Монгол Улсын дээд шүүхээс “Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүхийн Эрүү, Иргэний хэргийн танхимын шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүгчид, Монгол Улсын Их Хурал, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Ерөнхий Прокурорын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, АНУ-ын Спурлок сан, Нээлттэй нийгэм форум, Ханс-Зайделийн сан, Оюуны-Инноваци ТББ, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Японы эрх зүйн төв болон бусад их дээд сургуулийн эрдэмтдийн төлөөлөл болсон 240 орчим оролцогч танхим болон цахимаар оролцсон юм.
<iframe width="1310" height="737" src="https://www.youtube.com/embed/zJaQHBTPMPQ" title="Хэвлэлийн дуранд: "Сэтгэцэд учруулсан хор уршгийг арилгуулах эрх зүйн орчин: Асуудал, шийдэл"" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" referrerpolicy="strict-origin-when-cross-origin" allowfullscreen></iframe>