Иргэн та Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газарт өргөдөл, гомдол, хүсэлт гаргахдаа бичгээр болон цахим хэлбэрээр гаргана.
Хэрэв та бичгээр өргөдөл, гомдол, хүсэлт гаргах бол Улсын дээд шүүхийн Бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан шинжээчид өөрийн биеэр болон шуудангаар дамжуулан илгээх боломжтой.
Харин цахимаар өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байгаа тохиолдолд info@supremecourt.mn цахим шуудангаар илгээнэ үү.
Мөн Улсын дээд шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт илгээхийг хүсвэл www.supremecourt.mn веб сайтын доор байрлах “САНАЛ ХҮСЭЛТ” цэсийн “ИЛГЭЭХ” товчийг дарж, хүсэлтээ илгээх боломжтой юм.