Монгол Улсын дээд шүүхээс 2025 оны бүтэн жилийн  хийж гүйцэтгэсэн онцлох ажлуудаа хураангуйлж, монгол бчигээр хөрвүүлэн хүргэж байна.
Тус цахим тайлангаас :
-Улсын дээд шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох хуулийн төсөл, хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбар, хууль тогтоомжийн төсөлд өгсөн санал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх хууль санаачлагчид хүргүүлсэн саналууд;
-Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөний  болон Эрүү, Иргэн, Захиргааны хэргийн  танхимын бүтэн жилийн статистик мэдээ;
-Бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдох цогц мэдээлэл;
-Олон улсын чанартай зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлуудын онцлох мэдээлэл;
-Хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилтын хүрээнд хийсэн хэлэлцүүлэг, онцлох үйл явдлын мэдээлэл;
-Шүүхийн ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх чиглэлд хэрэгжүүлсэн тухайлсан ажлууд:
-Шүүхийн цахимжилт, мэдээллийн төхнологи, систем хөгжүүлэлт, шүүх хуралдааны шууд дамжуулалттай холбоотойгоор хэрэгжүүлж буй дэвшилтэт ажлууд;
-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлж буй төсөл, уулзалтын болон бусад холбогдох ажлуудын онцлох мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.