Хадгалсан

Эхлэл

Номын сан

Хэрэглэгч

Меню

Меню

МЭДЭЭЛЭЛ

2025.09.19 16:18

Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2-т “Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор авч хэрэгжүүлэх  бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ” гэж заасан.

Уг хуулийн дагуу улс төрийн намуудаас намын дүрэм, хөтөлбөрийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр эсхүл улс төрийн намыг шинээр үүсгэн байгуулсныг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ирүүлж буй өргөдөл материалууд нь хуульд заасан шаардлага хангаагүйн улмаас удаа дараа буцаагдаж байгаагаас, нам өөрийн дүрэм, хөтөлбөрөө Улсын дээд шүүхэд хуульд заасан хугацаанд багтаан бүртгүүлэх болон бүртгэлийн бусад үйл ажиллагаанд хүндрэл үүсэж байна.

Иймд, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзаж буцаасан тогтоол, шийдвэрүүдийг судлан үзэж, намын дүрэм, хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх шаардлага, шалгуурын талаар нэгдсэн, нэг мөр ойлголтыг дотоод ажлын хүрээнд бий болгох зорилгоор намуудаас ирүүлсэн өргөдөл, хавсаргасан материалыг хянах “Шалгах хуудас” үүсгэж, үүний дагуу намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх, шинээр улс төрийн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх  өргөдлийг холбогдох Бүртгэлийн алба, хүлээн авсан шүүгч хянан шалгаж, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын дагуу өргөдлийг шийдвэрлэж байхаар тогтов.

Түүнчлэн, уг “Шалгах хуудас”-уудыг Улсын дээд шүүхийн цахим хуудаст нээлттэй байршуулж, олон нийтэд болон сонирхогч этгээдүүдэд мэдэгдэх нь зүйтэй гэж үзсэний дагуу Улсын дээд шүүхийн WWW.SUPREMECOURT.MN цахим хуудсанд нээлттэй байршуулж байна. 

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй намуудын хувьд:

а/Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан үйл ажиллагаа нь тухайн намын хүчин төгөлдөр дүрэмд нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-1”;

б/Намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-2;

Шинээр үүсгэн байгуулагдсан намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийн хувьд:

а/Нам үүсгэн байгуулсан үйл ажиллагаа нь Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-3”;

б/Намын дүрэм, мөрийн хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлсэн эсэхийг “ШАЛГАХ ХУУДАС-2;

 

 

БҮРТГЭЛИЙН АЛБА


САНАЛ ХҮСЭЛТ

ИЛГЭЭХ