ЗОРИЛГО, ЧИГ ҮҮРЭГ
Зорилго
Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, зөрчил гаргасан эсэхийг хянан шалгаж, дүгнэлт гаргах, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд дүн шинжилгээ хийх
Чиг үүрэг
- Дэд хорооны үйл ажиллагааны төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг зохион байгуулах;
- "Төрийн албан хаагчийг ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх Үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
- Байгууллагын албан хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүйн хууль тогтоомжийг таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг, шинээр ажилд орсон ажилтанд чиглүүлэх сургалтыг зохион байгуулах;
- Жил бүр хариуцсан салбар, байгууллага, нэгж дотроо гарч байгаа болон үүсэж болзошгүй ёс зүйн зөрчил, түүний шалтгаан, эрсдэлийг тодорхойлох;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.6-д заасны дагуу гомдол, мэдээллийг хүлээн авч, хянан шалгаж, шийдвэрлэх;
- Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил, ажлын тайлан, мэдээг гаргаж ЁЗХ-д хүргүүлэх;
- Зөрчил гаргасан албан хаагчид ёс зүйн хариуцлага тооцсон шийдвэрийг "Төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэдээллийн тогтолцоо" цахим системд бүртгэх.
ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮН
Ёс зүйн дэд хорооны дарга:
- Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ууганбаяр
Ёс зүйн дэд хорооны гишүүд:
- Хүний нөөц хариуцсан референт Б.Дүүрэнжаргал
- Эрх зүй, дотоод ажил хариуцсан референт Т.Баяртогтох
- Захиргааны хэргийн танхимын тэргүүний туслах-ахлах шинжээч Т.Майцэцэг
- Иргэний хэргийн танхимын шүүгчийн туслах-шинжээч Ц.Энхтүвшин
- Ахлах нягтлан бодогч Ш.Гантуяа
Хууль
|
№ |
ХУУЛЬ, БАРИМТ БИЧГИЙН НЭР |
ХОЛБООС |
|
ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН АКТ |
||
|
1 |
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙН ТУХАЙ |
|
|
2 |
ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ |
|
|
3 |
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ |
|
|
4 |
ЖЕНДЭРИЙН ЭРХ ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ТУХАЙ |
|
|
5 |
ИРГЭДЭЭС ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ |
|
|
СУРГАЛТ, СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ |
||
|
6 |
Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр (2024–2030) |
|
|
НОМ, ГАРЫН АВЛАГА |
||
|
7 |
Ёс зүйн гарын авлага (PDF) |
|
|
8 |
Тусгай дугаар 2024 (PDF) |
|