“Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төсөл  

Санхүүжүүлэгч: Европын холбоо

Нийт төсөв: 1,5 сая eвро

Хугацаа: 01/04/2025 -31/12/2026

Гэрээний дугаар: MN 23 NDICI JH 01 24

Гол түнш: Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сан

https://www.irz.de/index.php/en/

Үр шим хүртэгч:

Монгол Улсын Дээд Шүүх

Шүүхийн Ерөнхий Зөвлөл

Шүүхийн Сахилгын Хороо

Шүүхийн Академи

Холбоо барих утас:  

Төслийн суурин зөвлөх

Кристоф Копецки

twinning.kopecky@supremecourt.mn

Зорилго

Монгол Улсын шүүхийн тогтолцооны үр дүнтэй шинэчлэлд идэвхтэй хувь нэмэр оруулах замаар хууль дээдлэх ёс, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлнэ.

Төслийн хүрээнд шийдвэрлэх чухал сорилт

Шүүхийн байгууллагуудын мэргэжлийн чадавхыг бэхжүүлж, шүүхийн тогтолцооны нэр хүнд болон Монгол Улсын иргэдийн шүүхэд итгэх итгэлийг өсгөхөд хувь нэмэр оруулна.  

Үндсэн үйл ажиллагаа

Төслийн зорилгыг хангахад дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

1. Шүүгчийн чадавх, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах

2. Шүүхийн тогтолцооны гүйцэтгэл, хариуцлагыг нэмэгдүүлнэ

3. Шүүхийн тогтолцооны хүртээмжтэй байдал, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Хууль зүйн зөвлөгөө, зөвлөмж боловсруулсан байна.

  • Шүүхийн Академийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлсэн байна.

  • Хууль хэрэглээний нэгдмэл байдал, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна.

  • Шүүхийн удирдлагын тогтолцоог шинэчлэн сайжруулсан байна.

  • Шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулсан байна.

  • Шүүгчийн ажил мэргэжлийн өсөлт, хөгжилтэй холбоотой дүрмийг шинэчилсэн байна.

  • Хэрэг, маргааны тоог бууруулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хөхиүлэн дэмжсэн байна. 

  • Цахимжуулах үйл явцтай холбоотой хууль тогтоомжийг хянаж үзсэн байна.

  • Шүүх тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Твиннинг төслийн онцлог: https://international-partnerships.ec.europa.eu/funding-and-technical-assistance/technical-assistance/twinning_en

Бүрэлдэхүүн 1 зорилго:  Шүүгчийн чадавх, шүүхийн шийдвэрийн чанарыг сайжруулах

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Дээд Шүүх болон Шүүхийн Сургалт, Судалгаа, Мэдээллийн Академитай голлон ажиллана.

Зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1.  УДШ-ийн судлаач- туслахуудын ур чадварыг хөгжүүлсэнээр хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахад хувь нэмрээ оруулна.

2.  Шүүхийн Академитэй хамтран институцийн чадавхыг бэхжүүлэх, шүүгчдийн сургалтын чанарыг дээшлүүлэх чиглэлд ажиллана.

3. Шүүгчдэд тодорхой сэдвийн дагуу сургалт явуулна.

Хүлээгдэх үр дүн:

  • Хууль зүйн зөвлөгөө, зөвлөмж боловсруулсан байна.

  • Шүүхийн Академийн ур чадвар, чадавхыг нэмэгдүүлсэн байна.

  • Хууль хэрэглээний нэгдмэл байдал, хуулийн хэрэгжилтийг сайжруулахад хувь нэмэр оруулсан байна.

Бүрэлдэхүүн 1-ийн хүрээнд Төслийн зөвлөхүүд Монголын түнш талуудтай хамтран зөвлөмж боловсруулах, сургалт явуулах, хэрэгцээнд суурилсан хууль зүйн зөвлөгөө өгөх, хуулийн төсөл боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.

Бүрэлдэхүүн 2 зорилго:  Шүүхийн тогтолцооны гүйцэтгэл, хариуцлагыг нэмэгдүүлнэ

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлтэй голлон ажиллах бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого болон Европын Хууль зүйн хамтын ажиллагааны хорооны зөвлөмжийн дагуу шүүхийн менежментийн тогтолцоо, дүрэм журам болон хүний нөөцийн хөгжлийн системийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлнэ.

Зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1. Шүүхийн менежментийн тогтолцоог сайжруулах

2. Шүүхийн дотоод үйл ажиллагааг хялбаршуулан, стандартжуулах

3. Шүүхийн хүний нөөцийн тогтолцоог сайжруулах, ялангуяа шүүгчийн карьерын тогтолцоонд анхаарах 

Хүлээгдэх үр дүн:

  • Шүүхийн менежментийн тогтолцоог шинэчлэн сайжруулсан байна.

  • Шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулсан байна.

  • Шүүгчийн мэргэжлийн өсөлттэй холбоотой дүрмийг шинэчилсэн байна.

Бүрэлдэхүүн 2-ийн хүрээнд Төслийн зөвлөхүүд Монголын түнш талуудтай хамтран шүүхийн тогтолцооны гүйцэтгэл, хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд шүүхийн менежмент, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, хялбарчлах арга хэрэгсэл боловсруулах, шүүгчийн мэргэжлийн өсөлтийг дэмжих шинэчлэлийн төсөл, дүрмийг боловсруулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.  

Бүрэлдэхүүн 3 зорилго:  Шүүхийн тогтолцооны хүртээмжтэй байдал, шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. 

Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороотой голлон ажиллах бөгөөд Монгол Улсын иргэдэд шүүхийн эрх тэгш хүртээмжийг бэхжүүлж, иргэдийн шүүхийн тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлж, шүүхийн нэр хүндийг өсгөнө.

Зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн. Үүнд:

1.  Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тусламжтай хэрэг маргааны тоог бууруулна

2.  Шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахимжуулах үйл явцтай холбоотой хууль, дүрэм журмыг нийцүүлэх

3. Шүүх тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд сургалт зохион байгуулж, ил тод мэдээлэл, харилцаа холбооны бодлоготой байх  

Хүлээгдэх үр дүн: 

  • Хэрэг, маргааны тоог бууруулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хөхиүлэн дэмжсэн байна.

  • Цахимжуулах үйл явцтай холбоотой хууль тогтоомжийг хянаж үзсэн байна.

  • Шүүх тогтолцоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн байна.

Бүрэлдэхүүн 3-ийн хүрээнд Төслийн зөвлөхүүд Монголын түнш талуудтай хамтран шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарна. Ингэхдээ шүүх тогтолцоонд итгэх иргэдийн итгэлийг сайжруулах үйл ажиллагааг дэмжих бөгөөд шүүхэд цахимаар хандах хуулийн орчинг сайжруулж, мэдээлэл, харилцаа холбооны стратегийг боловсруулна. Авлига болон шүүгчийн сахилгын хэргийг бууруулах арга хэмжээг санал болгож, маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэх эвлэрүүлэн зуучлалыг дэмжих ажлыг хийнэ.  

Хосолмол түншлэлийн төсөлтэй холбоо барих

Монгол Улсын Дээд шүүх,  608, 609 тоот

Улаанбаатар хот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 15160,
Ц.Жигжиджавын гудамж 7/1

Цахим шуудан: twinning.kopecky@supremecourt.mn

Европын холбооны гишүүн орны баг:

  • Андреас Штуве, Төслийн удирдагч, Хойд Райн Вестфали мужийн Эссен хотын Цагдаагийн дарга

  • Кристоф Копецки, Төслийн суурин зөвлөх, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн менежер

  • Др. Арнд Вайсхаупт, Төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, Дусселдорф хот дахь Бүсийн шүүхийн Танхимын дарга, шүүгч

  • Уве Старк, Төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, Сийген хотын шүүхийн шүүгч

  • Др. Эвелин Хеннинг, Төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, Хессе мужийн Франкфурт дахь Бүсийн шүүхийн шүүгч

Төслийн үр шим хүртэгч орны баг:

  • Д. Ганзориг, УДШ-ийн Ерөнхий шүүгч, төслийн удирдагч

  • Ц. Цогт  L.L.D., УДШ-ийн шүүгч, суурин зөвлөхийн хамтрагч бөгөөд төслийн 1-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч

  • Н. Баасанжав, ШЕЗ-ийн гишүүн, төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч

  • Б.Сугар, ШСХ-ны гишүүн, төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн ахлагч

 

Төслийн баг

Кристоф Копецки                                                         

Төслийн суурин зөвлөх

Ц. Батжаргал 

Суурин зөвлөхийн орчуулагч

 

С. Одончимэг

Суурин зөвлөхийн туслах