ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНЫ ЗАР ТОЙМ

<< 2021 оны 1-р сар >>
Да Мя Лх Пү Ба Бя Ня
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

2020-11-17-нд болох шүүх хуралдаан

д/д Танхим
1 Иргэний хэргийн танхим
  • Эрүүгийн хэргийн танхим
  • Иргэний хэргийн танхим
  • Захиргааны хэргийн танхим

Хэвлэх

Коронавируст халдвар (COVID-19)-ын үед хувийн хамгаалах хэрэгслийг зохистой хэрэглэх түр зөвлөмж,
“Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-
-ын холбогдох заалтыг баримтлан бидний ажлыг хүндэтгэн хамтран ажилласанд баярлалаа.

 

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАНХИМ

ХЯНАЛТЫН ШАТНЫ ШҮҮХ ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ

ИРГЭНИЙ ХЭРЭГ

 

2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр                                                           /Мягмар гараг/

 

Эхлэх цаг 09:00

 

Зар Илтгэгч Тойм
1

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний 142/ШШ2019/01357 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 17 дугаар магадлалтай, М.Мөнхбаярын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Пунцагийн Золзаяа Шүүх хуралдаан хойшлогдсон
2

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны 101/ШШ2019/03423 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар магадлалтай, З.Соронзонболдын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар нэг ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор,

Пунцагийн Золзаяа Шүүх хуралдаан хойшлогдсон
3

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 133/ШШ2020/00029 дүгээр шийдвэр, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 215/МА2020/00008 дугаар магадлалтай, Ч.Наранбаатарын нэхэмжлэлтэй, Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор,

Пунцагийн Золзаяа Шүүх хуралдаан хойшлогдсон
4

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 151/ШШ2019/01309 дүгээр шийдвэртэй, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 00004 дүгээр магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2020/00293 дугаар тогтоолтой, Д.Батдоржийн хүсэлттэй иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтээр,

Пунцагийн Золзаяа Шүүх хуралдаан хойшлогдсон
5

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2018/02362 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 001/ХТ2019/00791 дүгээр тогтоолтой, П.Баяраагийн нэхэмжлэлтэй, “Монголын цахилгаан холбоо” ХК-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр,

 

Гүррагчаагийн Алтанчимэг Шүүх хуралдаан хойшлогдсон
6

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний 101/ШШ2019/01272 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1284 дүгээр магадлалтай,  Б.Халиуны нэхэмжлэлтэй, Д.Баярсайханд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Гүррагчаагийн Алтанчимэг Шүүх хуралдаан хойшлогдсон
7

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны 181/ШШ2019/01211 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1306 дугаар магадлалтай,  М.Идэрболдын нэхэмжлэлтэй, “Мандал даатгал” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Гүррагчаагийн Алтанчимэг Шүүх хуралдаан хойшлогдсон
8

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний 181/ШШ2019/00836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1126 дугаар магадлалтай,  А.Басхүү, Б.Баярмаа, Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, Л.Энхбаяр нарын  нэхэмжлэлтэй, “Монголын чөлөөт бөхийн холбоо” НҮТББ-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Гүррагчаагийн Алтанчимэг Шүүх хуралдаан хойшлогдсон
9

Эхлэх цаг 13:30

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны 184/ШШ2019/01157 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1221 дүгээр магадлалтай,  Ш.Зоригтын нэхэмжлэлтэй, “Сутайн буянт” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Хээмчигийн Сонинбаяр Шүүх хуралдаан хойшлогдсон
10

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 02-ны 181/ШШ2019/00067 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1266 дугаар магадлалтай,  “Ориент майнинг инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Ти энд Ти юникс” ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор,

 

Хээмчигийн Сонинбаяр Шүүх хуралдаан хойшлогдсон
11

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2019/01957 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 232 дугаар магадлалтай, Г.Баттулгын нэхэмжлэлтэй, “Голомт банк” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлоор,

Батсүрэнгийн Ундрах Шүүх хуралдаан хойшлогдсон
12

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний 203 дугаар шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 26 дугаар магадлалтай, “Гүнтэлмэн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Батчимэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Батсүрэнгийн Ундрах Шүүх хуралдаан хойшлогдсон
13

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 157/ШШ2019/00050 дугаар шийдвэртэй, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 226/МА2019/00016 дугаар магадлалтай, Л.Өлзийбаярын нэхэмжлэлтэй, Л.Гансүхэд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор,

 

Батсүрэнгийн Ундрах Шүүх хуралдаан хойшлогдсон
14

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны 183/ШШ2019/00969 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1123 дугаар магадлалтай,  Б.Энхжаргалын нэхэмжлэлтэй, “Фар ийст азиа коул майнинг” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор,

Батсүрэнгийн Ундрах Шүүх хуралдаан хойшлогдсон
15

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны 181/ШШ2019/02257 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 2149 дүгээр магадлалтай,  Х.Кармагийн хүсэлттэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор,

Хуушааны Эрдэнэсувд Шүүх хуралдаан хойшлогдсон
16

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны 181/ШШ2020/00555 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 808 дугаар магадлалтай,  Д.Нарангэрэлийн  нэхэмжлэлтэй, З.Ундрам, Т.Дүүрэн нарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор,

Хуушааны Эрдэнэсувд Шүүх хуралдаан хойшлогдсон
17

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дугаар сарын 23-ны 182/ШШ2019/00714 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1233 дугаар магадлалтай, М.Отгонтуяагийн нэхэмжлэлтэй, “Пума” ХХК, Татварын ерөнхий газар нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор,

Хуушааны Эрдэнэсувд Шүүх хуралдаан хойшлогдсон
18

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2019/00670 дугаар шийдвэртэй, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 803 дугаар магадлалтай, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 001/ХТ2020/00222 дугаар тогтоолтой, “Тэрхийн ундраа” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Бридж констракшн” ХХК-д холбогдох иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулахаар хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр,

Хуушааны Эрдэнэсувд Шүүх хуралдаан хойшлогдсон

Хуралдааны зар гаргасан: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа

Утас: 261698 Вэбсайт: www.supremecourt.mn

 

 

 

Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

-Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА, БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан МЯГМАР, ПҮРЭВ гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА, ЛХАГВА гаригт тус бүр хоёр удаа явагдана.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

       а. Шүүх хуралдааныг зайнаас буюу технологи ашиглаж явуулах ба ингэхдээ хэргийн болон хуралдааны оролцогчдыг шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга байгаа танхимаас өөр танхимд оруулах байдлаар зохион байгуулалт хийнэ.

       б. Танхим /биечлэн/-д шүүх хуралдаан хийх зайлшгүй тохиолдолд шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон хэргийн оролцогчид амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд 1.5-2.0 метр хоорондын зай баримтлан шүүх хуралдааны ажиллагааг явуулна. Дараагийн шүүх хурал эхлэхээс өмнө танхимд заавал ариутгал хийсэн байна.

-Шүүх хуралдааны ажиллагааны үед шүүгч болон хэргийн оролцогчид амны хаалт, өдөр тутмын эрүүл ахуйн хэрэгсэл тогтмол хэрэглэнэ.

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн шүүх хуралдааны зохион байгуулалт

-Эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаан БААСАН гаригт, Иргэний хэргийн танхимын шүүх хуралдаан ЛХАГВА гаригт, Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдаан ДАВАА гаригт тус тус нэг удаа явагдана.

-Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед шүүх хуралдааныг дараах байдлаар явуулна. Үүнд:

       а. Хэргийн оролцогч өөрөөс шалтгаалах техникийн нөхцөл, бололцоог бүрдүүлсэн тохиолдолд Zoom, Skype зэрэг технологи ашиглан өөрийн байгаа газраас шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжийг Тамгын газар хангана. Энэ тохиолдолд хэргийн оролцогч шүүх хуралдааны товыг 7-оос доошгүй хоногийн өмнө мэдсэн буюу мэдэх боломжийг Тамгын газар зохион байгуулсан байна. Хэргийн оролцогч нь технологийн горимтой холбоотой хувийн нууцлалыг өөрөө хамгаална.

       б. а-д зааснаар шүүх хуралдааныг явуулах бололцоо бүрдээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн эзгүйд явуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ. Шүүх бүрэлдэхүүн, нарийн бичгийн дарга болон техник, үйлчилгээний ажилтнууд амны хаалт, нэг удаагийн бээлийтэй байх бөгөөд хоорондын зай 1.5 метрээс багагүй байна.

       в. Төрийн болон албаны нууцын зэрэглэлтэй эсхүл, хаалттай хэргийн шүүх хуралдааны ажиллагаанд А хэсэг хамаарахгүй бөгөөд тухай бүрт шүүх бүрэлдэхүүнээс өгсөн чиглэлийн дагуу Тамгын газар зохион байгуулалтыг хангаж ажиллана.

-Шүүх хуралдаан бүрийн дараа танхимд зохих цэвэрлэгээ, ариутгал хийх бөгөөд Шүүхийн дотоод ажил болон Шүүх хуралдааны аюулгүй байдал хариуцсан албан тушаалтан шүүх хуралдааны танхимд ажилласан шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга, техникийн болон үйлчилгээний ажилтнуудын мэдээллийг хөтөлж, түүнтэй Штаб өдөр бүр танилцаж ажиллана.

Шүүхийн байранд нэвтрэх, үйлчилгээ авахад баримтлах журам

-Шүүх хуралдааны ажиллагаанд биечлэн оролцох, мөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрлийг Штабын дарга, эсхүл Шүүхийн зохион байгуулалтын хэлтсийн Штаб дахь төлөөлөгчийн зөвшөөрлөөр олгоно.

-Дээрх дурдсан этгээд шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ шүүх хуралдаан болохоос, мөн хэргийн материалтай танилцахаар шүүхэд ирэх өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө дараах байдлаар шүүхэд мэдэгдэнэ.

       а. info@supremecourt.mn и-мэйл хаягаар,

       б. Мэдээлэл лавлагааны 51-261698, бичиг хэргийн 51-261544, Эрүүгийн хэргийн танхимын 51-263467, Иргэний хэргийн танхимын 51-261878, Захиргааны хэргийн танхимын 51-261793 дугаар утсаар

Шүүхийн байранд нэвтрэх иргэдийн үүрэг

-Асуумж бөглөх; биеийн халуун хэмжүүлэх; гадуур хувцсаа уут /задлаагүй байх/-нд хийж өлгүүрт өгөх; амны хаалт, нэг удаагийн бээлий хэрэглэх; шүүх хуралдааны хүлээлгийн танхимд байх үед биеийн халуун дахин хэмжүүлэх; шүүхийн байрнаас гарахдаа хувцасны уутаа хогийн саванд хийх;

- хэргийн материалтай танилцах бол А/-д зааснаас гадна халад, эмнэлгийн малгай заавал өмссөн байх;

-Шүүх хуралдааны болон хүлээлгийн танхимд доорх зааврыг баримтална.

       а. танхимд орох, гарах үедээ бие биедээ шүргэлцэхгүй байх, хүн хооронд 1.5 метрээс багагүй зай баримтлах;

       б. танхимд суух суудал хооронд 1.5-2.0 метрийн зай барих буюу зөвхөн тэмдэглэсэн суудалд суух;

       в. шүүх хуралдааны танхимын суудалд суухдаа гар ариутгагч заавал хэрэглэх;

-Шүүхийн байранд нэвтрэх зөвшөөрөл хүсэгч хэн бүхэн өөрийн болон бусдын эрүүл мэндийн төлөө хувийн сахилга баттай байх ёстой.

Хэвлэх