөн төлбөр тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12.8.2 дах заалтыг зөрчөөгүй.

Мөн 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А тусгай зөвшөөрлийг “Т and Ch” ХХК-иас шилжүүлэн авахдаа Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу дээрх тусгай зөвшөөрөлтэй талбайн уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдан авсан.

Тодруулбал, Ашигт малтмалын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг худалдан аваагүй юм. Иймд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан эрх борлуулсаны орлогын албан татвар ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн захирал Ш.Лхамсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар нийт 233.147.873.3 төгрөгийн торгууль, 16.365,1 төгрөгийн хүү, 257.932.745,3 төгрөгийн алданги төлүүлэхээр тогтоосон нь Улсын Их Хурлын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах үндэслэлтэй байна.

Иймд, татварын улсын байцаагчийн 2014 оны 210003887 дугаар актаар тогтоосон торгууль, хүү, алданги төлүүлэх зөрчлийг дээрх Өршөөлийн тухай хуульд хамруулан хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Мөн Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоож, нөхөн ногдуулсан 450.151.311,0 төгрөгийн үндсэн татварын төлбөр нь 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2.1-д заасан заалтад хамруулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг буюу нийт 285.499.835,0 төгрөгийн нөхөн татвар, 85.649.950,5 төгрөгийн торгууль, 133.341.226,2 алдангийг ногдуулсаныг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрч, хүчингүй болгуулж өгнө үү.

Татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгээс бусад заалтаар ногдуулсан нийт 147.497.925,8 төгрөгийн торгууль, 124.591.519,1 төгрөгийн алданги, 16.365,1 төгрөгийн хүүг өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан уг хариуцлагаас чөлөөлж өгнө үү.

Актын тогтоох хэсгийн 1.3, 1.6, 1.10 дах заалт болон 1.7 дах заалтын бусдад олгосон 20.000.000,0 төгрөгийн төлбөрт татвар ногдуулахтай холбоотой хэсгийг бусад заалтаар нөхөн ногдуулсан 450.151.311,2 төгрөгийн татварын төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж, тайлбар гаргаж байна. Үүнд: 1. Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт заасан 2012 онд 8.724.332.0 төгрөгийн өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй зээлийн хүүгийн зардлыг илүү тооцож, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан” гэх хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд харуулах гэж өөрчлөх,

2. Актын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулах хэсэгт тооцогдсон хүү, алданги, торгуулийг хүчингүй болгуулах гэж өөрчилжээ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Татварын улсын байцаагчийн 210003883 актын үндэслэх хэсгийн 3 дугаарт “Мондулаан трейд” ХХК нь “Бернапартнер” ХХК-нд төлөх өрмийн ажлын гүйцэтгэлийн хөлсний нэг хэсгийг нь түүхий эд материал буюу шатахуунаар төлсөн нь өглөгийн журналын тооцоолол болон хоёр компанийн хороонд хийгдсэн гэрээний гүйцэтгэл дүгнэсэн актаас харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ нь арилжааны гэрээний үйл ажиллагаа гэж үзээд 2012 онд 4.826.359,8 төгрөгийн, 2013 онд 22.694.732,0 төгрөгийн нийт 27.521.091,8 төгрөгийн шатахууны борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татварын төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно”, 7.3.1-д “үйл ажиллагааны орлого”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.1-д “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 6 дугаарт: Тус компани нь Хаан банкнаас зээл авахдаа хамтран үүрэг гүйцэтгэгчээр “Нүүдэлчин групп” ХХК болон “Хишигтэн нүүдэлчин” ХХК, ШБ74042479 регистрийн дугаартай Шүхэрт овогтой Лхамсүрэн нарыг оролцуулан зээл авсан.

Дээрх хамтран үүрэг гүйцэтгэгчээр орсон компаниуд нь тус тусдаа бие даасан хуулийн этгээд бөгөөд харьяалагддаг татварын албандаа тус тусдаа тайлангаа гаргаж өгдөг. “Мондулаан трейд” ХХК нь Хаан банкнаас авсан зээлээ өөрийн үйл ажиллагаанд ашиглаагүй, “Хишигтэн нүүдэлчин” компанийн үйл ажиллагаа болох үхрийн фермерийн үйл ажиллагаанд зарцуулсан мөртлөө 2012 онд 8.724.332,3 төгрөгийн, 2013 онд 60.326.075,4 төгрөгийн нийт 69.050.407,7 төгрөгийн зээлийн хүүгийн зардлыг илүү тооцон, татвар ногдох орлогоос хасч, татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцсон үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно”, 12.1.7-д зээлийн хүү, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “...үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 7 дугаарт: “Мондулаан трейд” ХХК нь 2013 онд олборлолтын бүс дэх өвөлжөөний нөхөн төлбөрт иргэн Д.Үүрийнтуяад шилжүүлсэн 20.000.000,0 төгрөгийн орлогоос Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй байж татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана”, 12.8.2-т “Албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн.

Актын үндэслэх хэсгийн 10 дугаарт: “Мондулаан трейд” ХХК нь 2010 онд ашигт малтмалын ашиглалтын 332А, 379А, 397А дугаар тусгай зөвшөөрлийг “Ти энд Чи” ХХК-иас худалдан авахдаа ямар нэгэн хөрөнгийн хамт худалдаж аваагүй бөгөөд тус компани нь “Ти энд Чи” ХХК-д шилжүүлсэн орлогоос Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу албан татварыг суутган авч, төсөвт төлөөгүй тул Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно”, 8.1.2-т “Эрх борлуулсны орлого”, 8.2-т “эрх борлуулсаны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлсэнээс олсон орлогыг хамааруулна”, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д “Дараах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо албан татвар ногдуулах тухай орлого тус бүрийн нийт дүнгээр тооцно”, 16.3.5-д “эрх борлуулсны орлого”, 17 дугаар зүйлийн 17.2-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна”, 17.2.7-д “эрх борлуулсаны орлогод 30 хувиар” гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Т.Баасан. Ш.Цогзолмаа нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан тайлбартаа: Дээрх актын бүх нөхөн татвар, алданги, хүү, торгууль нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон өршөөлийн тухай хуульд хамрагдах боломжгүй юм. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд “бусад зүйл”, 6.4-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг Засгийн газар батална”, Засгийн газрын 2015 оны 348 дугаар тогтоолоор батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжүүлэх журмын 2.1.1-д “нуун дарагдуулсан” гэж хувь хүн, хуулийн этгээд хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д заасны дагуу 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мэдүүлэх, бүртгүүлэх, тайлагнах үүргээ биелүүлээгүйн улмаас холбогдох албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн байхыг ойлгох бөгөөд энэ нь холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны аливаа хяналт шалгалтаар тогтоогдоогүй байх гэж заасны дагуу хяналт шалгалтаар ногдуулсан төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.8.2, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т тус бүр заасныг баримтлан нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хангаж, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.3, 1.6, 1.7 дахь хэсгээр ногдуулсан нөхөн татвар 26.961.787,34 төгрөг, торгууль 8.088.537,6 төгрөг, алданги 4.443.512,2 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д тус тус заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актын 1.10 дахь хэсгээр нөхөн татвар 256.356.960,0, торгууль 76.907.088,0, алданги 128.178.480,0 төгрөг ногдуулсныг нотлох баримтад тулгуурлан шалгасны үндсэн дээр дахин шинэ акт гартал түдгэлзүүлж,

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-т тус тус заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нарын тогтоосон 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар торгууль 148.152.250,7 төгрөг, алданги 125.310.753,1 төгрөг, хүү 16.365.1 төгрөг төлүүлэхээр ногдуулсныг өршөөн хэлтрүүлж,

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Мондулаан трейд” ХХК-ийн “Актын үлдэх нөхөн ногдуулсан татвар 449.332.398,86 төгрөгийн төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн үйлчлэлд хамруулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн:

“1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 12 дугаар зүйлийн 12.8.2, 14 дүгээр зүйлийн 14.1,16 дугаар зүйлийн 16.3.5, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5, Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6, 29 дүгээр зүйлийн 29.1.5, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3-д зааснаар “Мондулаан трейд” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоосон төлбөрөөс 13,004,600 төгрөгийн нөхөн татвар, 80,471,169.9 төгрөгийн торгууль, 130,252,987.2 төгрөгийн алданги, нийт 223,728,757.1 төгрөгийн төлбөрийг багасган, актаар тогтоосон төлбөрийг 722,646,546.2 төгрөгийн нөхөн татвар, 152,676,706.1 төгрөгийн торгууль, 127,679,758.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 1.003.019.375.5 төгрөгөөр тогтоосугай” гэж, 3 дахь заалтыг:

“2. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан “Мондулаан трейд” ХХК-ийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар актаар тогтоосон 152,676,706.1 төгрөгийн торгууль, 127,679,758.1 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү, нийт 1.003.019.375.5 төгрөгийн төлбөр төлөх хариуцлагаас өршөөж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 4, 5 дахь дугаарыг 3, 4 болгон тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бат-Өлзий хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1-3-т заасны дагуу нотлох баримтыг зөв үнэлэлгүй хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгч, хавтаст хэрэгт авагдаж, анхан шатны шүүх хуралдаанд судлагдсан “Мондулаан трейд” ХХК-ийн мөнгөн гүйлгээний харилцах дансны хуулгуудаар нэхэмжпэгчийн ХААН банкнаас зээлж авсан 1,800,000, 000 төгрөг 2013 оны 9 сарын 30-ны өдөр тус компанийн харилцах дансанд орж, “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК, цалин, НӨАТ, Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын сангийн дансанд нийтдээ мөн дүнгээрэээ шилжин орсон болохыг “зориулалтын дагуу уг зээлээ ашиглалгүй, өр төлбөрөө барагдуулах зэргээр зарцуулсан болох нь Харилцагчийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд гэж анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг зөв үнэлсэн байхад давж заалдах шатны шүүх үгүйсгэж “Нэхэмжлэгч нь ХААН банкнаас бусадтай хамтран авсан зээлээ өөрийн үндсэн үйл ажиллагаанд ашиглаагүй, харин “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн фермийн үйл ажиллагаанд зарцуулсан ...” гэж үзсэн боловч ямар нотолгоонд үндэслэж байгаа болохоо заагаагүй байна.

Уг зээлийг “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн үйл ажиллагаанд ашиглаагүй тул уг мөнгөөр үхрийн фермийн төслийг санхүүжүүлсэн гэсэн ямар нэг нотлох баримт байхгүй болно. Харин хариуцагч тал “Мондулаан трейд” ХХК нь уг зээл, түүний хүүгийн төлөлтий' харилцах дансанд “фермийн зээл” гэж бичилт хийсэн” гэсэн тайлбар, үндэслэл гаргада- боловч энэ нь уг зээлийг “Хишигтэн нүүдэлчин” ХХК-д ашигласан гэсэн хэрэг биш бөгее- бусад зээлээс ялгахын тулд зээлийнх нь нэрээр тэмдэглэж хийсэн бичилт юм.

Давж заалдах шатны шүүх ““Мондулаан трейд” ХХК-ийг фермерийн үйл ажиллагаа явуулдаггүй, .. тул уг зээлийн хүүгийн зардлыг албан татвар ногдох орлогоос хасах үндэслэлгүй” гэж хууль буруу тайлбарлаж хэрэглэжээ.

Уг зээлийн зориулалт нь тус компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй, “Хишигтэн нүүдэлчин” ХХК-тай хамтран авсан нь үнэн боловч “Мондулаан трейд” ХХК дангаар ашиглаж, түүний үндсэн үйл ажиллагаанд зарцуулагдсан тул Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14.1-д заасныг зөрчөөгүй юм.

Тодруулбал, ямар зориулалт, нөхцөлтэй зээл байсан нь ач холбогдолгүй, өөрийн үндсэн ба туслах үйл ажиллагаанд ашиглаж, өөрөө хүүг нь төлсөн бол хүүгийн төлбөр нь зардалд тооцогдоно. Харин эсрэгээр уг зээлийн хүүгийн зардлыг “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн бүртгэлд тусгасан бол татварын болон нягтлан бодох бүртгэлийн бүх хууль зөрчигдөх болно.

Аж ахуйн нэгийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг нь “үндсэн болон туслах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авахааас өөрөөр ашигласан зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцохгүй” гэсэн агуулгатай гэж ойлгогдож байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, баримт бичгийн хамт худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно.” гэж заасныг “тусгай зөвшөөрөл буюу ашигт малтмал ашиглах эрхээ ... борлуулсан гэж үзнэ” гэж буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсэгт хоёр төрлийн хөрөнгийн шилжилттэй холбоотой буюу нэгдүгээрт, уурхай, түүний тоног төхөөрөмж, баримт бичиг зэргийг худалдах хоёрдугаарт, тусгай зөвшөөрлийг шилжүүлэх гэсэн өөр төрлийн харилцааг зохицуулжээ. Татварын харилцааны үүднээс авч үзвэл эхний харилцаа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан хөрөнгө борлуулсны орлогод, хоёр дахь хэсгийн харилцаа нь мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан үйл ажиллагааны орлогод хамаарч байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийн зохицуулалтаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг дангаар нь худалдан борлуулахыг зөвшөөрөөгүй байна. Харин тухайн тусгай зөвшөөрөлтэй хамаарал бүхий хуульд нэрлэн заасан хөрөнгийг худалдан борлуулсан нөхцөлд уг тусгай зөвшөөрлийг дагалдуулан шилжүүлж болохыг зөвшөөрчээ.

Эрх зүйн хувьд тодорхой эрхийн агуулгыг эд хөрөнгөөр шууд тодорхойлох боломжгүй юм. Учир нь ашигт малтмал ашиглах эрхийн агуулга бол, ашигт малтмалын тухай хуулийн 4.7.1-т зааснаар ашигт малтмалын ашиглах, олборлосон бүтээгдхүүнийг борлуулах, хайгуул хийх боломж, үйл ажиллагаа юм. Тиймээс уурхай, түүний тоног төхөөрөмж, бичиг баримт, мэдээлэл зэрэг нь уг эрхийн агуулгаас салангид зүйлс бөгөөд иргэний хуульд заасан эд юмсын бүрдэл хэсэг, салгаж үл болох эрх зэрэг ойлголтын алинд ч үл хамаарна. Тусгай зөвшөөрлийн эрх нь тодорхой хөрөнгөөс үл хамааран оршино. Иймд хуульд шууд заагаагүй бол өөр хоорондоо салангид хөрөнгө ба эрхийн иргэний гүйлгээний харилцааг нэгтгэн татвар ногдуулж болохгүй.

Харин тусгай зөвшөөрлийг нэгэнт худалдан борлуулахыг зөвшөөрөөгүй учир түүнийг уурхайн эд хөрөнгө, баримт бичгийг дагалдуулан шилжүүлэх үед дахин үнэ тогтоох, татвар ногдуулахыг шаардаагүй байна.

Татварын улсын байцаагч нар татвар ногдох орлогыг буруу тодорхойлсон. Хөрөнгө борлуулсны албан татвар нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 16 дугаар зүйлийн 16.1-т зааснаас борлуулалтын орлогын дүнгээс тооцогдох ёстой. Нэхэмжлэгч тал “Мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу “Ти энд Чи” ХХК-д 300,000 ам.доллартай тэнцэх 430,0664,000 төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд өөр төлбөр төлөөгүй. Иймээс “Ти энд Чи” ХХК тухайн хэлцлээр манай компаниас дээрхээс өөр орлого олоогүй болно.

Харин эдгээр тусгай зөвшөөрлийг манай компанийн санхүүгийн тайлангийн эдийн бус хөрөнгийн хэсэгт 854,000,000 төгрөгөөр үнэлж бичилт хийсэн нь борлуулалтын дүнтэй шууд хамааралгүй, хөрөнгийн үнэлгээний буюу өөр асуудал юм. Хөрөнгийн үнэлгээ нь тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой худалдан авалтын төлбөр, орд газрын нөөц нэмэгдүүлэх зорилгоор хийсэн хайгуулын ажлын зардал зэргээс бүрдэж байгаа. Мөн нийт гаргасан зардлын тодорхой хэсгийг үйл ажиллагааны зардлын хэсэгт үлдээсэн тул нийт дүн зөрүүтэй мэт харагдсан болно. Иймд дүнгээс татвар тооцох үндэслэлгүй, мөн энэ дүн нь тухайн татварыг тодорхойлоход хууль зүйн ач холбогдогүй тул бичилт зөв эсэх, дүн нь тохи:- байгаа эсэх нь “Ти энд Чи” ХХК-ийн татвар ногдох орлогыг тодорхойлоход хамааралгүй болно.

Татварын улсын байцаагч нарын гаргасан 210003887 тоот актын 1.10 дахь заалтаас татвар нөхөн ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Мөн хуулийн 11.3.4-т зааснаар Хөөн хэлэлцэх хугацааг татвар төлөх ёстой өдрийн дараагийн ажлын өдрөөс тооцно. Эдгээр үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн 2016 оны 298 тоот магадлалын зарим хэсэг үндэслэлгүй бөгөөд хуульд нийцээгүй байх тул уг магадлалын үндэслэх хэсгийн 2, 4 дэх хэсгийг зөвтгөж, тогтоох хэсгийн 1 ба 2 дахь заалтаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 139 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулсан хэсгийг, мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 139 тоот шийдвэрийн 2 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, татварын улсын байцаагч Ш.Цогцолмаа, Т.Баасан нарт холбогдох 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 тоот татварын актын 1.10 дахь заалтаар ногдуулсан 256,356,960.0 нөхөн татвар, 76,907.088.0 төгрөгийн торгууль, 128,178,480.0 төгрөгийн алданги ногдуулсан хэсгийг илт хууль бусад тооцон хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Мондулаан трейд” ХХК нь ‘'Бернапартнер” ХХК-тай “Өрмийн ажил гүйцэтгэх гэрээ” хийж, гэрээний ажлын хөлсний нэг хэсгийг мөнгөөр, үлдэх хэсгийг түүхий эд материал буюу шатахуунаар төлсөн. Энэ нь тухайн компанийн нягтлан бодох бүртгэлийн өглөгийн журналын бичилт болон хоёр компанийн хооронд хийгдсэн гэрээний гүйцэтгэл дүгнэсэн актаар нотлогдож байгаа.

Шүүх тус компанийг шатахуун борлуулсан гэж үзсэн тохиолдолд шатахууныг борлуулсан компанитай ямар нэг гэрээ, хэлцэл хийсний үндсэн дээр шатахууныг хүлээн авч борлуулсанаар орлого олсоныг болон шатахуун борлуулагч компаниас хүлээн авсан шатахуун нь орлого мөн эсэхийг тогтоож, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийлгүйгээр тухайн компаниас гаргах ёстой зардал буюу ажлын хөлсөнд тооцож өгсөн шатахууныг, шатахуун борлуулсан хэмээн үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

“Мондулаан трейд” ХХК нь “Бернапартнер” ХХК-ийн хөлсөнд өгсөн шатахууныг тус компанийн оператор компани болох “Уул уурхайн үндэсннй олборлогч” ХХК-ийн шатахуун түгээх станцаас олгосон. Ажлын хөлсөнд хүлээн авсан шатахууны үнийг “Мондулаан трейд” ХХК нь “Бернапартнер” ХХК-ийн хооронд гэрээ дүгнэсэн актад оруулан суутган тооцсон байна. Мөн “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК нь “Бернапартнер” компанид өгсөн шатахууны үнийг “Мондулаан трейд” ХХК-иас авах авлагад оруулан тооцсон. Дээрх тооцоо нь байгууллагын өглөг, авлагын тооцооны дэлгэрэнгүй журналаар нотлогдоно.

Дээрх 2 компанийн хооронд хийгдсэн ажил гүйлгээ нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл “Албан татвар ногдох орлого”-ийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдоно:, 7.3.1. уйл ажиллагааны орлого;, мөн хуулийн 8 дугаар зүйл "Үйл ажиллагааны орлого”-ийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод албан татвар ногдоно:, 8.1.1. үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасанд хамаарагдахаар байна.

“Мондулаан трейд” ХХК нь 2013 онд Д.Үүрийнбаярт өвөлжөөний “түрээсийн төлбөр” гэсэн утгатайгаар мөнгө шилжүүлсэн бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн дагуу суутгагчийн үүрэггүй. Бодит байдал дээр тус компанийн тусгай зөвшөөрөлтэй ашиглалтын талбайд иргэн Д.Үүрийнбаярын өвөлжөө байсан байна. Уг өвөлжөөг олборлолтын бүсээс гаргахын тулд иргэн Д.Үүрийнбаяртай харилцан тохиролцож, 20,000,000.00 сая төгрөг шилжүүлсэн. Уг шилжүүлсэн орлого нь тухайн иргэний өвөлжөөний нөхөн төлбөр болохоос биш тухайн компани өвөлжөөг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа асуудал биш. Энэхүү ажил гүйлгээг тус компани нь "олборлолтын бүс дэх өвөлжөөний нөхөн төлбөрийн зардал” гэж бүртгэсэн бөгөөд энэ нь дансны дэлгэрэнгүй журнал, гадна харилцагч хувь хүн, урьдчилж төлсөн зардал, тооцоо-МNТ, ББӨ- Бусад зардал дансны ажил гүйлгээний бичилтээр нотлогдож байгаа болно.

Иргэн Д.Үүрийнбаяр нь өвөлжөөгөө түрээслэсэн бол уг өвөлжөөний газрын эзэмшил өөрт нь хадгалагдана. Харин өвөлжөөний нөхөн төлбөр авсан бол тухайн газрын эзэмшил “Мондулаан трейд” компанийн эзэмшилд шилжиж байгаагаар ойлгогдож байна. Иймээс Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйл “Албан татвар ногдох орлогоос хасагдах зардал”-ийн 12.8-д “Дор дурдсан зардал албан татвар ногдох орлогоос үл хасагдана: 12.8.2. албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр.” гэж заасан нь малчны өвөлжөө байсаар байтал тухайн өвөлжөөг оруулан тусгай зөвшөөрөл олгосон нь бусдад учруулсан хохирол гэж үзэхээр байна. Учир нь малчны өвөлжөө байрласан эзэмшилд тусгай зөвшөөрөл олгоогүй бол малчин тав тух алдахгүй, өвөлжөөгөө нүүлгэх, малаа өөр газар бэлчээрлүүлэх шаардлага гарахгүй байсан.

Магадлалын тогтоох хэсгийн 2-д заасныг тооцооллын хэсгийг залруулах үндэслэлтэй гэж үзэж байна.

“Мондулаан трейд” ХХК нь Татварын улсын байцаагчийн 210003887 дугаар актын тогтоох хэсгийн 7-д заасан зөрчлийн 2013 онд хамаарагдах хэсэгт гомдол гаргасан. Гэтэл шүүх магадлалдаа 2012 оны маргаан үүсгээгүй зөрчлийг оруулан шийдвэрлэсэн байна. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.3-д заасныг баримтлан ... 210003887 дугаар актаар тогтоосон ... нийт 1,003,019,375.50 төгрөгийн гэснийг 280,372,829.30 төгрөгийн гэж залруулах гэжээ.

ХЯНАВАЛ:

Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч Ш.Цогзолмаа, Т.Баасан нар “Мондулаан трейд” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-нээс 2013 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж нийт 4,078,863,827.1 төгрөгийн зөрчилд 735,651,146.2 төгрөгийн нөхөн татвар, 233,147,876.3 төгрөгийн торгууль, 257,932,745.3 төгрөгийн алданги, 16,365.1 төгрөгийн хүү бүгд 1,226,748,132.9 төгрөгийн төлбөр ногдуулан, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 210003887 дугаар акт үйлджээ. 

Дээрх актын зарим зөрчилд ногдуулсан төлбөрийг эс зөвшөөрч “Мондулаан трейд” ХХК-ийн гаргасан гомдлоор Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл уг актыг хянаж, хэвээр үлдээсэн байна.

Нэхэмжлэгч нь тухайн маргаан бүхий актын 1.3, 1.6, 1.7, 1.10 дахь хэсгүүдийг хүчингүй болгуулах, мөн актаар ногдуулсан хүү, алданги, торгууль нийт 491,096,986.7 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд, нөхөн ногдуулсан 450,151,311.0 төгрөгийн үндсэн татварын төлбөрийг  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2.1-д заасан заалтад тус тус хамруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай хүчингүй болгуулахыг хүссэн  актын дээрх 1.3, 1.6, 1.7, 1.10 дахь хэсгүүдээр нөхөн татвар 285,499.835 төгрөг, торгууль 85,649.951 төгрөг, алданги 133,341.226 төгрөг, нийт төлбөр 504,491.012 төгрөгийг төлүүлэхээр тогтоосон байна. 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, актын холбогдох заалтаар ногдуулсан төлбөрийг хэрэгсэхгүй болгосон, мөн зарим зөрчлийг дахин нягтлан шалгаж, шинэ акт гаргах хүртэл холбогдох заалтыг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргаанд хамаарал бүхий хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн алдааг зөвтгөн, шүүхийн шийвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх боловч, шийдвэрт хамааралтай төлбөрийг буруу тооцож, дүгнэлтээсээ зөрүүтэй шийдвэр гаргасан байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч,  хариуцагч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэл тус бүрээр хяналтын шатны шүүхээс доорх дүгнэлтийг хийж байна.

Нэхэмжлэгч нь актын 1.6, 1.10 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч нь актын 1.3 болон 1.7 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магдалалыг тус тус эс зөвшөөрч гомдол гаргажээ.

Үүнээс гадна хариуцагч гомдолдоо магадлалд төлбөрийн тооцоог буруу заасныг зөвтгөхийг хүссэн байна. 

1. нэхэмжлэгчийн гомдлын тухайд.

Актын 1.6 дахь заалтаар төлбөр ногдуулсан талаар,

“Мондулаан трейд”ХХК нь Хаан банкнаас бусадтай хамтран авсан зээлийн хүүгийн зардлыг татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцсон нь буруу юм.

Учир нь, уг зээлийг мах, сүүний чиглэлийн үхрийн фермерийн төслийн зориулалтаар авсан, зээл нь “Хишигтэн нүүдэлчин” ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсанаас үзвэл, энэ зээлтэй холбогдож гарсан зээлийн хүүгийн зардлыг тухайн зээлийг өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан “Хишигтэн нүүдэлчин” ХХК зээлийн хүүгийн зардлаар бүртгэж тайлагнахаар байжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “... үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэх, түүнчлэн эд хөрөнгө худалдан авах зорилгоор авсан зээлийн хүүгийн төлбөрийг албан татвар ногдох орлогоос хасч тооцно” гэж заасныг үндэслэн дээрх зөрчилд төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй.

“Мондулаан трейд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “ашигт малтмалын ашиглалт, ...” гэж үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг заасан байх бөгөөд “фермерийн үйл ажиллагаа” нь нэхэмжлэгчийн үндсэн болох туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээний аль алинд нь хамаарахгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.

Аж ахуйн нэгжийн авсан зээлийн зориулалт нь түүний үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил үйлчилгээ эрхлэхэд зориулагдсан нөхцөлд тухайн зээлийн хүүгийн төлбөр нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдохыг дээрх хуульд тодорхой заажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь уг зээлийн зориулалт нь түүний үндсэн үйл ажиллагаанд хамааралгүйг зөвшөөрч байгаа атлаа “... ямар зориулалт, нөхцөлтэй байсан нь ач холбогдолтой биш, харин зээлийг өөрийн үндсэн болон туслах үйл ажиллагаанд ашигласан байх нь чухал ...” гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

- Актын 1.10 дахь заалтын талаар:

“Т энд Ч” ХХК болон “Мондулаан трейд” ХХК-ийн хооронд байгуулсан “Ашигт малтмалын бэлтгэгдсэн нөөц мэдээ, мэдээлэл худалдан авах гэрээгээр ашигт малтмалын ашиглалтын 3 тусгай зөвшөөрөлтэй холбогдох эд хөрөнгө, мэдээллийг худалдах, худалдан авахаар тохиролцож, гэрээний үнийг 300,000.0 ам.доллар байхаар заасан байна.

Дээрх гэрээний дагуу ашиглалтын 3 тусгай зөвшөөрөл “Мондулаан трейд” ХХК-ийн нэр дээр шилжсэнээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, 17 дугаар зүйлийн 17.2.7, 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар эрх борлуулсны орлогод татвар ногдуулж суутган төлөх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчид хариуцлага тооцсон татварын улсын байцаагчийн акт зөв талаар давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүний олонхи дүгнэлээ.    

Харин гэрээний үнийн дүн 300,000.0 ам.доллар /430644.000 төгрөг/ болох нь тодорхой маргаангүй байхад татварын улсын байцаагчид энэ зөрчилд тооцох төлбөрийн хэмжээг санхүүгийн тайлангийн эдийн бус хөрөнгийн хэсэгт бичигдсэн 854,000.000  төгрөгөөс тооцож, 256,356.960 төгрөгийн нөхөн татвар, 76,907,088.0 төгрөгийн торгууль, 128,178.480 төгрөгийн алданги нийт 461,442.528 төгрөгийн төлбөр ногдуулсан нь буруу болжээ.

Иймд, энэ зөрчилд Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай 17 дугаар зүйлийн 17.2.7-д заасныг үндэслэн 430,644.000 төгрөгийн 30 хувиар тооцож, 129,193,200 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэх нь зөв байна.

2. Хариуцагчийн гомдлын тухайд.

Актын 1.3 дахь заалтын талаар:

Нэхэмжлэгч “Мондулаан трейд”ХХК болон “Бернапартнер” ХХК-ийн хооронд байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний ажлын гүйцэтгэлийн үнийг гэрээний талууд харилцан тохиролцсоноор шатахуунаар төлж барагдуулжээ.

“Мондулаан трейд” ХХК нь бусдаас шатахуун худалдан аваагүй, борлуулаагүй, зөвхөн “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК-ийн шатахуун түгээх станцаас  “Бернапартнер” ХХК-ийн авсан шатахууны үнийг төлсөн, энэ нь гэрээний ажлын хөлс болох нь тогтоогдож байх тул энэ нь “шатахуун борлуулсан орлого” биш гэж үзнэ.

Иймд актын 1.3 дахь заалтаар шатахуун борлуулалтын орлогод татвар ногдуулаагүй нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Албан татвар төлөгчийн дараах төрлийн орлогод албан татвар ногдуулна, 7.3.1-д үйл ажиллагааны орлого”, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараах орлогод татвар ногдоно, 8.1.1-д үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” гэж заасныг зөрчсөн гэж нэхэмжлэгчийг буруутгаж , 6,880,273.0 төгрөгийн нөхөн татвар, 2,064,081.9 төгрөгийн торгууль, 1.289,107.2 төгрөгийн алданги нийт 10,233.462 төгрөгийн төлбөр хариуцуулсан нь үндэслэлгүй талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн, хариуцагчийн гомдлын хүлээн авах боломжгүй.

Актын 1.7 дахь заалтын талаар:

“Мондулаан трейд” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайн хил дотор байрлах иргэн Д.Үүрийнтуяагийн өвөлжөөг чөлөөлүүлэхээр харилцан тохиролцож, төлсөн 20,000,000.0 төгрөг нь нөхөн төлбөрт тооцогдох боловч, үүнийг татвар төлөгчийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас төлсөн нөхөн төлбөр гэж үзэхгүй болно.

Татварын улсын байцаагчид “... малчны өвөлжөө байгаа газарт тусгай зөвшөөрөл олгосноор бусдад хохирол учруулсан ...”  хэмээн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигч болсон нэхэмжлэгчийг буруутгаж, төлбөр ногдуулсан нь буруу болохыг анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

Харин давж заалдах шатны шүүх актын дээрх заалтын зөвхөн 2013 оны 20,000,000.0 төгрөгт хамаарах хэсгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байхад маргаан үүсгээгүй 2012 оны зөрчилд хамааралтай төлбөрийг актаар ногдуулсан төлбөрөөс хасч алдаа гаргасан тухай хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иймээс холбогдох тооцоог дараах байдлаар зөвтгөн, магадлалд зохих  өөрчлөлт оруулах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Үүнд,

Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын тухайд:

Шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хэрэгсэхгүй болгосон   1.3,  1.7 дахь хэсгүүдэд хамааралтай нөхөн татвар 11,880.273 төгрөг, 3,564.082 төгрөгийн торгууль, 2,074.507 төгрөгийн  алданги нийт 17,518.862 төгрөг байна.

Түүнчлэн актын 1.10 дахь хэсгээр ногдуулсан нөхөн төлбөр 256,356.960 төгрөгийг 129,193.200 төгрөг болгон багасгаснаар зөрүү болох нөхөн төтвөр 127,163.760 төгрөгөөс гадна, алданги 128,178.480 төгрөг, торгууль 76,907,088.0 төгрөг бүгд 204,199.026 нь нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгосон дүнд орно.

Иймээс маргаж буй 4 заалтаар тогтоосон 504,491.012 төгрөгийн  төлбөрийн хэмжээг дээрх 127,175,640 төгрөгийн нөхөн татвар, 130,225,987 төгрөгийн  алданги, 80,471,170 төгрөгийн торгууль нийт 337,872,797 төгрөгөөр багасгаж, үлдэх төлбөр нь  166,618,215 төгрөг байна.

Мөн нэхэмжлэгч нь актын зөвхөн 4 заалтыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын 1 дэх заалтад актаар ногдуулсан нийт төлбөрөөс хасагдах дүнг тооцож бичсэн нь буруу юм.

Магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалтын тухайд:

Нэхэмжлэгч нь зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай бус харин актаар тогтоогдсон нийт торгууль, алданги, хүү буюу 491,096,986.7 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахыг хүссэн байна.

Үүнээс шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгогдсон торгууль, алданги нийт 210,474,157 төгрөгийг хасч, 280,372,829 төгрөгийг өршөөлд хамруулахаар байхад давж заалдах шатны шүүх 1,003,019,375.5 төгрөгийг төлөх хариуцлагаас чөлөөлж алдаа гаргажээ.

Дээр дурдсан бүгдийг нэгтгэвэл, нэхэмжлэгч, хариуцагч нарын “... хууль буруу хэрэглэсэн ...” гэх гомдлоор давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн “... эрх борлуулсан орлогод 854,000.000 төгрөгөөс төлбөр тооцсон нь буруу ...”, хариуцагчийн “... магадлалд нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүхэд маргаагүй төлбөрийг нийт төлбөрөөс хассан ..., ... 2 дугаар заалтад өршөөсөн төлбөрийн үнийн дүнг алдаатай бичсэн ...” гэх гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2016/0298 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “... Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210003887 дугаар ...” гэснээс хойших хэсгийг “... актын 1.3, 1.6, 1.7, 1.0 дахь заалтаар ногдуулсан 504,491,012 төгрөгийн төлбөрийг 337,872,797 төгрөгөөр багасгаж, эдгээр заалтаар ногдуулах төлбөрийг  166,618,215  төгрөгөөр тогтоосугай” гэж, 2 дахь заалтад “... 1,003,019,375.5 ...” гэснийг “... 280,372,823 ...” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                     Л.АТАРЦЭЦЭГ